АШИГТ МАЛТМАЛЫН НӨӨЦ АШИГЛАСНЫ ТӨЛБӨРИЙН ТАЙЛАН ГАРГАХ МАЯГТ ШИНЭЧЛЭГДЛЭЭ
АШИГТ МАЛТМАЛЫН НӨӨЦ АШИГЛАСНЫ ТӨЛБӨРИЙН ТАЙЛАН ГАРГАХ МАЯГТ ШИНЭЧЛЭГДЛЭЭ
Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын даргын 2020 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн А/97 дугаар тушаалын хавсралтаар Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг тайлагнах, мэдээлэхтэй холбоотой маягтуудыг баталсан байна. Үүнд: – Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн тайлан гаргах маягт; – Экспортолсон болон дотоодод борлуулсан алт, мөнгөнд ногдуулсан АМНАТ тооцсон дэлгэрэнгүй мэдээ гаргах маягт; – Экспортод гаргасан төмөр, жонш, гянтболдод ногдуулсан АМНАТ тооцсон дэлгэрэнгүй мэдээ гаргах маягт; – Алт, мөнгө, төмөр, жонш, гянтболдоос бусад экспортолсон бүтээгдэхүүнд ногдуулсан АМНАТ тооцсон дэлгэрэнгүй мэдээ гаргах маягт; – Экспортод гаргасан нүүрсэнд ногдуулсан АМНАТ тооцсон дэлгэрэнгүй мэдээ гаргах маягт; – Экспортод гаргасан төмөрт ногдуулсан АМНАТ тооцсон дэлгэрэнгүй мэдээ гаргах маягт; – Дотоодод борлуулсан алт, мөнгөнөөс бусад бүх төрлийн уул уурхайн бүтээгдэхүүнд ногдуулсан АМНАТ тооцсон дэлгэрэнгүй мэдээ гаргах маягт. Эдгээр маягтуудыг 2020 оны 3 дугаар улирлаас эхлэн мөрдөж эхлэх юм. Иймд аж ахуйн нэгж, байгууллагууд нь 2020 оны 3 дугаар улирлаас эхлэн АМНАТ-ийн тайлангаа эдгээр маягтуудын дагуу тайлагнана. Маягтуудын загварыг https://www.legalinfo.mn/law/details/15645 линкээс татан авах боломжтой.
Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд, Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын сайд нар …
2025-10-13
Энэхүү журам нь мэргэжлийн болон техникийн боловсролын сургалтын байгууллагын багш, удирдах ажилтанд …
2025-10-02
Засгийн газрын 2025 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 43 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтаар “Хяна …
2025-09-24
Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн ерөнхий газрын даргын 2025 оны 5 дугаар сарын 20-ны өдр …
2025-07-28