ҮЙЛ АЖИЛЛАГАА
ХУУЛЬ ЗҮЙН ЗӨВЛӨГӨӨ
ТӨЛӨӨЛӨЛ
ХУУЛЬ ЗҮЙН СУРГАЛТ, СУДАЛГАА
ХУУЛЬЧИД
МЭДЛЭГИЙН САН
ТАНИЛЦУУЛГА
МЭДЭЭЛЭЛ
БҮТЭЭЛ
ХОЛБОО БАРИХ
Search this site
EN
ҮЙЛ АЖИЛЛАГАА
ХУУЛЬ ЗҮЙН ЗӨВЛӨГӨӨ
ТӨЛӨӨЛӨЛ
ХУУЛЬ ЗҮЙН СУРГАЛТ, СУДАЛГАА
ХУУЛЬЧИД
МЭДЛЭГИЙН САН
ТАНИЛЦУУЛГА
МЭДЭЭЛЭЛ
БҮТЭЭЛ
ХОЛБОО БАРИХ
Search this site
EN
НҮҮР ХУУДАС
МЭДЛЭГИЙН САН
БАЙГАЛЬ ОРЧНЫ СТРАТЕГИЙН БОЛОН ХУРИМТЛАГДАХ НӨЛӨӨЛЛИЙН ҮНЭЛГЭЭНИЙ ЖУРАМ
БАЙГАЛЬ ОРЧНЫ СТРАТЕГИЙН БОЛОН ХУРИМТЛАГДАХ НӨЛӨӨЛЛИЙН ҮНЭЛГЭЭНИЙ ЖУРАМ
Энэхүү журам нь Засгийн газрын 2023 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 58 дугаар тогтоолын 01 дүгээр хавсралтаар батлагджээ. Уг журмын зорилго нь байгаль орчны стратегийн болон хуримтлагдах нөлөөллийн үнэлгээ хийхтэй холбогдон үүсэх харилцааг зохицуулна. Стратегийн үнэлгээ хийхийн өмнө үндэсний болон бүс нутгийн хэмжээнд баримтлах бодлого, төлөвлөлтийн баримт бичиг санаачлан боловсруулж байгаа эрх бүхий этгээд болон стратегийн үнэлгээ хийх мэргэжилтнүүдийн баг нь нөлөөллийн хамрах хүрээ, нөлөөлөлд өртөх байгалийн нөөц, эко систем, нийгэм, хүн амын эрүүл мэндийн өнөөгийн төлөв байдлын үнэлгээний товч танилцуулга, байгаль хамгаалах, ногоон хөгжлийг хангах зорилт бодлого, төлөвлөлтийн баримт бичгийн төсөл, стратегийн үнэлгээний ажлын удирдамжийн төслийг боловсруулж, байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад хүргүүлнэ. Байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага нь дээр заасан бичиг баримтыг хүлээн авснаас хойш ажлын 10 хоногт багтаан стратегийн үнэлгээний ажлын удирдамжийн төсөлд санал, чиглэл өгнө. Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуулийн 5.2-т заасны дагуу шинжээч, мэргэжилтнүүдийн баг стратегийн үнэлгээг хийнэ. Хөгжлийн бодлого, төлөвлөлтийн баримт бичгийг санаачлан боловсруулж байгаа эрх бүхий этгээд нь стратегийн үнэлгээ хийх мэргэжилтнүүдийн багийг тухай бүр бүрдүүлнэ. Хуримтлагдах нөлөөллийн үнэлгээний тайланг боловсруулахад байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ хийх явцад болон тайлангийн төсөлд олон нийтийн оролцоог хангах тухай журмын дагуу олон нийтийн саналыг авч тусгасан байна. Хуримтлагдах нөлөөллийн үнэлгээтэй холбоотой гарсан маргааныг холбогдох хууль тогтоомжийн дагуу шийдвэрлэнэ.
ТӨРИЙН БОЛОН ОРОН НУТГИЙН ӨМЧИТ КОМПАНИЙН ЗАСАГЛАЛЫН ТУХАЙ ХУУЛЬ 2026 ОНЫ 07 ДУГААР САРЫН 02-НЫ ӨДӨР ЭЦЭСЛЭН БАТЛАГДЛАА
Энэхүү хуулиар төрийн болон орон нутгийн өмчит компани үүсгэн байгуулах үндэслэл, журмыг тогтоох, компанийн үйл ажиллагаанд баримтлах зарчим, удирдлаг …
2026-10-01
“ТУСГАЙ ХАМГААЛАЛТТАЙ ГАЗАР НУТАГТ ГАЗАР АШИГЛАХ ЭРХ ОЛГОХ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТАД ОРОЛЦОГЧИД БОЛОН ТӨСӨЛД ТАВИГДАХ НИЙТЛЭГ ШААРДЛАГЫГ ТОДОРХОЙЛОХ ЖУРАМ”-ЫН ТОВЧ ТАНИЛЦУУЛГА
Энэхүү журмыг Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайдын 2026 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн А/649 дугаар тушаалаар шинэчлэн баталсан ба энэхүү …
2026-08-28
“БАНК БУС САНХҮҮГИЙН ЗЭЭЛИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ЖУРАМ”-ЫН ТОВЧ ТАНИЦУУЛГА
Энэхүү журмыг Санхүүгийн зохицуулах хорооны 2026 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн 278 дугаар тогтоолоор баталсан ба энэхүү журам нь ББСБ-аас зээл олг …
2026-08-21
ХАЯГДАЛ УСАНД АГУУЛАГДАХ БОХИРДУУЛАХ БОДИСЫН ЖИШИГ ХЭМЖЭЭГ ТОГТООХ ТУХАЙ ЖУРМЫН ТАНИЛЦУУЛГА
Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд, Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын сайд нар …
2025-10-13
МЭРГЭЖЛИЙН БОЛОН ТЕХНИКИЙН БОЛОВСРОЛЫН СУРГАЛТЫН БАЙГУУЛЛАГЫН БАГШ, УДИРДАХ АЖИЛТАНД МЭРГЭШЛИЙН ЗЭРЭГ ОЛГОХ, ХҮЧИНГҮЙ БОЛГОХ ЖУРАМ
Энэхүү журам нь мэргэжлийн болон техникийн боловсролын сургалтын байгууллагын багш, удирдах ажилтанд …
2025-10-02