БАРИЛГА БАЙГУУЛАМЖИЙН АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ТЕХНИКИЙН ЗОХИЦУУЛАЛТЫН ТУХАЙ
БАРИЛГА БАЙГУУЛАМЖИЙН АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ТЕХНИКИЙН ЗОХИЦУУЛАЛТЫН ТУХАЙ
Монгол Улсын Засгийн газрын 2023.03.15-ны өдрийн 97 дугаар тогтоолын хавсралтаар “Барилга байгууламжийн аюулгүй байдлын техникийн зохицуулалт”-ыг 8 бүлэг, 51 зүйлтэйгээр баталж, 2023.08.01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөхөөр зохицуулжээ. “Барилга байгууламжийн аюулгүй байдлын техникийн зохицуулалт”-ын зорилго нь дараах үйл ажиллагааг хэрэгжүүлэхэд барилга байгууламжийн аюулгүй байдлыг хангах үндсэн суурь шаардлагыг тогтооно: 1) иргэдийн амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгийг хамгаалах; 2) хүрээлэн байгаа орчин, амьтан, ургамлыг хамгаалах; 3) худалдан авагчдыг төөрөгдүүлэх үйлдлээс урьдчилан сэргийлэх; 4) барилга байгууламжийн эрчим хүчний үр ашгийг хангах. Энэхүү техникийн зохицуулалтад бүх төрлийн зориулалттай барилга байгууламж (инженерийн хангамжийн сүлжээний хамт), тэдгээртэй холбоотой зураг төслийн баримт бичиг боловсруулах, барилгын ажил гүйцэтгэх, ашиглах үйл ажиллагаа, мөн барилга байгууламжийн амьдралын мөчлөгийн бүх шат хамаарах бөгөөд харин барилга байгууламжийн зориулалтад хамаарах технологийн үйл ажиллагааны аюулгүй байдал хамаарахгүй болно. Мөн уг техникийн зохицуулалт нь дараах агуулгаас бүрдсэн байна: – Барилга байгууламж, тэдгээрийн зураг төслийн баримт бичиг боловсруулах, барилгын ажил гүйцэтгэх, ашиглах үеийн аюулгүй байдлын шаардлага – Барилга байгууламжийн аюулгүй байдлыг хангахад инженер хайгуулын судалгаа, зураг төслийн баримт бичигт тавих шаардлага – Инженерийн хангамжийн систем болон дамжуулах хоолойн байгууламжид тавих шаардлага – Барилгын ажлын явцад барилга байгууламжийн аюулгүй байдлыг хангахад тавих шаардлага – Барилга байгууламжийн ашиглалт, хамгаалалт, буулгалтын үед аюулгүй байдлыг хангахад тавих шаардлага – Барилга байгууламж, тэдгээрийн зураг төслийн баримт бичиг, барилгын ажлын гүйцэтгэл, ашиглалтын үеийн тохирлын үнэлгээ – Хариуцлага, шилжилтийн журам www.parliament.mn; www.legalinfo.mn
Энэхүү хуулиар төрийн болон орон нутгийн өмчит компани үүсгэн байгуулах үндэслэл, журмыг тогтоох, компанийн үйл ажиллагаанд баримтлах зарчим, удирдлаг …
2026-10-01
Энэхүү журмыг Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайдын 2026 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн А/649 дугаар тушаалаар шинэчлэн баталсан ба энэхүү …
2026-08-28
Энэхүү журмыг Санхүүгийн зохицуулах хорооны 2026 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн 278 дугаар тогтоолоор баталсан ба энэхүү журам нь ББСБ-аас зээл олг …
2026-08-21
Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд, Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын сайд нар …
2025-10-13
Энэхүү журам нь мэргэжлийн болон техникийн боловсролын сургалтын байгууллагын багш, удирдах ажилтанд …
2025-10-02