Бенефициар өмчлөгч гэж хэн бэ?
Бенефициар өмчлөгч гэж хэн бэ?
Иргэний эрх зүйд “ б енефициар өмчлөгч ” гэж “ ашиг хүртэгч жинхэнэ өмчлөгч ” хэмээн авч үздэг. Үнэт цаасны зах зээлийн тухай хуулийн 4.1.2 –д “ бенефициар өмчлөгч ” гэж хуульд заасны дагуу номиналь эзэмшигчийн нэр дээр өөрийн өмчлөл дэх үнэт цаасыг бүртгүүлсэн, тухайн үнэт цааснаас үүсэн үр шимийг хүртэх эрхтэй жинхэнэ өмчлөгч гэж үздэг. ОҮИТБС-ын (Олон улсын олборлох үйлдвэрлэлийн ил тод байдлын санаачлага”) – стандартын 3.11-д бенефициар өмчлөгчийг тухайн аж ахуйн нэгжийг шууд болон шууд бусаар эзэмшдэг, хянадаг этгээд гэж тодорхойлжээ. В eneficiary – Нийтлэг эрх зүй (Black’s Law Dictionary , 2001 pg. 508 ) -д “ итгэмжлэл ба хууль зүйн бусад баримт бичгийн дагуу тэтгэмж хүлээн авагч ”, “ фидуци ба итгэмжлэлээр өв, тэтгэмж хүлээн авагч ”, “ өв залгамжлалаар эд хөрөнгийн жинхэнэ бус боловч хоёрдогч эрх бүхий эзэмшигч ” гэх зэргээр тодорхойлсон байдаг. Уул уурхайн салбарт бенефициар өмчлөгчдийг “ ашиг хүртэгч эзэд ” -ийн хүрээнд авч үзэж байгаа боловч нарийвчлан тодорхойлоогүй байдаг. Монгол улсын хувьд Улсын бүртгэлийн ерөнхий газар, Татварын ерөнхий газар компаниудыг “ жинхэнэ өмчлөгч ” ба “ ашиг хүртэгч эзэд ” –ийн бүртгэлийг хөтөлдөг байна.
Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд, Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын сайд нар …
2025-10-13
Энэхүү журам нь мэргэжлийн болон техникийн боловсролын сургалтын байгууллагын багш, удирдах ажилтанд …
2025-10-02
Засгийн газрын 2025 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 43 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтаар “Хяна …
2025-09-24
Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн ерөнхий газрын даргын 2025 оны 5 дугаар сарын 20-ны өдр …
2025-07-28