БИЗНЕСИЙН ҮНЭЛГЭЭ ХИЙХ ЖУРАМ
БИЗНЕСИЙН ҮНЭЛГЭЭ ХИЙХ ЖУРАМ
Бизнесийн үнэлгээ хийх журмыг сангийн сайд, санхүүгийн зохицуулах хорооны даргын 2023 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн А/144, 348 дугаар хамтарсан тушаалын нэгдүгээр хавсралтаар баталсан бөгөөд уг журмаар Хуулийн этгээдийн бизнесийн үнэ цэнийг тодорхойлох үйл ажиллагаатай холбоотой харилцааг зохицуулдаг. Мөн Бизнесийн үнэлгээ хийхдээ Хөрөнгийн үнэлгээний тухай хууль, Үнэт цаасны зах зээлийн тухай хууль, Үнэлгээний олон улсын стандарт бусад холбогдох хууль, журам, аргачлалыг баримталахаар тусгасан. Нэг. 1. Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2-д заасан бизнесийн үнэлгээг үнэлгээний хуулийн этгээд хийнэ. 2. Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2-д зааснаас бусад бизнесийн үнэлгээг үнэлгээчин хийж болно. Хоёр.Бизнесийн үнэлгээнд тавигдах шаардлага 2.1.Бизнесийн үнэлгээ хийх үнэлгээний хуулийн этгээд нь: 2.1.1.хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 16 дугаар зүйлд заасан нөхцөл, шаардлагыг хангасан байна; 2.1.2.үнэт цаасны зах зээлд оролцогчдод бизнесийн үнэлгээний үйлчилгээ үзүүлэх тохиолдолд Санхүүгийн зохицуулах хороонд бүртгүүлсэн байна. 2.2.Бизнесийн үнэлгээ хийх үнэлгээчин нь мэргэжлийн байгууллагаас зохион байгуулсан бизнесийн үнэлгээний мэргэшүүлэх сургалтад хамрагдаж, шалгалтад тэнцсэн байна. 2.3.Хэрэв нийтэд санал болгон анх удаа болон нэмж хувьцаа гаргаж буй үнэт цаас гаргагчид бизнесийн үнэлгээ хийх тохиолдолд үнэлгээчин нь холбогдох үйлчилгээг үзүүлж буй андеррайтерийн компанийн үндсэн ажилтан байна. 2.4.Үнэлгээчин, үнэлгээний хуулийн этгээд нь энэ тушаалын 2 дугаар хавсралтаар батлагдсан бизнесийн үнэлгээ хийх аргачлалыг баримтлан үнэлгээ хийнэ. 2.5.Үнэлгээчин, үнэлгээний хуулийн этгээд нь бизнесийн үнэлгээний зорилго, хэрэглэх үнэ цэний суурь, үнэлгээний өдөр, хугацаа зэрэг ажлын цар хүрээг үйлчлүүлэгчид танилцуулан гэрээт ажлын захидлаар баталгаажуулна. 2.6.Үнэлгээчин, үнэлгээний хуулийн этгээд нь бизнесийн үнэлгээ хийхдээ Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 13 дугаар зүйлд заасны дагуу үнэлгээний хараат бус байдлыг хангаж ажиллана. 2.7.Бизнесийн үнэлгээний аргачлалд ашигласан судалгаа, шинжилгээний үр дүн, ашигласан хорогдуулах болон капиталжуулах хувийг тухайн бизнесийн үнэлгээнээс өөр зорилгоор ашиглахгүй. 2.8.Үнэлгээчин, үнэлгээний хуулийн этгээдийн хийсэн бизнесийн үнэлгээний тайлан нь Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.2-т заасан шаардлагыг хангаж, мөн хуулийн 8.3-т заасан зүйлийг тусгасан байна. 2.9.Үнэлгээчин, үнэлгээний хуулийн этгээд нь бизнесийн үнэлгээний тайланг мэргэжлийн байгууллагын тайлангийн мэдээллийн санд бүртгүүлэн цахим дугаарыг хэрэглэнэ. 2.10.Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.3-т заасны дагуу бизнесийн үнэлгээ хийх үйл ажиллагаа, бизнесийн үнэлгээний тайлантай холбоотой гомдлыг мэргэжлийн байгууллагад гарган шийдвэрлүүлнэ.
Нэг. Маргааны агуулга “Ө” ХХК нь 2022 оны 10 дугаар сарын 10-ны өдөр 73 хувийн гүйцэтгэлтэй, баригдаж дуусаагүй барилгын өмчлөх эрхээ улсын бүртгэлд …
2026-11-05
Олон улсын хөдөлмөрийн байгууллагын 1947 оны Хөдөлмөрийн хяналтын конвенц /№81/ нь аж үйлдвэр, худалдааны салбарт хөдөлмөрийн хяналтын тогтолцоог бүрд …
2026-11-05
Энэхүү хуулиар төрийн болон орон нутгийн өмчит компани үүсгэн байгуулах үндэслэл, журмыг тогтоох, компанийн үйл ажиллагаанд баримтлах зарчим, удирдлаг …
2026-10-01
Энэхүү журмыг Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайдын 2026 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн А/649 дугаар тушаалаар шинэчлэн баталсан ба энэхүү …
2026-08-28
Энэхүү журмыг Санхүүгийн зохицуулах хорооны 2026 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн 278 дугаар тогтоолоор баталсан ба энэхүү журам нь ББСБ-аас зээл олг …
2026-08-21