ГАДААДААС АЖИЛЛАХ ХҮЧ АВАХ ШАТ ДАРААЛАЛ
ГАДААДААС АЖИЛЛАХ ХҮЧ АВАХ ШАТ ДАРААЛАЛ
ГАДААДААС АЖИЛЛАХ ХҮЧ, МЭРГЭЖИЛТЭН АВЧ АЖИЛЛУУЛАХАД ХӨДӨЛМӨР, ХАЛАМЖИЙН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ГАЗАР /ХХҮЕГ/-ААС АВАХ ҮЙЛЧИЛГЭЭ – Хөдөлмөр эрхлэх урьдчилсан зөвшөөрөл авах -УРИЛГА – Хөдөлмөр эрхлэх ЗӨВШӨӨРӨЛ авах /ХЭЗ/ – Хөдөлмөр эрхлэх зөвшөөрлийн хугацааг сунгуулах – СУНГАЛТ – Хөдөлмөр эрхлэх зөвшөөрлийн хугацаа дуусгавар болгох – ХАСАЛТ – Ажлын байрны төлбөр буцаах /АБТБ/ – Тодорхойлолт гаргах ГАДААДААС АЖИЛЛАХ ХҮЧ, МЭРГЭЖИЛТЭН УРИХАД ЭХЛЭЭД ХААНА ХАНДАХ ВЭ? – Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын Ажиллах хүчний шилжилт хөдөлгөөний хэлтэс /АХШХХ/-т хандана. Байршил: Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 2-р хороо, Чингисийн өргөн чөлөө, Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын 2-р давхарт 206 тоот өрөө Утас: 70137003 – Аж ахуйн нэгж байгууллага /ААНБ/ нь өөрийн албан ёсны итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр дамжуулан хөдөлмөр эрхлэх урьдчилсан зөвшөөрөл авахад шаардагдах баримт материалыг жагсаалтын дагуу бүрдүүлэн өөрийн биеэр /ажлын газрын үнэмлэх, биеийн байцаалтын хамт/ ирж, АХШХХ-ийн мэргэжилтэнд хандана. МАТЕРИАЛАА ӨГСНИЙ ДАРАА ЯАХ ВЭ? – Хөдөлмөр эрхлэх урьдчилсан зөвшөөрөл ажлын 10 хоногт багтаж гарна. – ХХҮЕГ-аас урих зөвшөөрлийг албан тоотоор авч Гадаадын иргэн, харьяатын газар /ГИХГ/-т уг зөвшөөрлийг албан бичгийн хамт өөрийн биеэр хүргэж өгнө. ХӨДӨЛМӨР ЭРХЭЛЖ БУЙ ГАДААДЫН ИРГЭНД ХӨДӨЛМӨР ЭРХЛЭХ ЗӨВШӨӨРӨЛ /ХЭЗ/-ӨӨ СУНГУУЛАХ ШААРДЛАГА ГАРВАЛ ХААНА, ХЭНД ХАНДАХ ВЭ? Та сунгалт хийлгэхдээ ХХҮЕГ-т ХЭЗ-ийн сунгалт хийлгэх тухай баримт бүрдүүлэн холбогдох мэргэжилтэнд хандаж хянуулна. Өөрийнхөө ажлын газрын үнэмлэхээ мэргэжилтэнд үзүүлнэ. – Албан бичиг /ХЭЗ-өө ямар хугацаагаар сунгуулах тухай/ – Улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар – Тусгай зөвшөөрөл хуулбар /хавсралтуудын хамт/ – Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн сүүлийн сарын НД-7 маягтын хуулбар – Гадаад иргэний паспортын хуулбар /солигдсон бол өмнөх гадаад паспортын дугаарыг тухайн хуулбар дээр тэмдэглэх/ – Гадаад иргэний гадаад паспортын нүүрэн хэсэг, HG визийн дардастай хэсгийн хуулбар, оршин суух үнэмлэхийг ар өвөргүй хуулбарлана – Үйлчилгээний хураамж төлсөн баримт 22,500 төгрөг /1хүн, Төрийн сан, ХХҮЕГазар 100900017002 данс/ – Ажлын байрны төлбөр /1 хүн, сарын 480,000 төгрөг, Төрийн сан 100900037010 данс/ зэргийг бэлдээд ХХҮЕГ-аас гадаад иргэний лавлагаа, байгууллагын лавлагааны маягт авч бөглөн материалаа мэргэжилтэнд өгнө. Хариу ажлын 3-5 хоногт гарна. ХХҮЕГ-аас сунгалт хийлгэсэн албан тоотоо авч ГИХГ-т хандана.
Энэхүү хуулиар төрийн болон орон нутгийн өмчит компани үүсгэн байгуулах үндэслэл, журмыг тогтоох, компанийн үйл ажиллагаанд баримтлах зарчим, удирдлаг …
2026-10-01
Энэхүү журмыг Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайдын 2026 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн А/649 дугаар тушаалаар шинэчлэн баталсан ба энэхүү …
2026-08-28
Энэхүү журмыг Санхүүгийн зохицуулах хорооны 2026 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн 278 дугаар тогтоолоор баталсан ба энэхүү журам нь ББСБ-аас зээл олг …
2026-08-21
Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд, Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын сайд нар …
2025-10-13
Энэхүү журам нь мэргэжлийн болон техникийн боловсролын сургалтын байгууллагын багш, удирдах ажилтанд …
2025-10-02