ГЭР ХОРООЛЛЫН ӨРХӨД ЦАХИЛГААН ЭРЧИМ ХҮЧНИЙ ТАРИФЫН ХӨНГӨЛӨЛТ ҮЗҮҮЛЭХ ЖУРАМ
ГЭР ХОРООЛЛЫН ӨРХӨД ЦАХИЛГААН ЭРЧИМ ХҮЧНИЙ ТАРИФЫН ХӨНГӨЛӨЛТ ҮЗҮҮЛЭХ ЖУРАМ
Хөнгөлөлтөд хамаарах хүрээ 1. Нийслэлийн гэр хорооллын өрхийн ахуйн хэрэглээ, халаалтын зориулалтаар хүйтний улиралд орой, шөнийн цагт хэрэглэсэн цахилгааны тарифыг 100 хувиар бууруулж хөнгөлөлт үзүүлнэ. 2. Аймгийн төв, арван мянгаас дээш хүн амтай сум, суурин газрын гэр хорооллын өрхийн ахуйн хэрэглээ болон халаалтын зориулалтаар хүйтний улиралд орой, шөнийн цагт хэрэглэсэн цахилгааны тарифыг 50 хувиар бууруулж хөнгөлөлт үзүүлнэ. 3. Хүйтний улирлын үргэлжлэх хугацаа, хөнгөлөлтөд хамрагдах хэрэглэгчийн цахилгааны хэрэглээний дээд хязгаарыг цахилгаан дамжуулах, түгээх сүлжээний хүчин чадал, техникийн боломжоос хамааруулан Эрчим хүчний зохицуулах хороо тогтооно. 4. Цахилгааны орой, шөнийн тарифыг мөрдөх хугацааг 21.00 цагаас 06.00 цагийн хооронд тооцно. Цахилгаан эрчим хүчээр хангагч байгууллага, хэрэглэгчийн эрх, үүрэг 1. Цахилгаан эрчим хүчээр хангагч байгууллага нь гэр хорооллын цахилгаан дамжуулах болон түгээх сүлжээг өргөтгөж, шинэчлэхтэй холбогдсон судалгаа, тооцоог хийсний үндсэн дээр цахилгаан дамжуулах болон түгээх сүлжээг өргөтгөж, хүчин чадлыг нэмэгдүүлэх ажлыг үе шаттайгаар хэрэгжүүлэх арга хэмжээ авна. 2 Цахилгаан эрчим хүчээр хангагч байгууллага нь цахилгааны үнийн хөнгөлөлт үзүүлсэн мэдээ гаргаж, холбогдох газарт тайлагнана. 3. .Хэрэглэгч нь хүйтний улирлын орой, шөнийн цагт зөвхөн ахуйн хэрэгцээнд болон оршин сууж байгаа гэр, сууцаа халаах зориулалтаар цахилгаан хэрэглэнэ. 4. Хэрэглэгч стандартын шаардлага хангасан баталгаажсан тарифт электрон тоолуур, цахилгаан хэрэгсэлтэй байх бөгөөд цахилгааны болон галын аюулгүй ажиллагааг хангасан байна. 5. Хэрэглэгч нь тарифын хөнгөлөлт эдлэхээс өмнө хэрэглэсэн цахилгаан эрчим хүчний өр төлбөргүй байна. Хяналт тавих, хариуцлага 1. Мэргэжлийн хяналтын болон онцгой байдлын асуудал хариуцсан байгууллага хэрэглэгчийн цахилгаан тоноглолын аюулгүй байдалд хяналт тавина. 2. Цахилгаан эрчим хүчний тарифын хөнгөлөлт үзүүлэх асуудалтай холбоотой маргааныг Эрчим хүчний зохицуулах хороо хүлээн авч, зохих журмын дагуу дүгнэлт гаргана. 3. Эрчим хүчний зохицуулах хорооноос гаргасан дүгнэлтийг эс зөвшөөрсөн тохиолдолд шүүхэд хандаж болно. 4. Энэхүү журмыг зөрчсөн хэрэглэгч, хуулийн этгээдэд холбогдох хууль тогтоомжийн дагуу хариуцлага хүлээлгэж, учирсан хохирлыг нөхөн төлүүлнэ.
Нэг. Маргааны агуулга “Ө” ХХК нь 2022 оны 10 дугаар сарын 10-ны өдөр 73 хувийн гүйцэтгэлтэй, баригдаж дуусаагүй барилгын өмчлөх эрхээ улсын бүртгэлд …
2026-11-05
Олон улсын хөдөлмөрийн байгууллагын 1947 оны Хөдөлмөрийн хяналтын конвенц /№81/ нь аж үйлдвэр, худалдааны салбарт хөдөлмөрийн хяналтын тогтолцоог бүрд …
2026-11-05
Энэхүү хуулиар төрийн болон орон нутгийн өмчит компани үүсгэн байгуулах үндэслэл, журмыг тогтоох, компанийн үйл ажиллагаанд баримтлах зарчим, удирдлаг …
2026-10-01
Энэхүү журмыг Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайдын 2026 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн А/649 дугаар тушаалаар шинэчлэн баталсан ба энэхүү …
2026-08-28
Энэхүү журмыг Санхүүгийн зохицуулах хорооны 2026 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн 278 дугаар тогтоолоор баталсан ба энэхүү журам нь ББСБ-аас зээл олг …
2026-08-21