ДАРХЛААЖУУЛАЛТЫН ТУХАЙ
ДАРХЛААЖУУЛАЛТЫН ТУХАЙ
Өнөөдөр манай улсад хүн амыг халдварт өвчнөөс сэргийлэх, дархлаажуулалттай холбогдсон харилцааг Дархлаажуулалтын тухай хууль болон бусад хууль тогтоомжоор зохицуулж байна. Халдварт өвчнөөс сэргийлэх, түүний тархалтыг хязгаарлах, өвчнийг устгах зорилгоор дархлаажуулах бэлдмэл хэрэглэх арга хэмжээний тогтолцоог халдварт өвчний эсрэг дархлаажуулалт (цаашид “дархлаажуулалт” гэх) [1] гэх бөгөөд хүн амыг дархлаажуулах нь төрийн ивээлд байж төрийн бодлогоор хэрэгждэг. Төв, орон нутгийн төрийн захиргааны болон эрүүл мэндийн байгууллагаас дархлаажуулалтын ажлыг зохион байгуулж байна. Түүнчлэн заавал хийх дархлаажуулалтад сүрьеэ, халдварт саа /полиомиелит/, В вируст гепатит, сахуу, хөхүүл ханиад, татран, улаанбурхан, В хэв шинжийн хемофилюс инфлюенза нянгийн халдвар, гахай хавдар, улаануудын эсрэг сэргийлэх тарилгуудыг хамруулжээ. Монгол Улсын иргэн бүр эрүүл мэндээ хамгаалуулах, эмнэлгийн тусламж авах эрхтэй [2] ба эрүүл мэндээ хамгаалах нь иргэн бүрийн журамт үүрэг [3] юм. Мөн дархлаажуулалтын талаар иргэний эдлэх эрх, хүлээх үүрэг, түүнийг зөрчнөөс үүдэн гарах хариуцлагын талаар Дархлаажуулалтын тухай хуулинд зохицуулсаныг хүснэгтээс үзнэ үү. ЭРХ ҮҮРЭГ ХАРИУЦЛАГА [4] – Сэргийлэх тарилгын ач холбогдол, түүнээс татгалзсан тохиолдолд гарах хор уршиг, эмнэлгийн харшлах заалт, тарилгын дараа үүсэж болох хүндрэлийн тухай бүрэн бодит мэдээллийг эрүүл мэндийн байгууллага, мэргэжилтнээс шаардаж авах; – Сэргийлэх тарилгыг хийлгэхдээ төрийн болон холимог, хувийн өмчлөлийн аль ч хэлбэрийн эрүүл мэндийн байгууллагыг сонгох; – Сэргийлэх тарилгын үндэсний товлолд орсон болон тархвар судлалын заалтаар хийх сэргийлэх тарилгыг төлбөргүй хийлгэх; – Тарилгын дараахь хүндрэлийн үед төв, орон нутгийн эрүүл мэндийн байгууллагад төлбөргүй эмчлүүлэх; – Эмчийн заалтаар сэргийлэх тарилгаас татгалзах. – Эрүүл мэндийн байгууллагын зөвлөмж, шаардлагын дагуу сэргийлэх тарилга хийлгэх; – Сэргийлэх тарилгаас татгалзсан бол түүнийгээ бичгээр баталгаажуулах; – Сэргийлэх тарилгад хамрагдах хугацааг эрүүл мэндийн байгууллагаас албан ёсоор мэдэгдсэн тохиолдолд сэргийлэх тарилгаас хоцрохгүй байх; – Олон улсын эрүүл мэндийн дүрэм болон Монгол Улсын олон улсын гэрээний дагуу тодорхой нэрийн сэргийлэх тарилга хийгдэх ёстой улс оронд зорчих тохиолдолд шаардагдах тарилгыг хийлгэх. – 20000-30000 төгрөгөөр торгох; – Заавал нөхөн дархлаажуулалтад хамруулан, гарсан зардлыг тухайн иргэнээр төлүүлж, иргэнийг 20000-30000 төгрөгөөр торгох [1] Дархлаажуулалтын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1 дэх заалт [2] Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 6 дах хэсэгт [3] Монгол Улсын Үндсэн хуулийн 17 дугаар зүйлийн 2 дах хэсэгт [4] Зөрчсөн этгээдэд эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол шүүгч, эрх бүхий улсын байцаагч дээрх торгуулийг ногдуулна.
https://www.legalinfo.mn/law/details/245
Энэхүү журмыг Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайдын 2026 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн А/649 дугаар тушаалаар шинэчлэн баталсан ба энэхүү …
2026-08-28
Энэхүү журмыг Санхүүгийн зохицуулах хорооны 2026 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн 278 дугаар тогтоолоор баталсан ба энэхүү журам нь ББСБ-аас зээл олг …
2026-08-21
Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд, Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын сайд нар …
2025-10-13
Энэхүү журам нь мэргэжлийн болон техникийн боловсролын сургалтын байгууллагын багш, удирдах ажилтанд …
2025-10-02
Засгийн газрын 2025 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 43 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтаар “Хяна …
2025-09-24