ИРГЭНИЙ УЛСЫН БҮРТГЭЛ ХӨТЛӨХ ЖУРАМ БАТЛАГДЛАА.
ИРГЭНИЙ УЛСЫН БҮРТГЭЛ ХӨТЛӨХ ЖУРАМ БАТЛАГДЛАА.
Монгол улсын Хууль зүй, дотоод хэргийн сайдын тушаалаар 2018 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр Иргэний улсын бүртгэлийн тухай /шинэчилсэн найруулга/ хууль батлагдан мөрдөгдөж эхэлсэнтэй холбогдуулан Иргэний улсын бүртгэл хөтлөх журмыг баталсан байна. Уг журмаар иргэний бүртгэлийн төрлыг ямар журмаар, хэрхэн бүртгэх талаар зохицуулжээ. Иргэний улсын бүртгэл хөтлөх журмыг 1.2-д Иргэний улсын бүртгэлийн төрсний, гэрлэсний, гэрлэлт дуусгавар болсны, гэрлэлт сэргээсний, эцэг /эх/ тогтоосны, нас барсны, иргэний үнэмлэхийн, үндэсний энгийн гадаад паспорт, түүнийг орлох бичиг баримтын, биеийн давхцахгүй өгөгдөл /гарын хурууны хээ/-ийн, оршин суугаа газрын хаягийн зэрэг төрлийг засаг захиргааны нэгжийн харьяалал харгалзахгүй бүртгэхээр заасан. Харин тус журмын 1.3-д Иргэний улсын бүртгэлийн үрчилсний, овог, эцэг /эх/-ийн нэр, өөрийн нэр өөрчилсний, шилжилт хөдөлгөөний зэрэг төрлийг засаг захиргааны нэгжийн харьяаллаар бүртгэнэ гэж зохицуулсан байна. Дэлгэрэнгүйг: http://legalinfo.mn/annex/details/8749?lawid=1373 3
Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд, Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын сайд нар …
2025-10-13
Энэхүү журам нь мэргэжлийн болон техникийн боловсролын сургалтын байгууллагын багш, удирдах ажилтанд …
2025-10-02
Засгийн газрын 2025 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 43 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтаар “Хяна …
2025-09-24
Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн ерөнхий газрын даргын 2025 оны 5 дугаар сарын 20-ны өдр …
2025-07-28