МАЛЧИН, ЭРЧИМЖСЭН МАЛ АЖ АХУЙ ЭРХЛЭГЧ БОЛОН ҮЙЛДВЭР, ЦЕХЭД ТАВИГДАХ ШААРДЛАГА
МАЛЧИН, ЭРЧИМЖСЭН МАЛ АЖ АХУЙ ЭРХЛЭГЧ БОЛОН ҮЙЛДВЭР, ЦЕХЭД ТАВИГДАХ ШААРДЛАГА
Засгийн газрын 2020 оны 130 дугаар тогтоолын хавсралт Малын түүхий сүү нийлүүлэх малчин, эрчимжсэн мал аж ахуй эрхлэгч нь дараахь нийтлэг шаардлагыг хангасан байна: 1. Малчин, эрчимжсэн мал аж ахуй эрхлэгчийн “А” дансны мэдээлэл нь Үндэсний статистикийн хорооны тухайн жилийн мал тооллогын мэдээлэлд бүртгэгдсэн байх; 2. Малчин, эрчимжсэн мал аж ахуй эрхлэгч нь үйлдвэр, цехэд малын түүхий сүү нийлүүлэх бүрт малыг мал эмнэлгийн урьдчилан сэргийлэх арга хэмжээнд тогтмол хамруулсан, эрүүл болохыг баталгаажуулсан мал эмнэлгийн гэрчилгээг сумын гэрээт мал эмнэлгийн үйлчилгээний нэгжээс авч, малын эрүүл мэндийн бүртгэл, мэдээллийн санд бүртгэгдсэн байх; 3. Татварын төлбөрийн баримтын цахим системд өөрийн нэр, регистрийн дугаараар бүртгэгдсэн байх; 4. Нийлүүлэх сүү нь мал, амьтны эрүүл мэндийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагаас баталсан “Үйлдвэр, цехэд малын түүхий сүү нийлүүлэх, худалдах үед мөрдөх эрүүл ахуй, ариун цэврийн заавар”-т тавигдсан малын түүхий сүү MNS 4228:2011 стандарт болон шаардлагыг бүрэн хангасан байх; 5. Үйлдвэр, цехтэй малын түүхий сүү нэг жилийн хугацаанд бэлтгэн нийлүүлэх, гэрээ байгуулсан байх. Үйлдвэр, цех нь дараахь нийтлэг шаардлагыг хангасан байна: 1. Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.5-д заасан үйл ажиллагааны дүгнэлттэй байх; 2. Хүнсний тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.2-т заасан стандарт, техникийн зохицуулалтын шаардлагад нийцсэн зориулалтын барилга байгууламж, тоног төхөөрөмж, багаж хэрэгсэл, агуулах, тээврийн хэрэгсэлтэй байх; 3. Сүү, сүүн бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг шалгах хяналтын хуудсаар дүгнэгдсэн байх; 4. Сүү худалдан авсан, бүтээгдэхүүн үйлдвэрлэсэн, борлуулсан тухайгаа Нягтлан бодох бүртгэлийн тухай хууль, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн дагуу санхүүгийн болон татварын тайланд тусган баталгаажуулсан байх; 5. Малчин, эрчимжсэн мал аж ахуй эрхлэгчтэй малын түүхий сүү нэг жилийн хугацаанд нийлүүлэх, худалдан авах гэрээ байгуулан худалдан авсан байх; 6. Сүүлийн 2 жилийн санхүүгийн болон татварын баталгаажуулсан тайланг ирүүлэх; 7. Малчин, эрчимжсэн мал аж ахуй эрхлэгчээс малын түүхий сүү худалдан авах бүр Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 4.1.13-т заасан төлбөрийн баримтыг үйлдэн татварын бүртгэл, мэдээллийн нэгдсэн санд баталгаажуулсан байх.
Энэхүү хуулиар төрийн болон орон нутгийн өмчит компани үүсгэн байгуулах үндэслэл, журмыг тогтоох, компанийн үйл ажиллагаанд баримтлах зарчим, удирдлаг …
2026-10-01
Энэхүү журмыг Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайдын 2026 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн А/649 дугаар тушаалаар шинэчлэн баталсан ба энэхүү …
2026-08-28
Энэхүү журмыг Санхүүгийн зохицуулах хорооны 2026 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн 278 дугаар тогтоолоор баталсан ба энэхүү журам нь ББСБ-аас зээл олг …
2026-08-21
Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд, Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын сайд нар …
2025-10-13
Энэхүү журам нь мэргэжлийн болон техникийн боловсролын сургалтын байгууллагын багш, удирдах ажилтанд …
2025-10-02