МОНГОЛ УЛСЫН НУТАГ ДЭВСГЭРТ ЗАР СУРТАЛЧИЛГАА ЯВУУЛАХАД ТАВИГДАХ ШААРДЛАГА
МОНГОЛ УЛСЫН НУТАГ ДЭВСГЭРТ ЗАР СУРТАЛЧИЛГАА ЯВУУЛАХАД ТАВИГДАХ ШААРДЛАГА
Монгол улсын нутаг дэвсгэр дээр явагдах аливаа зар сурталчилгаатай холбоотой асуудлыг Зар сурталчилгааны тухай хууль (2002)-иар зохицуулдаг. Зар сурталчилгааны тухай хуульд зар сурталчилгаанд тавигдах ерөнхий болон тусгай шаардлага, зар сурталчилгааг хянах, зохицуулах, хууль бус зар сурталчилгааны талаар дэлгэрэнгүй тусгасан байдаг. Тусгай зөвшөөрөлтэйгээр эрхлэх үйл ажиллагаатай холбоотой бичмэл зар сурталчилгаанд тусгай зөвшөөрөл олгосон эрх бүхий байгууллагын нэр, зөвшөөрлийн дугаарыг тусгасан байхыг шаарддаг. Зар сурталчилгаа бүтээх, түгээхэд дараах зүйлийг хориглоно: – тусгай зөвшөөрөл аваагүй тохиолдолд тусгай зөвшөөрөлтэйгээр эрхлэх үйл ажиллагааны талаар аливаа зар сурталчилгаа явуулах; – Монгол Улсын хууль тогтоомжоор үйлдвэрлэх, худалдах, улсын хилээр нэвтрүүлэхийг хориглосон бүтээгдэхүүнийг сурталчлах; – тарифын бус хязгаарлалт тогтоосон барааг сурталчлах; – хуульд заасны дагуу чанар, стандарт, эрүүл ахуйн баталгаажуулалтад заавал хамруулах бүтээгдэхүүнийг ийнхүү баталгаажуулаагүй бол сурталчлах; – Монгол Улсын хууль тогтоомжийг зөрчих үйлдэл, үйл ажиллагаанд хүргэж болох зар сурталчилгааг; – айдас төрүүлэх, хүчирхийлэл, садар самуунд уруу татах, түүнчлэн хүний амь нас, эрүүл мэнд, аюулгүй байдалд гэм хор учруулах үйлдэл, үйл ажиллагаанд хүргэж болох зар сурталчилгааг; – хуулиар сурталчлахыг хориглосон бараа, ажил, үйлчилгээг сурталчилах. Мөн хуульд хууль бус зар сурталчилгааны төрлүүдийг дэлгэрэнгүй зохицуулсан. Зар сурталчилгааны тухай хуулийн 9.1-д зааснаар “Нийтийн эзэмшлийн барилга байгууламж, зам, гудамж, талбайд самбар, гэрэл дохио, гэрэлтүүлэг болон хөдөлгөөнгүй бусад хэрэгслийн тусламжтайгаар зар сурталчилгаа байрлуулахад тухайн дүүргийн Засаг даргын Тамгын газраас зөвшөөрөл авна.” Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас Нийслэлийн нутаг дэвсгэрт гадна зар сурталчилгаа байрлуулахад дагаж мөрдөх журам болон Гадна зар сурталчилгаанд тавих шаардлагыг баталсан. Тус журам, шаардлагуудад зааснаар гадна зар сурталчилгаанд дараах нийтлэг шаардлага тавигдаж байна. Үүнд: – сурталчилгааны бичвэрийг монгол /крилл/ үсгээр бичсэн байх; – сурталчилгааны байгууламж нь нэг орон зайд нэгэн жигд загвар, хэмжээтэй байх; – зар сурталчилгаа нь авто зам болон явган замын зорчих хөдөлгөөнд саад учруулахгүй байх бөгөөд замын байгууламжаас хэвтээ проекцоор 1 м зайтай байх; – зар сурталчилгааны байгууламж нь гадна, эсхүл дотор гэрэлтүүлэгтэй байх.
Энэхүү хуулиар төрийн болон орон нутгийн өмчит компани үүсгэн байгуулах үндэслэл, журмыг тогтоох, компанийн үйл ажиллагаанд баримтлах зарчим, удирдлаг …
2026-10-01
Энэхүү журмыг Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайдын 2026 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн А/649 дугаар тушаалаар шинэчлэн баталсан ба энэхүү …
2026-08-28
Энэхүү журмыг Санхүүгийн зохицуулах хорооны 2026 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн 278 дугаар тогтоолоор баталсан ба энэхүү журам нь ББСБ-аас зээл олг …
2026-08-21
Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд, Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын сайд нар …
2025-10-13
Энэхүү журам нь мэргэжлийн болон техникийн боловсролын сургалтын байгууллагын багш, удирдах ажилтанд …
2025-10-02