МУЗЕЙ НЭГТГЭН ЗОХИОН БАЙГУУЛАХ ТУХАЙ
МУЗЕЙ НЭГТГЭН ЗОХИОН БАЙГУУЛАХ ТУХАЙ
Монгол Улсын Засгийн Газрын 2021 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 336 дугаар тогтоолоор Музей нэгтгэн зохион байгуулах тухай хэлэлцэж шийдвэрлэжээ. Уг тогтоолоор Иргэний хуулийн 31.3 дахь хэсэг, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, Төсвийн тухай хуулийн 10.1.10-д заасныг тус тус үндэслэн Монгол Улсын Засгийн газраас тогтоосон: 1. Монгол төрийн түүхийн музейн үйл ажиллагааг 2022 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн зогсоож, “Чингис хаан” музейд нэгтгэсэн байх; 2. Монгол төрийн түүхийн музейн эд хөрөнгө, үзмэр, сан хөмрөг, эд өлгийн зүйлийг “Чингис хаан” музейд балансаас балансад шилжүүлэх арга хэмжээг холбогдох байгууллагуудтай хамтран хууль тогтоомжийн хүрээнд зохион байгуулах; 3. Үйл ажиллагааг нь нэгтгэж байгаатай холбогдуулан Монгол төрийн түүхийн музейд одоо ажиллаж байгаа 18 албан хаагчийг зохих журмын дагуу “Чингис хаан” музейд шилжүүлэн байршуулах арга хэмжээ авах; 4. Энэ тогтоол гарсантай холбогдуулан “Хууль хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай” Засгийн газрын 2016 оны 2 дугаар сарын 4-ний өдрийн 87 дугаар тогтоолын 1 дэх заалтын “Монгол төрийн түүхийн музейн үйл ажиллагааг улсын төсвөөс санхүүжүүлэх арга хэмжээ авч” гэснийг, 2 дахь заалтын “Монголын төрийн түүхийн музейн орон тооны хязгаарыг 18” гэснийг, 3 дахь заалтын “Монголын төрийн түүхийн музейг мэргэжил, арга зүйн удирдлагаар хангаж ажиллахыг Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд Л.Гантөмөрт тус тус” гэснийг, “Төрийн ёслол хүндэтгэлийн өргөө цогцолборыг нээлттэй болгох тухай” Засгийн газрын 2012 оны 8 дугаар сарын 25-ны өдрийн 3 дугаар тогтоолын 1, 4 дэх заалтын “Монгол төрийн түүхийн музейг” гэснийг тус тус хасч, мөн тогтоолын 2, 7, 8 дахь заалт, “Монгол төрийн түүхийн музей байгуулах тухай” Засгийн газрын 2009 оны 2 дугаар сарын 4-ний өдрийн 30 дугаар тогтоолыг тус тус хүчингүй болсон.
Нэг. Маргааны агуулга “Ө” ХХК нь 2022 оны 10 дугаар сарын 10-ны өдөр 73 хувийн гүйцэтгэлтэй, баригдаж дуусаагүй барилгын өмчлөх эрхээ улсын бүртгэлд …
2026-11-05
Олон улсын хөдөлмөрийн байгууллагын 1947 оны Хөдөлмөрийн хяналтын конвенц /№81/ нь аж үйлдвэр, худалдааны салбарт хөдөлмөрийн хяналтын тогтолцоог бүрд …
2026-11-05
Энэхүү хуулиар төрийн болон орон нутгийн өмчит компани үүсгэн байгуулах үндэслэл, журмыг тогтоох, компанийн үйл ажиллагаанд баримтлах зарчим, удирдлаг …
2026-10-01
Энэхүү журмыг Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайдын 2026 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн А/649 дугаар тушаалаар шинэчлэн баталсан ба энэхүү …
2026-08-28
Энэхүү журмыг Санхүүгийн зохицуулах хорооны 2026 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн 278 дугаар тогтоолоор баталсан ба энэхүү журам нь ББСБ-аас зээл олг …
2026-08-21