МЭРГЭЖЛИЙН БОЛОН ТЕХНИКИЙН БОЛОВСРОЛЫН СУРГАЛТЫН БАЙГУУЛЛАГЫН БАГШИД МЭРГЭЖЛИЙН ЗЭРЭГ ОЛГОХ, ХАСАХ ЖУРМЫН ТУХАЙ
МЭРГЭЖЛИЙН БОЛОН ТЕХНИКИЙН БОЛОВСРОЛЫН СУРГАЛТЫН БАЙГУУЛЛАГЫН БАГШИД МЭРГЭЖЛИЙН ЗЭРЭГ ОЛГОХ, ХАСАХ ЖУРМЫН ТУХАЙ
Хөдөлмөр, Нийгмийн хамгааллын сайдын 2020 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн А/127 дугаар тушаалын нэгдүгээр хавсралтаар Мэргэжлийн болон техникийн боловсролын сургалтын байгууллагын багшид мэргэжлийн зэрэг олгох, хасах журмыг баталсан байна. Уг журмаар мэргэжлийн болон техникийн боловсролын сургалтын байгууллага, сургалт арга зүйн байгууллага (цаашид “сургалтын байгууллага” гэх)-ын багшид мэргэжлийн зэрэг олгох, хасахтай холбогдон үүсэх харилцааг зохицуулна. Энэ журам мэргэжлийн болон техникийн боловсролын сургалтын байгууллагын багш, сургалтын менежер, арга зүйч, их, дээд сургуулийг багш мэргэжлээр төгссөн, сургалтын байгууллагад ажиллаж байгаа захирал (цаашид “багш” гэх)-д мэргэжлийн зэрэг олгох, хасахад хамаарна. Мэргэжлийн зэрэг олгох, хасах” гэж мэргэжлийн зэргийг шинээр олгох, бататгах, бууруулах, хасах үйл ажиллагааг ойлгох бөгөөд Мэргэжлийн зэргийг шатлал алгасуулан олгохгүй. Түүнчлэн Багшийн албан тушаалын онцлогоос хамаарч мэргэжлийн зэрэгт тавих шалгуур ялгаатай байгаа ба багш, сургалтын менежер/арга зүйч багш, сургалтын байгууллагын захирал багш мэргэжлийн зэрэг тус тус олгоход баримтлах шалгуур үзүүлэлтүүдийг журмаар зохицуулсан байна.
https://www.legalinfo.mn/annex/details/11084?lawid=15443
Нэг. Маргааны агуулга “Ө” ХХК нь 2022 оны 10 дугаар сарын 10-ны өдөр 73 хувийн гүйцэтгэлтэй, баригдаж дуусаагүй барилгын өмчлөх эрхээ улсын бүртгэлд …
2026-11-05
Олон улсын хөдөлмөрийн байгууллагын 1947 оны Хөдөлмөрийн хяналтын конвенц /№81/ нь аж үйлдвэр, худалдааны салбарт хөдөлмөрийн хяналтын тогтолцоог бүрд …
2026-11-05
Энэхүү хуулиар төрийн болон орон нутгийн өмчит компани үүсгэн байгуулах үндэслэл, журмыг тогтоох, компанийн үйл ажиллагаанд баримтлах зарчим, удирдлаг …
2026-10-01
Энэхүү журмыг Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайдын 2026 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн А/649 дугаар тушаалаар шинэчлэн баталсан ба энэхүү …
2026-08-28
Энэхүү журмыг Санхүүгийн зохицуулах хорооны 2026 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн 278 дугаар тогтоолоор баталсан ба энэхүү журам нь ББСБ-аас зээл олг …
2026-08-21