МЭРГЭЖЛИЙН БОЛОН ТЕХНИКИЙН БОЛОВСРОЛЫН СУРГАЛТЫН ҮЙЛ АЖИЛЛАГАА ЭРХЛЭХ ТУСГАЙ ЗӨВШӨӨРӨЛ АВАХАД БҮРДҮҮЛЭХ БАРИМТ БИЧИГТ ТАВИХ ШААРДЛАГЫН ТАЛААР
МЭРГЭЖЛИЙН БОЛОН ТЕХНИКИЙН БОЛОВСРОЛЫН СУРГАЛТЫН ҮЙЛ АЖИЛЛАГАА ЭРХЛЭХ ТУСГАЙ ЗӨВШӨӨРӨЛ АВАХАД БҮРДҮҮЛЭХ БАРИМТ БИЧИГТ ТАВИХ ШААРДЛАГЫН ТАЛААР
Монгол Улсын Хөдөлмөрийн сайдын 2016 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн А/53 дугаар Тушаалаар “Мэргэжлийн болон техникийн боловсролын сургалтын үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл авахад бүрдүүлэх баримт бичигт тавих шаардлага, загвар”-ыг баталжээ. Тус журманд Боловсролын тухай хууль, Мэргэжлийн боловсрол, сургалтын тухай хууль, Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хууль, эдгээр хууль тогтоомжид нийцүүлэн гаргасан бусад хууль тогтоомжид заасны дагуу мэргэжлийн болон техникийн боловсролын сургалтын үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл авахад мөрдөх шаардлагын талаар зохицуулсан байна. Шинээр мэргэжлийн тусгай зөвшөөрөл хүсэж буй үүсгэн байгуулагч нь батлагдсан загварын дагуу хүсэлт гаргаж ирүүлэх ба тухайн мэргэжлийн чиглэлээр сургалт явуулах үндэслэл, хөдөлмөрийн зах зээлийн эрэлт, сургалтын байгууллага байгуулах хэрэгцээ, мэргэжлийн боловсрол, сургалтын стандарт шаардлага, сургалтын орчин нөхцөл, тухайн үүсгэн байгуулагчийн санхүүгийн чадамж, тооцоо судалгаа зэрэг нь тусгай зөвшөөрөл олгох үндсэн шаардлага болно. Тусгай зөвшөөрлийг мэргэжлийн боловсрол, сургалтын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага, Улсын мэргэжлийн хяналтын ерөнхий газар, ажил олгогч, мэргэжлийн холбоодын төлөөлөл зэргээс ажлын хэсэг бүрдүүлж олгохоор зохицуулсан байна.
Нэг. Маргааны агуулга “Ө” ХХК нь 2022 оны 10 дугаар сарын 10-ны өдөр 73 хувийн гүйцэтгэлтэй, баригдаж дуусаагүй барилгын өмчлөх эрхээ улсын бүртгэлд …
2026-11-05
Олон улсын хөдөлмөрийн байгууллагын 1947 оны Хөдөлмөрийн хяналтын конвенц /№81/ нь аж үйлдвэр, худалдааны салбарт хөдөлмөрийн хяналтын тогтолцоог бүрд …
2026-11-05
Энэхүү хуулиар төрийн болон орон нутгийн өмчит компани үүсгэн байгуулах үндэслэл, журмыг тогтоох, компанийн үйл ажиллагаанд баримтлах зарчим, удирдлаг …
2026-10-01
Энэхүү журмыг Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайдын 2026 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн А/649 дугаар тушаалаар шинэчлэн баталсан ба энэхүү …
2026-08-28
Энэхүү журмыг Санхүүгийн зохицуулах хорооны 2026 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн 278 дугаар тогтоолоор баталсан ба энэхүү журам нь ББСБ-аас зээл олг …
2026-08-21