НӨЛӨӨЛЛИЙН МЭДҮҮЛЭХ ХӨТЛӨХ, ТЭМДЭГЛЭЛ ҮЙЛДЭХ, ШИЙДВЭРЛЭХ ЖУРМЫГ ШИНЭЧЛЭН БАТАЛЛАА
НӨЛӨӨЛЛИЙН МЭДҮҮЛЭХ ХӨТЛӨХ, ТЭМДЭГЛЭЛ ҮЙЛДЭХ, ШИЙДВЭРЛЭХ ЖУРМЫГ ШИНЭЧЛЭН БАТАЛЛАА
Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2021 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн 49 дугаар “Журам, загвар шинэчлэн батлах” тухай тогтоолын хавсралтаар Нөлөөллийн мэдүүлэх хөтлөх, тэмдэглэл үйлдэх, шийдвэрлэх журмыг шинэчлэн баталсан байна. Энэхүү журмаар Мэдүүлэг хөтлөгч нь нөлөөллийн мэдүүлгийг Шүүхийн ерөнхий зөвлөлөөс баталсан загварын дагуу хөтөлж, хувийг Ерөнхий зөвлөлд хүргүүлнэ. Шүүгч нөлөөллийн мэдүүлгээс гадна дараах этгээдтэй уулзсан, харилцсан бөгөөд уг этгээд өөрөө, эсхүл бусдаар дамжуулан тухайн шүүгчид аливаа хэлбэрээр нөлөөлсөн, нөлөөлөхөөр оролдсон, үүрэг, чиглэл өгсөн бол энэ талаарх мэдээллийг агуулсан тэмдэглэл үйлдэж, битүүмжлэн тэмдэглэлийг үйлдэж ажлын гурван өдрийн дотор Ерөнхий зөвлөлд хүргүүлнэ: – Монгол Улсын Ерөнхийлөгч; – Улсын Их Хурлын гишүүн; – Монгол Улсын Ерөнхий сайд; – Засгийн газрын гишүүн; – Үндсэн хуулийн цэцийн гишүүн; – Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгч; – Улсын дээд шүүхийн шүүгч; – Улсын ерөнхий прокурор; – Улсын Их Хуралд ажлаа шууд хариуцан тайлагнадаг байгууллагын дарга; – Аймаг, нийслэлийн Засаг дарга; – Аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн дарга; – Яамны Төрийн нарийн бичгийн дарга; – Засгийн газрын агентлагийн дарга; – Төрийн өмчит компани, олон улсын байгууллагын дарга, захирлын албан тушаал эрхэлж байсан болон эрхэлж байгаа хүн, эсхүл түүнтэй хамаарал бүхий этгээд; – Нээлттэй тендер шалгаруулалтаар шийдвэрлэснээс бусад тохиолдолд төрийн болон орон нутгийн хэрэгцээнд бараа, ажил, үйлчилгээ худалдан авагч; – Төрийн санхүүгийн нөөц бүрдүүлэгч; – Төрөөс баталгаа гаргасан зээл хүртэгч аж ахуйн нэгжийн хувь, хөрөнгө эзэмшигч, хамтрагч, эсхүл эдгээрийг гүйцэтгэж байгаа хувиараа аж ахуй эрхлэгч; – Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга; – Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга, дэд сайд; – Монгол Улсын Ерөнхийлөгчийн зөвлөх, Монгол Улсын Их Хурлын даргын зөвлөх, Ерөнхий сайдын зөвлөх; – Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн ажлын албаны удирдах, гүйцэтгэх албан тушаал. Энэхүү журмаар шүүгч, шүүх бүрэлдэхүүн, шүүхийн иргэдийн төлөөлөгчөөс нөлөөллийн мэдүүлэг хөтлөх, шүүгчээс тэмдэглэл үйлдэх, тэдгээрийг шийдвэрлэхтэй холбоотой харилцааг зохицуулсан байна.
Нэг. Маргааны агуулга “Ө” ХХК нь 2022 оны 10 дугаар сарын 10-ны өдөр 73 хувийн гүйцэтгэлтэй, баригдаж дуусаагүй барилгын өмчлөх эрхээ улсын бүртгэлд …
2026-11-05
Олон улсын хөдөлмөрийн байгууллагын 1947 оны Хөдөлмөрийн хяналтын конвенц /№81/ нь аж үйлдвэр, худалдааны салбарт хөдөлмөрийн хяналтын тогтолцоог бүрд …
2026-11-05
Энэхүү хуулиар төрийн болон орон нутгийн өмчит компани үүсгэн байгуулах үндэслэл, журмыг тогтоох, компанийн үйл ажиллагаанд баримтлах зарчим, удирдлаг …
2026-10-01
Энэхүү журмыг Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайдын 2026 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн А/649 дугаар тушаалаар шинэчлэн баталсан ба энэхүү …
2026-08-28
Энэхүү журмыг Санхүүгийн зохицуулах хорооны 2026 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн 278 дугаар тогтоолоор баталсан ба энэхүү журам нь ББСБ-аас зээл олг …
2026-08-21