ҮЙЛ АЖИЛЛАГАА
ХУУЛЬ ЗҮЙН ЗӨВЛӨГӨӨ
ТӨЛӨӨЛӨЛ
ХУУЛЬ ЗҮЙН СУРГАЛТ, СУДАЛГАА
ХУУЛЬЧИД
МЭДЛЭГИЙН САН
ТАНИЛЦУУЛГА
МЭДЭЭЛЭЛ
БҮТЭЭЛ
ХОЛБОО БАРИХ
Search this site
EN
ҮЙЛ АЖИЛЛАГАА
ХУУЛЬ ЗҮЙН ЗӨВЛӨГӨӨ
ТӨЛӨӨЛӨЛ
ХУУЛЬ ЗҮЙН СУРГАЛТ, СУДАЛГАА
ХУУЛЬЧИД
МЭДЛЭГИЙН САН
ТАНИЛЦУУЛГА
МЭДЭЭЛЭЛ
БҮТЭЭЛ
ХОЛБОО БАРИХ
Search this site
EN
НҮҮР ХУУДАС
МЭДЛЭГИЙН САН
НӨӨЦ АШИГЛАСНЫ ТӨЛБӨР БОЛОН ТУСГАЙ ЗӨВШӨӨРЛИЙН ТӨЛБӨРИЙГ ТӨЛӨХ, ХУВААРИЛАХ, ЗАРЦУУЛАХ ЖУРМЫН ТУХАЙ
НӨӨЦ АШИГЛАСНЫ ТӨЛБӨР БОЛОН ТУСГАЙ ЗӨВШӨӨРЛИЙН ТӨЛБӨРИЙГ ТӨЛӨХ, ХУВААРИЛАХ, ЗАРЦУУЛАХ ЖУРМЫН ТУХАЙ
Монгол улсын засгийн газрын 2018 оны 1 дүгээр сарын 3-ны өдрийн 5 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтаар “Нөөц ашигласны төлбөг болон тусгай зөвшөөрлийн төлбөрийг төлөх, хуваарилах, зарцуулах журам” батлагдсан бөгөөд 2018 оны 3 дугаар сарын 26-ны өдрийн №12 дугаар Төрийн мэдээлэлд албан ёсоор нийтлэгджээ. Журмаар газрын тосны нөөц ашигласны төлбөр болон хайгуул, ашиглалтын тусгай зөвшөөрлийн төлбөрийг төлөх, хуваарилах, зарцуулах үйл ажиллагаатай холбогдсон харилцааг зохицуулах ба газрын тосны нөөц ашигласны төлбөрийг газрын тос олборлож худалдахаар хэмжсэн болон ашигласан тухай бүр нь бүтээгдэхүүн хуваах гэрээнд заасан хувиар тооцож ногдуулна. Улмаар гэрээлэгч тухайн сард олборлож худалдахаар хэмжсэн болон ашигласан газрын тосны хэмжээ, үнийг үндэслэн нөөц ашигласны төлбөрийг тооцсон тайлан, мэдээг дараа сарын 20-ны дотор гарган газрын тосын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагад хүргүүлэх бөгөөд харин төлбөрийг 25-ны дотор мөн байгууллагын дансанд төлөхөөр зохицуулжээ. Газрын тосны нөөц ашигласны болон тусгай зөвшөөрлийн төлбөр төлөлт, хуваарилалт, зарцуулалтанд Газрын тосны асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага болон холбогдох хяналт шалгалтын байгууллага, Төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, холбогдох шатны төсвийн ерөнхийлөн захирагч хяналт тавьж ажиллах юм байна. Нөөц ашигласны төлбөр болон тусгай зөвшөөрлийн төлбөрийн асуудлаар маргаан гарсан тохиолдолд холбогдох хууль тогтоомж болон бүтээгдэхүүн хуваах гэрээний дагуу шийдвэрлэхээр зохицуулжээ.
ХАЯГДАЛ УСАНД АГУУЛАГДАХ БОХИРДУУЛАХ БОДИСЫН ЖИШИГ ХЭМЖЭЭГ ТОГТООХ ТУХАЙ ЖУРМЫН ТАНИЛЦУУЛГА
Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд, Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын сайд нар …
2025-10-13
МЭРГЭЖЛИЙН БОЛОН ТЕХНИКИЙН БОЛОВСРОЛЫН СУРГАЛТЫН БАЙГУУЛЛАГЫН БАГШ, УДИРДАХ АЖИЛТАНД МЭРГЭШЛИЙН ЗЭРЭГ ОЛГОХ, ХҮЧИНГҮЙ БОЛГОХ ЖУРАМ
Энэхүү журам нь мэргэжлийн болон техникийн боловсролын сургалтын байгууллагын багш, удирдах ажилтанд …
2025-10-02
ХЯНАЛТ-ШИНЖИЛГЭЭ ХИЙХ ЖУРМЫН ТОВЧ ТАНИЛЦУУЛГА
Засгийн газрын 2025 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 43 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтаар “Хяна …
2025-09-24
ГАЗАР ЭЗЭМШИХ, АШИГЛАХ ЭРХИЙН ДУУДЛАГА ХУДАЛДААНЫ АНХНЫ ҮНЭ ТОДОРХОЙЛОХ АРГАЧЛАЛЫГ БАТАЛЖЭЭ
Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн ерөнхий газрын даргын 2025 оны 5 дугаар сарын 20-ны өдр …
2025-07-28
ИРГЭНИЙ АЛБАН БУС БОЛОВСРОЛ БОЛОН АМЬДРАЛЫН ОРЧИНД СУРАЛЦАЖ ЭЗЭМШСЭН МЭДЛЭГ, ЧАДВАРЫГ АЛБАН БОЛОВСРОЛЫН ТОГТОЛЦООНД ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРӨХ, БАТАЛГААЖУУЛАХ ЖУРМЫН ТАНИЛЦУУЛГА
Боловсролын сайд, Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын хамтарсан 2025 оны 5 дугаар сарын 29 …
2025-07-28