ОЮУТНЫ ЦАГААР ХӨДӨЛМӨР ЭРХЛЭХ ЖУРМЫН ТАНИЛЦУУЛГА
ОЮУТНЫ ЦАГААР ХӨДӨЛМӨР ЭРХЛЭХ ЖУРМЫН ТАНИЛЦУУЛГА
Монгол улсын засгийн газраас 2020 оны 6 дугаар сарын 19-ний өдөр 228 дугаар тогтоолоор оюутнуудын цагаар хөдөлмөр эрхлэх журмыг баталсан байна. Энэхүү журмаар оюутан сайн дурын үндсэн дээр хичээлийн бус цагаар хөдөлмөр эрхлэн ажил мэргэжлийн чиг баримжаатай болох, дадлагажих, төгсөөд шууд ажлын байртай болох, орлогоо нэмэгдүүлэхэд дэмжлэг үзүүлэхэд оршиж байгаа юм. Оюутныг хувийн хэвшлийн байгууллага (100 ба түүнээс дээш ажилтантай)-д цагаар хөдөлмөр эрхлүүлэх, түүнтэй холбоотой харилцааг зохицуулж байгаа бөгөөд “оюутан” гэдэгт их сургууль, дээд сургууль, коллежийн дипломын болон бакалаврын шатлалд суралцагчийг ойлгох юм. Хувийн хэвшлийн байгууллага (100 ба түүнээс дээш ажилтантай) нийт ажилтнуудын 5 хувьтай тэнцэхүйц цагийн ажлын орон тоо гаргаж, оюутныг хөдөлмөр эрхлэх боломжоор хангах ба оюутны цагийн ажлын үргэлжлэх хугацаа нь түүний сурч боловсрол нөхцөлийг хязгаарлахааргүй бөгөөд ажлын цагийн хязгаарлалт нь их, дээд сургууль, коллежийн оюутны улирлын амралтын хугацаанд хамаарахгүй байна. Хувийн хэвшлийн байгууллагын хувьд оюутантай цагийн хөдөлмөр эрхлэхтэй холбоотой хөдөлмөрийн гэрээ байгуулах бөгөөд хөдөлмөрийн гэрээнд гүйцэтгэх ажил үүрэг, ажлын цаг, хөдөлмөрийн нөхцөл, цалин хөлсийг оюутны суралцах, ажиллах цагийн харьцаа, хийх ажлын чанар хэмжээг харгалзан талууд харилцан тохиролцож тусгана. Хувийн хэвшлийн байгууллага нь оюутныг сул, чөлөөтэй ажлын байранд цагийн ажилд авсан тухай тухайн оюутны суралцаж байгаа их, дээд сургууль, коллежийн оюутны хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төвд мэдэгдэх үүрэгтэй юм.
https://www.legalinfo.mn/annex/details/11117?lawid=15493
Энэхүү хуулиар төрийн болон орон нутгийн өмчит компани үүсгэн байгуулах үндэслэл, журмыг тогтоох, компанийн үйл ажиллагаанд баримтлах зарчим, удирдлаг …
2026-10-01
Энэхүү журмыг Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайдын 2026 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн А/649 дугаар тушаалаар шинэчлэн баталсан ба энэхүү …
2026-08-28
Энэхүү журмыг Санхүүгийн зохицуулах хорооны 2026 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн 278 дугаар тогтоолоор баталсан ба энэхүү журам нь ББСБ-аас зээл олг …
2026-08-21
Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд, Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын сайд нар …
2025-10-13
Энэхүү журам нь мэргэжлийн болон техникийн боловсролын сургалтын байгууллагын багш, удирдах ажилтанд …
2025-10-02