СОГТУУРАХ, МАНСУУРАХ ДОНТОЙ ХҮНИЙГ ЗАХИРГААНЫ ЖУРМААР АЛБАДАН ЭМЧЛҮҮЛЭХ ТУХАЙ
СОГТУУРАХ, МАНСУУРАХ ДОНТОЙ ХҮНИЙГ ЗАХИРГААНЫ ЖУРМААР АЛБАДАН ЭМЧЛҮҮЛЭХ ТУХАЙ
Согтуурах, мансуурах донтой хүнийг албадан эмчлэх эмнэлэг нь дараах баримт бичгийг үндэслэн албадан эмчлүүлэх хүнийг хүлээж авна: Шүүхийн шийдвэр; Эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлэх байгууллагын дүгнэлт; Иргэний үнэмлэх, эсхүл түүнтэй адилтгах баримт бичиг, байхгүй тохиолдолд улсын бүртгэлийн байгууллагын лавлагаа. Албадан эмчлүүлэгчийн бие болон эд зүйлд харуул хамгаалалтын ижил хүйсийн ажилтныг байлцуулан үзлэг хийж, хориглосон баримт бичиг, мөнгө, эд зүйлийг бүртгэн түр хураан авч, тэмдэглэл үйлдэнэ. Эмч эмчлүүлэгчийг хүлээн авмагц түүнд үзлэг хийж, өвчний түүх нээж, албадан эмчилгээний зорилго, ач холбогдол, эмнэлгийн дотоод журам болон эмчлүүлэгчийн эрх, үүргийн талаар танилцуулж хүйсийн байдлаар нь өрөөнд хуваарилах ба анх удаа эмчлүүлэгчийг давтан эмчлүүлэгчээс, согтуурах донтой хүнийг мансуурах донтой хүнээс тусад нь байрлуулна. Албадан эмчлэх эмнэлэгт хүлээж авах үед эмчлүүлэхээр ирсэн хүн нь хууль ёсны асран хамгаалах, харгалзан дэмжих хүнгүй, гэр оронгүй, ажил эрхэлдэггүй, иргэний үнэмлэхгүй нь тогтоогдвол албадан эмчлэх эмнэлэг тухайн хүний мэдээллийг нийгмийн халамж, үйлчилгээний асуудал хариуцсан байгууллагад эмчлүүлэгчийг эмнэлэгт хүлээн авсан өдрөөс хойш долоо хоногийн дотор хүргүүлнэ.
Энэхүү журмыг Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайдын 2026 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн А/649 дугаар тушаалаар шинэчлэн баталсан ба энэхүү …
2026-08-28
Энэхүү журмыг Санхүүгийн зохицуулах хорооны 2026 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн 278 дугаар тогтоолоор баталсан ба энэхүү журам нь ББСБ-аас зээл олг …
2026-08-21
Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд, Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын сайд нар …
2025-10-13
Энэхүү журам нь мэргэжлийн болон техникийн боловсролын сургалтын байгууллагын багш, удирдах ажилтанд …
2025-10-02
Засгийн газрын 2025 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 43 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтаар “Хяна …
2025-09-24