СОГТУУРУУЛАХ УНДААГ ИНТЕРНЕТЭЭР СУРТАЛЧЛАХ ТАЛААР
СОГТУУРУУЛАХ УНДААГ ИНТЕРНЕТЭЭР СУРТАЛЧЛАХ ТАЛААР
Монгол Улсын Архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2.1-т зааснаар “согтууруулах ундаа болон согтууруулах ундааны үйлдвэрийн нэр, тэмдэг, зураг ашиглах замаар согтууруулах ундааг хэвлэл, мэдээллийн хэрэгсэл, кино, интернет, ханын самбар, зурагт хуудас, зар чимэглэл, зорчигчийн тийз болон бусад биет байдлаар гаргах” хэлбэрээр согтууруулах ундаа сурталчлахыг хориглосон байдаг. Харин хатуулаг багатай буюу 18 хувь хүртэл этилийн спирт агуулсан дарс, пиво, шимийн архины зар сурталчилгааг Монгол Улсын зар сурталчилгааны тухай хуулийн 14 зүйлийн 14.2 [1] -т заасны дагуу дараах нөхцлийг хангасан тохиолдолд интернетээр сурталчилж болохоор байна. Үүнд: – Зар сурталчилгаа түгээгч нь бусдын эзэмшилд байгаа интернетийн хуудсанд өөрийн зар сурталчилгаагаа зөвшөөрөлгүй байрлуулахыг хориглоно. – Интернетээр түгээж байгаа зар сурталчилгаанд зар сурталчилгаа түгээгчийн нэр, хаяг, харилцах утас зэрэг хэрэглэгч холбоо тогтооход шаардлагатай бусад мэдээлэл байна. – Хэрэв тухайн зар сурталчилгааг байрлуулсан хаягаар ороход тусгай төлбөр авдаг бол энэ талаарх санамжийг тухайн хаягаар орохоос өмнө хэрэглэгчид харагдахуйцаар байрлуулсан байна. Иймээс дээр дурдсан шаардлагыг хангасан цахим хуудсаар 18 хувь хүртэл этилийн спирт агуулсан дарс, пиво, шимийн архины зар сурталчилгаа нь согтууруулах ундааны хэрэглээг уриалсан шинжтэй байж болохгүй бөгөөд уг зар сурталчилгаанд “Хэтрүүлэн хэрэглэх нь таны эрүүл мэндэд хортой” гэсэн санамж, анхааруулгыг заавал хэрэглэсэн байна. [1] 14 1 .2. 18 хувь хүртэл этилийн спирт агуулсан дарс, пиво, шимийн архины зар сурталчилгааг энэ хуулийн 12 дугаар зүйлд заасны дагуу интернетээр түгээж болно.
Энэхүү хуулиар төрийн болон орон нутгийн өмчит компани үүсгэн байгуулах үндэслэл, журмыг тогтоох, компанийн үйл ажиллагаанд баримтлах зарчим, удирдлаг …
2026-10-01
Энэхүү журмыг Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайдын 2026 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн А/649 дугаар тушаалаар шинэчлэн баталсан ба энэхүү …
2026-08-28
Энэхүү журмыг Санхүүгийн зохицуулах хорооны 2026 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн 278 дугаар тогтоолоор баталсан ба энэхүү журам нь ББСБ-аас зээл олг …
2026-08-21
Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд, Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын сайд нар …
2025-10-13
Энэхүү журам нь мэргэжлийн болон техникийн боловсролын сургалтын байгууллагын багш, удирдах ажилтанд …
2025-10-02