ТАТВАРЫН ЕРӨНХИЙ ГАЗРЫН ДАРГААС ТАЙЛАНГИЙН МАЯГТУУДЫГ ШИНЭЧЛЭН ГАРГАЛАА
ТАТВАРЫН ЕРӨНХИЙ ГАЗРЫН ДАРГААС ТАЙЛАНГИЙН МАЯГТУУДЫГ ШИНЭЧЛЭН ГАРГАЛАА
Татварын ерөнхий газрын даргын 2020 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн А/133, А/134, А/135, А/136 дугаар тушаалуудаар холбогдох тайлангуудын маягт, хавсралт мэдээ, нөхөх зааврыг Татварын ерөнхий хууль /2019/-д нийцүүлэн баталсан байна. Татварын ерөнхий газрын даргын 2020 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн А/133 тушаалаар: – “Үнэ шилжилтийн ажил гүйлгээний жилийн тайлан”-гийн маягт /ҮШТ-01/ – “Үнэ шилжилтийн ажил гүйлгээний жилийн тайлангийн маягтыг нөхөх заавар” – “Үнэ шилжилтийн тогтмол мэдээлэл” – “Дотоод үнэ шилжилтийн тайлан”-гийн маягт /ҮШТ-02/, – “Дотоод үнэ шилжилтийн тайлан бэлтгэх заавар” – “Ерөнхий үнэ шилжилтийн тайлан”-гийн маягт /ҮШТ-03/, – “Ерөнхий үнэ шилжилтийн тайлан бэлтгэх заавар”, – “Улс бүрээр үнэ шилжилтийн тайлан”-гийн маягт /ҮШТ-04/, – “Улс бүрээр үнэ шилжилтийн тайлангийн маягтыг нөхөх заавар” – “Улс бүрээр үнэ шилжилтийн тайлангийн мэдэгдлийн маягт” – “Улс бүрээр үнэ шилжилтийн тайлангийн мэдэгдлийн маягтыг нөхөх заавар”-ыг тус тус баталсан байна. Татварын ерөнхий хуульд зааснаар Үнэ шилжилтийн тайланг 2020 оны жилийн эцсийн тайлантай хамтатган тайлагнахаар хуульчилсан. Тайлангийн маяг, бэлтгэх заавар, нөхөх зааврыг https://www.legalinfo.mn/law/details/15641?lawid=15641 линкээс татан авах боломжтой. Татварын ерөнхий газрын даргын 2020 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн А/134 дугаар тушаалаар: – Үйл ажиллагааны удирдлагыг Монгол Улсаас хэрэгжүүлдэг гадаадын аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тайлан”-гийн маягт /ТТ-07/ – “Үйл ажиллагааны удирдлагыг Монгол Улсаас хэрэгжүүлдэг гадаадын аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тайлангийн хавсралт мэдээ” – “Үйл ажиллагааны удирдлагыг Монгол Улсаас хэрэгжүүлдэг гадаадын аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тайлангийн маягтыг нөхөх заавар”-ыг тус тус баталсан байна. Тайлангийн маяг, нөхөх зааврыг https://www.legalinfo.mn/law/details/15660?lawid=15660 линкээс татан авах боломжтой. Татварын ерөнхий газрын даргын 2020 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн А/135 дугаар тушаалаар: – “Монгол Улсад байрладаггүй албан татвар төлөгчийн аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тайлан”-гийн маягт /ТТ-29/; – “Монгол Улсад байрладаггүй албан татвар төлөгчийн аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тайлангийн хавсралт мэдээ”; – “Монгол Улсад байрладаггүй албан татвар төлөгчийн аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тайлангийн маягтыг нөхөх заавар”-ыг баталсан байна. Тайлангийн маяг, нөхөх зааврыг https://www.legalinfo.mn/law/details/15661?lawid=15661 линкээс татан авах боломжтой. Татварын ерөнхий газрын даргын 2020 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн А/136 дугаар тушаалаар: – “Оршин суугч бус хувь хүний орлогын албан татварын тайлан”-гийн маягт /ТТ-30/; – “Оршин суугч бус хувь хүний орлогын албан татварын тайлангийн хавсралт мэдээ”; – “Оршин суугч бус хувь хүний орлогын албан татварын тайлангийн маягтыг нөхөх заавар”-ыг тус тус баталсан. Тайлангийн маяг, нөхөх зааврыг https://www.legalinfo.mn/law/details/15662?lawid=15662 линкээс татан авах боломжтой.
Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд, Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын сайд нар …
2025-10-13
Энэхүү журам нь мэргэжлийн болон техникийн боловсролын сургалтын байгууллагын багш, удирдах ажилтанд …
2025-10-02
Засгийн газрын 2025 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 43 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтаар “Хяна …
2025-09-24
Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн ерөнхий газрын даргын 2025 оны 5 дугаар сарын 20-ны өдр …
2025-07-28