ҮЙЛ АЖИЛЛАГАА
ХУУЛЬ ЗҮЙН ЗӨВЛӨГӨӨ
ТӨЛӨӨЛӨЛ
ХУУЛЬ ЗҮЙН СУРГАЛТ, СУДАЛГАА
ХУУЛЬЧИД
МЭДЛЭГИЙН САН
ТАНИЛЦУУЛГА
МЭДЭЭЛЭЛ
БҮТЭЭЛ
ХОЛБОО БАРИХ
Search this site
EN
ҮЙЛ АЖИЛЛАГАА
ХУУЛЬ ЗҮЙН ЗӨВЛӨГӨӨ
ТӨЛӨӨЛӨЛ
ХУУЛЬ ЗҮЙН СУРГАЛТ, СУДАЛГАА
ХУУЛЬЧИД
МЭДЛЭГИЙН САН
ТАНИЛЦУУЛГА
МЭДЭЭЛЭЛ
БҮТЭЭЛ
ХОЛБОО БАРИХ
Search this site
EN
НҮҮР ХУУДАС
МЭДЛЭГИЙН САН
ТЕНДЕР ШАЛГАРУУЛАЛТЫН МАТЕРИАЛЫГ ТУХАЙН ТЕНДЕРТ ОРОЛЦОГЧДОД ИЛ БОЛГОХ ЖУРАМ
ТЕНДЕР ШАЛГАРУУЛАЛТЫН МАТЕРИАЛЫГ ТУХАЙН ТЕНДЕРТ ОРОЛЦОГЧДОД ИЛ БОЛГОХ ЖУРАМ
Сангийн сайдын 2019 оны 06 дугаар сарын 04-ны дөрийн 132 дугаар тушаалын хавсралтаар Тендер шалгаруулалтын материалыг тухайн тендерт оролцогчдод ил болгох журмыг шинээр баталсан. Уг журмаар Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуульд заасны дагуу тендер шалгаруулалтын материалыг тухайн тендерт оролцогчдод ил болгох ажиллагааг зохицуулсан байна. Тендер шалгаруулалтын материалыг ил болгох ажиллагаа Тендерт оролцогч нь тендер шалгаруулалтын материалтай танилцахдаа захиалагчид бичгээр хүсэлт гаргах бөгөөд цахим тендер шалгаруулалтын хувьд тендерт оролцогч худалдан авах ажиллагааны цахим системээр дамжуулан хүсэлт гаргаж болно. Захиалагч нээлттэй тендер шалгаруулалтаас өөр арга хэрэглэсэн тохиолдолд тухайн аргыг сонгосон үндэслэл, тендерийн нээлтийн тэмдэглэл, үнэлгээний дүгнэлт, гэрээ байгуулах эрх олгох тухай зөвлөмж, тендер шалгаруулалт амжилтгүй болсон, эсхүл бүх тендерээс татгалзсан тохиолдолд түүний шалтгаан, үндэслэл, гэрээ байгуулах эрх олгох тухай шийдвэр, гэрээг худалдан авах ажиллагааны цахим системийн холбогдох хэсэгт тухай бүр байршуулна. Захиалагч гэрээ байгуулах эрх олгогдсон этгээдийн ирүүлсэн тендерээс ил болгох материалыг тендерт оролцогчдод танилцуулах бөгөөд шалгарсан оролцогчийн тендерийн материалыг ил болгох хугацаа нь гэрээ байгуулах эрх олгосон өдрөөс эхлэн ажлын 5 хоног байна. Цахим болон цахим бус тендер шалгаруулалтын материалтай танилцах этгээд нь нууц хадгалах тухай баталгааг бичгээр, эсхүл цахим хэлбэрээр гаргах ба тендер шалгаруулалтын материалыг аливаа хэлбэрээр хуулбарлах, дамжуулах эрхгүй байна. Тендерт оролцогч нь энэ журмын дагуу олж авсан баримт бичиг, мэдээллийг хууль бусаар ашиглахыг хориглох ба зөрчсөн тохиолдолд холбогдох хууль тогтоомжид заасан хариуцлага хүлээнэ.
“ДУУСААГҮЙ БАРИЛГАД ҮЛ ХӨДЛӨХ ЭД ХӨРӨНГИЙН АЛБАН ТАТВАР НОГДУУЛАХ ТУХАЙ” УЛСЫН ДЭЭД ШҮҮХИЙН ТОГТООЛЫН ТАНИЛЦУУЛГА
Нэг. Маргааны агуулга “Ө” ХХК нь 2022 оны 10 дугаар сарын 10-ны өдөр 73 хувийн гүйцэтгэлтэй, баригдаж дуусаагүй барилгын өмчлөх эрхээ улсын бүртгэлд …
2026-11-05
ОЛОН УЛСЫН ХӨДӨЛМӨРИЙН ХЯНАЛТЫН КОНВЕНЦ (№81)-ИЙН ТАНИЛЦУУЛГА
Олон улсын хөдөлмөрийн байгууллагын 1947 оны Хөдөлмөрийн хяналтын конвенц /№81/ нь аж үйлдвэр, худалдааны салбарт хөдөлмөрийн хяналтын тогтолцоог бүрд …
2026-11-05
ТӨРИЙН БОЛОН ОРОН НУТГИЙН ӨМЧИТ КОМПАНИЙН ЗАСАГЛАЛЫН ТУХАЙ ХУУЛЬ 2026 ОНЫ 07 ДУГААР САРЫН 02-НЫ ӨДӨР ЭЦЭСЛЭН БАТЛАГДЛАА
Энэхүү хуулиар төрийн болон орон нутгийн өмчит компани үүсгэн байгуулах үндэслэл, журмыг тогтоох, компанийн үйл ажиллагаанд баримтлах зарчим, удирдлаг …
2026-10-01
“ТУСГАЙ ХАМГААЛАЛТТАЙ ГАЗАР НУТАГТ ГАЗАР АШИГЛАХ ЭРХ ОЛГОХ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТАД ОРОЛЦОГЧИД БОЛОН ТӨСӨЛД ТАВИГДАХ НИЙТЛЭГ ШААРДЛАГЫГ ТОДОРХОЙЛОХ ЖУРАМ”-ЫН ТОВЧ ТАНИЛЦУУЛГА
Энэхүү журмыг Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайдын 2026 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн А/649 дугаар тушаалаар шинэчлэн баталсан ба энэхүү …
2026-08-28
“БАНК БУС САНХҮҮГИЙН ЗЭЭЛИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ЖУРАМ”-ЫН ТОВЧ ТАНИЦУУЛГА
Энэхүү журмыг Санхүүгийн зохицуулах хорооны 2026 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн 278 дугаар тогтоолоор баталсан ба энэхүү журам нь ББСБ-аас зээл олг …
2026-08-21