Эрүүл мэндийн сайд болон Байгаль Орчин аялал жуулчлалын сайдын хамтарсан Ундны болон ахуйн усны хоногт шаардагдах зохистой хэмжээний талаарх тушаал 2017 оны 8 дугаар сарын 30-ны өдөр батлагдсан. Энэхүү тушаалаар Монгол хүний ундны болон ахуйн хэрэгцээнд хоногт шаардагдах усны хамгийн бага хэмжээг заасан болно. Тушаалаар улсын хэмжээнд 5 жил тутамд ундны болон ахуйн усны хоногт шаардагдах зохистой хэмжээг судлан тогтоож, үр дүнг олон нийт, холбогдох байгууллагуудад мэдээллэх, хэрэгжүүлэх ажлыг Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвд үүрэг болгосон байна. Эрүүл мэндийн сайд, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2017 оны А/333/А/245 дугаар хамтарсан тушаалын нэгдүгээр хавсралт Ундны усны хоногт шаардагдах зохистой хэмжээ Хүн амын бүлэг Биеийн жингийн дундаж, кг Ундны усны хоногт шаардагдах зохистой хэмжээ, мл/хоног Баримжаалсан хэмжээ, аяга (нэг аяга=200мл) Амьдралын мөчлөг Нас Хүйс Нялх хүүхэд 7-12 сар Эр 10 300 1.5 Эм 10 300 1.5 Хүүхэд, өсвөр нас 1-3 нас Эр 13 390 2 Эм 12 360 2 4-6 нас Эр 20 600 3 Эм 19 570 3 7-10нас Эр 28 840 4 Эм 29 870 4 11-14 нас Эр 45 1350 7 Эм 46 1380 7 15-17.9 нас Эр 60 1800 9 Эм 52 1560 8 Насанд хүрэгчид (Биеийн хүчний хөнгөн хөдөлмөр эрхлэгч) 18-29.9 нас Эр 60 3042 15 Эм 52 2184 11 30-59.9нас Эр 59 2991 15 Эм 51 2142 11 Настан ≥60 нас Эр 55 1650 8 Эм 53 1590 8 Жирэмсэн эмэгтэй 64 2220 11 Хөхүүл эх 52 2260 11 Биеийн хүчний дунд зэргийн ачаалалтай хөдөлмөр эрхлэгч 18-59.9 нас Эр 60 3582 18 18-54.9 нас Эм 52 2652 13 Биеийн хүчний хүнд хөдөлмөр эрхлэгч 18-59.9 нас Эр 60 4320 22 18-54.9 нас Эм 52 3120 16 Тайлбар: Нялх хүүхэд болон хүүхэд, өсвөр насны хүүхдийн биеийн жингийн дундаж хэмжээг “Биеийн жингийн лавлагаа дундаж хэмжээ (ДЭМБ, 2006)”-д үндэслэв. Насанд хүрэгч, настны биеийн жингийн дундаж үзүүлэлтийг “Халдварт бус өвчин, осол гэмтлийн шалтгаан, эрсдэлт хүчин зүйлсийн тархалтын судалгаа (2013)”-ны мэдээлэлд үндэслэв. Ундны усны хоногт шаардагдах зохистой хэмжээг НҮБ-ын Хүнс Хөдөө Аж Ахуйн Байгууллага, Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллагаас баталсан ”Хүний илчлэгийн хэрэгцээ”-г тогтоох аргачлалд үндэслэн тооцов. Эрүүл мэндийн сайд, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2017 оныА/333/А/245 дугаар хамтарсантушаалын хоёрдугаар хавсралт Ахуйн усны хоногт шаардагдах зохистой хэмжээ Ус хангамжийн төрөл Ахуйн усны хоногт шаардагдах зохистой хэмжээ, (хүн/хоног/литр) I.Төвлөрсөн ус хангамж Нийт хэмжээ (хүн/хоног/литр) 200 Үүнээс: Хоол хүнс бэлтгэх, сав суулга угаах 30 Хувийн ариун цэвэр сахих Шүд, нүүр, гар угаах 8 Усанд орох (шүршүүрт) 55 Угаалга, цэвэрлэгээ 67 Ариун цэврийн байгууламж-суултуур 40 II. Төвлөрсөн бус ус хангамж Нийт хэмжээ (хүн/хоног/литр) 50 Үүнээс: Хоол хүнс бэлтгэх, сав суулга угаах 14 Хувийн ариун цэвэр сахих Шүд, нүүр, гар угаах 8 Усанд орох (бие угаах) 17 Угаалга, цэвэрлэгээ 11