ХОРИГДСОН ЭТГЭЭД ӨМГӨӨЛӨГЧ БОЛОН ТӨРӨЛ САДАН, БУСАД ХҮМҮҮСТЭЙ УУЛЗАЛТ ХИЙХ ТУХАЙ
ХОРИГДСОН ЭТГЭЭД ӨМГӨӨЛӨГЧ БОЛОН ТӨРӨЛ САДАН, БУСАД ХҮМҮҮСТЭЙ УУЛЗАЛТ ХИЙХ ТУХАЙ
Хоригдож буй этгээд гэр бүл, хуульч, эмч болон шүүхийн байгууллагын ажилтнуудтай уулзах эрхтэй. Харин гадаадын иргэн бол өөрийн орны засгийн газрын төлөөлөгчтэй уулзах бүх бололцоогоор хангагдсан байх ёстой. Хэрвээ тухайн хүн дүрвэгч юмуу засгийн газар хоорондын хамгаалалт дор байх ёстой бол эрх мэдэл бүхий олон улсын байгууллагын төлөөлөгчтэй холбоо тогтоож харилцах эрхтэй. Хоригдсон этгээдийг хорих шийдвэр гаргасан эрх бүхий албан тушаалтны буюу түүний удирлах дээд албан тушаалтны бичгээр олгосон зөвшөөрлөөр төрөл садан болон бусад хүмүүстэй уулзуулж болно. Урьдчилан хорих төвд саатуулагдсан хүн бүр гэр бүлийнхэн болоод найз нөхөдтэйгээ харьцах, эргэлт хүлээн авах, уулзах бүрэн бололцоогоор хангагдах ёстой. Ингэхдээ уг байгууллагын хэвийн үйл ажиллагаа, аюулгүй байдлыг хангахын тулд шүүх байгууллагын захиргааны хяналтанд байх шаардлагатай. Хоригдлуудын бусадтай уулзах харьцах, эргэлт хүлээн авах нь хүний эрхийг зөрчсөн эрүү, шүүлт, зүй бусаар харьцах, сурагггүй алга болгох зэргээс хамгаалах үндсэн хамгаалалт болдог. МОНГОЛ ӨМГӨӨЛӨГЧ ХУУЛЬ ЗҮЙН ФИРМ
Энэхүү хуулиар төрийн болон орон нутгийн өмчит компани үүсгэн байгуулах үндэслэл, журмыг тогтоох, компанийн үйл ажиллагаанд баримтлах зарчим, удирдлаг …
2026-10-01
Энэхүү журмыг Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайдын 2026 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн А/649 дугаар тушаалаар шинэчлэн баталсан ба энэхүү …
2026-08-28
Энэхүү журмыг Санхүүгийн зохицуулах хорооны 2026 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн 278 дугаар тогтоолоор баталсан ба энэхүү журам нь ББСБ-аас зээл олг …
2026-08-21
Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд, Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын сайд нар …
2025-10-13
Энэхүү журам нь мэргэжлийн болон техникийн боловсролын сургалтын байгууллагын багш, удирдах ажилтанд …
2025-10-02