ХУВИЙН УРИЛГА
Хувийн урилга гэж Монгол улсад хувийн хэргээр 30 хүртэл хоногоор ирэх гадаадын иргэнд виз олгохыг зөвшөөрч олгосон баримт бичгийг хэлнэ. Монгол у лсын нутаг дэвсгэрт оршин сууж байгаа Монгол у лсын 18 насанд хүрсэн иргэн болон Монгол у лсад оршин суугч 18 насанд хүрсэн гадаадын иргэн гадаадын иргэнийг урьж болно. Урилга нь бичигдсэн өдрөөс хойш 90 хоногийн хугацаанд хүчинтэй. Урилгыг эх хувиар нь уригдагчид илгээх ба уригдагч нь урилгыг хүлээн авч Монгол улсаас хилийн чанадад суугаа Дипломат төлөөлөгчийн газарт холбогдох баримт бичгийн хамт бүрдүүлэн виз авах хүсэлтээ гаргана. Холбогдох материалыг бүрдүүлж өгч Гадаадын иргэн, харьяатын газраас урих гадаадын иргэндээ Хувийн урилгыг авна. Уригч нь Монгол Улсын Үндсэн хууль болон бусад хууль тогтоомжийг сахин биелүүлэх, уригдагчийг Монгол улсад байх хугацаанд түүний аюулгүй байдлыг хариуцах, Монголын ард түмний уламжлал, зан заншлыг хүндэтгэн сахиулах, визийн хугацаанд нь буцаах үүрэг хүлээнэ. Мөн уригдагчийн Монгол улсад байх хугацааны байр, хоол, тээврийн, болзошгүй эмчилгээний болон буцах замын зардлыг бүрэн хариуцна.
http://www.immigration.gov.mn/visa/5
Энэхүү хуулиар төрийн болон орон нутгийн өмчит компани үүсгэн байгуулах үндэслэл, журмыг тогтоох, компанийн үйл ажиллагаанд баримтлах зарчим, удирдлаг …
2026-10-01
Энэхүү журмыг Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайдын 2026 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн А/649 дугаар тушаалаар шинэчлэн баталсан ба энэхүү …
2026-08-28
Энэхүү журмыг Санхүүгийн зохицуулах хорооны 2026 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн 278 дугаар тогтоолоор баталсан ба энэхүү журам нь ББСБ-аас зээл олг …
2026-08-21
Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд, Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын сайд нар …
2025-10-13
Энэхүү журам нь мэргэжлийн болон техникийн боловсролын сургалтын байгууллагын багш, удирдах ажилтанд …
2025-10-02