ХУУЛИЙН ЭТГЭЭДИЙН ОНООСОН НЭР АВЧ, БАТАЛГААЖУУЛАХ
ХУУЛИЙН ЭТГЭЭДИЙН ОНООСОН НЭР АВЧ, БАТАЛГААЖУУЛАХ
Компанийн оноосон нэр авахдаа онлайнаар болон биечлэн очиж авах боломжтой. Биечлэн очиж нэр авах бол 100 айл дахь УБЕГ-ын III байрны II давхарт очиж авна. Харин Онлайнаар оноосон нэр авахын тулд http:/.burtgel.gov.mn/ цахим хаягт нэвтрэн хуулийн этгээдийн оноосон нэр захиалах систем рүү нэвтэрч, “нэрийн хүсэлт” илгээх ба улсын бүртгэгч хүлээн авч “баталгаажих боломжтой эсэх” хариуг ажлын 8 цагт багтаан таны бүртгэлтэй хаяг руу илгээнэ. Танд “Баталгаажих боломжтой” гэсэн хариу ирснээс хойш ажлын 10 хоногт багтаан хуулийн этгээдээ улсын бүртгэлд бүртгүүлнэ. Энэ хугацаанд бүртгүүлээгүй тохиолдолд нэрийн захиалга хүчингүй болохыг анхаарах хэрэгтэй. Компаниа бүртгүүлэхээр улсын бүртгэлд очихдоо “оноосон нэр” олгож буй улсын бүртгэгчээс нэрийн баталгаажуулалтын хуудсыг хэвлүүлэн авч, материалтайгаа хамт өгнө. Нэр авахдаа анхаарах зүйл: Түгээмэл хэрэглэгддэг 200 мянга гаруй нэр хэдийнээ олгогдсон байдаг тул нэр давхцах, адил төсөөтэй байх магадлал өндөр байдаг. Иймд 3-аас доошгүй нэрийн хувилбараар шүүлгэж үзэх нь зүйтэй ба нэрээ баталгаажуулснаас хойш 30 хоногийн дотор хуулийн этгээдээ улсын бүртгэлд бүртгүүлэх ёстой. Энэ хугацаанд амжаагүй бол улсын бүртгэлийн байгууллагад хандаж, нэрийн баталгаажилтын хуудсаа 60 хүртэл хоногоор сунгуулж болно. Нэр авах үйлчилгээний хөлс 500 төгрөг ба та банк явахгүйгээр банкны карт уншуулан, үйлчилгээний хөлсийг төлөх боломжтой.
Нэг. Маргааны агуулга “Ө” ХХК нь 2022 оны 10 дугаар сарын 10-ны өдөр 73 хувийн гүйцэтгэлтэй, баригдаж дуусаагүй барилгын өмчлөх эрхээ улсын бүртгэлд …
2026-11-05
Олон улсын хөдөлмөрийн байгууллагын 1947 оны Хөдөлмөрийн хяналтын конвенц /№81/ нь аж үйлдвэр, худалдааны салбарт хөдөлмөрийн хяналтын тогтолцоог бүрд …
2026-11-05
Энэхүү хуулиар төрийн болон орон нутгийн өмчит компани үүсгэн байгуулах үндэслэл, журмыг тогтоох, компанийн үйл ажиллагаанд баримтлах зарчим, удирдлаг …
2026-10-01
Энэхүү журмыг Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайдын 2026 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн А/649 дугаар тушаалаар шинэчлэн баталсан ба энэхүү …
2026-08-28
Энэхүү журмыг Санхүүгийн зохицуулах хорооны 2026 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн 278 дугаар тогтоолоор баталсан ба энэхүү журам нь ББСБ-аас зээл олг …
2026-08-21