ҮЙЛ АЖИЛЛАГАА
ХУУЛЬ ЗҮЙН ЗӨВЛӨГӨӨ
ТӨЛӨӨЛӨЛ
ХУУЛЬ ЗҮЙН СУРГАЛТ, СУДАЛГАА
ХУУЛЬЧИД
МЭДЛЭГИЙН САН
ТАНИЛЦУУЛГА
МЭДЭЭЛЭЛ
БҮТЭЭЛ
ХОЛБОО БАРИХ
Search this site
EN
ҮЙЛ АЖИЛЛАГАА
ХУУЛЬ ЗҮЙН ЗӨВЛӨГӨӨ
ТӨЛӨӨЛӨЛ
ХУУЛЬ ЗҮЙН СУРГАЛТ, СУДАЛГАА
ХУУЛЬЧИД
МЭДЛЭГИЙН САН
ТАНИЛЦУУЛГА
МЭДЭЭЛЭЛ
БҮТЭЭЛ
ХОЛБОО БАРИХ
Search this site
EN
НҮҮР ХУУДАС
МЭДЛЭГИЙН САН
ХУУЛЬ ЗҮЙ, ДОТООД ХЭРГИЙН САЙДЫН 2021 ОНЫ 4 ДҮГЭЭР САРЫН 5-НЫ ӨДРИЙН А/67 ДУГААР ТУШААЛААР “ЛИЦЕНЗИЙН ГЭРЭЭ БОЛОН ОЮУНЫ ӨМЧИЙН АШИГЛАЛТТАЙ ХОЛБООТОЙ БУСАД ГЭРЭЭГ БҮРТГЭХ ЖУРАМ”-ЫГ БАТАЛСАН БАЙНА
ХУУЛЬ ЗҮЙ, ДОТООД ХЭРГИЙН САЙДЫН 2021 ОНЫ 4 ДҮГЭЭР САРЫН 5-НЫ ӨДРИЙН А/67 ДУГААР ТУШААЛААР “ЛИЦЕНЗИЙН ГЭРЭЭ БОЛОН ОЮУНЫ ӨМЧИЙН АШИГЛАЛТТАЙ ХОЛБООТОЙ БУСАД ГЭРЭЭГ БҮРТГЭХ ЖУРАМ”-ЫГ БАТАЛСАН БАЙНА
Уг журмын гол зохицуулалт нь Монгол Улсад эрхийн хамгаалалт хийгдсэн шинэ бүтээл, ашигтай загвар, бүтээгдэхүүний загвар, барааны тэмдгийн лицензийн гэрээг заавал албан журмаар, оюуны өмчийн ашиглалттай холбоотой бусад гэрээг сайн дурын хүсэлтийг үндэслэн бүртгэх ба Лицензийн гэрээ гэдэг нь шинэ бүтээл, бүтээгдэхүүний загвар, ашигтай загвар, барааны тэмдгийг бусад этгээдэд түр хугацаагаар ашиглуулахаар бичгээр байгуулсан хэлцэлийг болон бусад оюуны өмчийн ашиглалттай холбоотой гэрээ байхаар тусгасан байна. Дээрх гэрээг оюуны өмчийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага бүртгэх бөгөөд гэрээний бүртгэлийн цаасан болон цахим мэдээллийн сан бүрдүүлэхээр хэлбэрийг зохицуулсан байна. Лицензийн гэрээг бүртгүүлэхэд эрх эзэмшигч, лиценз авагч, эсхүл тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь тус журмын хавсралтаар батлагдсан хүсэлтийн дагуу дараах бичиг баримтын хамт ирүүлнэ: – Шинэ бүтээл, бүтээгдэхүүний загвар, ашигтай загварт хамаарах гэрээний эх хувь, эсхүл гэрээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар; – Барааны тэмдэгт хамаарах гэрээний эрх олгосон холбогдох хэсгийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, эсхүл энэ журмын хавсралт “Маягт Л-3”-ын дагуу лиценз өгөгч, лиценз авагч гарын үсэг зурж баталгаажуулсан мэдэгдэл; – Тухайн лиценз нь дэд лиценз бол үндсэн лицензийн гэрээ; – Гадаад хэлээр үйлдэгдсэн бол түүний орчуулга; – Лиценз өгөгч болон лиценз авагчийн хооронд хийсэн итгэмжлэл; – Лицензийн гэрээний тал болоогүй хамтран эзэмшигч бүр лицензийн гэрээг зөвшөөрч, гарын үсэг зурж баталгаажуулсан мэдэгдэл; – Тэмдэгтийн хураамж болон үйлчилгээний хөлс төлсөн баримт. Та илүү дэлгэрэнгүй мэдээллийг доорх холбосоор орж танилцаарай. https://www.legalinfo.mn/law/details/16266
“ДУУСААГҮЙ БАРИЛГАД ҮЛ ХӨДЛӨХ ЭД ХӨРӨНГИЙН АЛБАН ТАТВАР НОГДУУЛАХ ТУХАЙ” УЛСЫН ДЭЭД ШҮҮХИЙН ТОГТООЛЫН ТАНИЛЦУУЛГА
Нэг. Маргааны агуулга “Ө” ХХК нь 2022 оны 10 дугаар сарын 10-ны өдөр 73 хувийн гүйцэтгэлтэй, баригдаж дуусаагүй барилгын өмчлөх эрхээ улсын бүртгэлд …
2026-11-05
ОЛОН УЛСЫН ХӨДӨЛМӨРИЙН ХЯНАЛТЫН КОНВЕНЦ (№81)-ИЙН ТАНИЛЦУУЛГА
Олон улсын хөдөлмөрийн байгууллагын 1947 оны Хөдөлмөрийн хяналтын конвенц /№81/ нь аж үйлдвэр, худалдааны салбарт хөдөлмөрийн хяналтын тогтолцоог бүрд …
2026-11-05
ТӨРИЙН БОЛОН ОРОН НУТГИЙН ӨМЧИТ КОМПАНИЙН ЗАСАГЛАЛЫН ТУХАЙ ХУУЛЬ 2026 ОНЫ 07 ДУГААР САРЫН 02-НЫ ӨДӨР ЭЦЭСЛЭН БАТЛАГДЛАА
Энэхүү хуулиар төрийн болон орон нутгийн өмчит компани үүсгэн байгуулах үндэслэл, журмыг тогтоох, компанийн үйл ажиллагаанд баримтлах зарчим, удирдлаг …
2026-10-01
“ТУСГАЙ ХАМГААЛАЛТТАЙ ГАЗАР НУТАГТ ГАЗАР АШИГЛАХ ЭРХ ОЛГОХ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТАД ОРОЛЦОГЧИД БОЛОН ТӨСӨЛД ТАВИГДАХ НИЙТЛЭГ ШААРДЛАГЫГ ТОДОРХОЙЛОХ ЖУРАМ”-ЫН ТОВЧ ТАНИЛЦУУЛГА
Энэхүү журмыг Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайдын 2026 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн А/649 дугаар тушаалаар шинэчлэн баталсан ба энэхүү …
2026-08-28
“БАНК БУС САНХҮҮГИЙН ЗЭЭЛИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ЖУРАМ”-ЫН ТОВЧ ТАНИЦУУЛГА
Энэхүү журмыг Санхүүгийн зохицуулах хорооны 2026 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн 278 дугаар тогтоолоор баталсан ба энэхүү журам нь ББСБ-аас зээл олг …
2026-08-21