ХЯЗГААРЛАГДМАЛ ХАРИУЦЛАГАТАЙ КОМПАНИЙГ ТАТАН БУУЛГАХ
ХЯЗГААРЛАГДМАЛ ХАРИУЦЛАГАТАЙ КОМПАНИЙГ ТАТАН БУУЛГАХ
Хуулийн этгээдийг дараахь үндэслэлээр татан буулгана: -Өмчлөгч буюу түүнээс эрх олгосон байгууллагын шийдвэр, түүнчлэн хуулийн этгээдийн үүсгэн байгуулах баримт бичгээр эрх олгосон байгууллагын шийдвэр гарсан; -Дампуурсанд тооцсон, хуулийг удаа дараа буюу ноцтой зөрчсөн, хуульд заасан бусад үндэслэлээр татан буулгах тухай шүүхийн шийдвэр гарсан; -Үйл ажиллагаагаа явуулах хугацаа дууссан буюу зорилгодоо хүрсэн учир цаашид үйл ажиллагаагаа үргэлжлүүлэх шаардлагагүй гэсэн өөрийнх нь шийдвэр гарсан -Хуулийн этгээдийг үүсгэн байгуулсан эрх бүхий байгууллагын шийдвэр гарсан; -Хуульд заасан бусад үндэслэл. Хуулийн этгээд татан буугдсаныг улсын бүртгэлд бүртгүүлэхэд дараах баримтыг бүрдүүлнэ. Үүнд: -Өдөр тутмын сонинд татан буугдсан тухай зарлуулсан байх. Зарлуулсан сонингийн эх хувь; -УБ-06 маягт бөглөх /тамга тэмдгээ дарах, 1 хувь/; -Үүсгэн байгуулагчид, эрх бүхий этгээдийн шийдвэр /1хувь/; -Санхүүгийн хаалтын тайлан /Төлөөлөгчийн газраас бусад хуулийн этгээд бүрдүүлнэ; -Татварын байцаагчын акт /тодорхойлолт, илтгэх хуудас/; -Татварын хасалтын карт /ТБ-05 маягт 2 хувь/ Татварын байгууллагаас авна; -Тамга/тэмдэг/-аа хураалгахыг хүссэн албан бичиг /1 хувь/, тамга, тэмдгийн хамт; -Улсын бүртгэлийн гэрчилгээний эх хувь; -ШШГЕГ-аас лавлагаа; -Улсын тэмдэгтийн хураамж 10,000 төгрөг төлсөн баримт.
Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд, Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын сайд нар …
2025-10-13
Энэхүү журам нь мэргэжлийн болон техникийн боловсролын сургалтын байгууллагын багш, удирдах ажилтанд …
2025-10-02
Засгийн газрын 2025 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 43 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтаар “Хяна …
2025-09-24
Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн ерөнхий газрын даргын 2025 оны 5 дугаар сарын 20-ны өдр …
2025-07-28