Хүүхэд хүмүүжүүлэх
Хүүхэд хүмүүжүүлэх
Монгол Улсын иргэн үр хүүхдээ өсгөн хүмүүжүүлэх журамт үүрэгтэй. Хүүхдийг хүмүүжүүлэх нь хүүхдэд бие хүний сайн сайхан шинж байдал зөв үйл, ёс суртахууны үнэт чанарыг төлөвшүүлэх тасралтгүй үйл ажиллагаа бөгөөд хүүхдийг хүмүүжүүлэхэд дараахь чиглэлийг баримтална. Үүнд: – эцэг эхээ хайрлах, бусдыг хүндэтгэх, туслах; – эх орон, байгаль орчноо хайрлан хамгаалах; – зохих насанд нь сургуулийн өмнөх, бага, дунд боловсрол эзэмшүүлэх; – хууль ёсыг сахих, үндэсний өв уламжлалаа дээдлэн хүндэтгэх; – эрүүл мэнд болон өөрийгөө хамгаалах, амьдрах арга ухааны дадал, чадвар эзэмшүүлэх; – оюун ухаан, бие бялдар, авьяас чадвараа хөгжүүлэх зэрэг орно. Хүүхэд, өсвөр насны хүнийг халамжлах, эмчлэх, удирдан чиглүүлэх, тэдэнд боловсрол олгох үүрэг хүлээсэн эцэг, эх, асран хамгаалагч, бусад хүн тэднийг хүмүүжүүлэх, алдаатай зан авирыг нь засахдаа бие махбодийн болон доромжлон гутаасан бүх төрлийн шийтгэлийн арга хэрэглэхийг хориглоно.
Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд, Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын сайд нар …
2025-10-13
Энэхүү журам нь мэргэжлийн болон техникийн боловсролын сургалтын байгууллагын багш, удирдах ажилтанд …
2025-10-02
Засгийн газрын 2025 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 43 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтаар “Хяна …
2025-09-24
Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн ерөнхий газрын даргын 2025 оны 5 дугаар сарын 20-ны өдр …
2025-07-28