ҮЙЛ АЖИЛЛАГАА
ХУУЛЬ ЗҮЙН ЗӨВЛӨГӨӨ
ТӨЛӨӨЛӨЛ
ХУУЛЬ ЗҮЙН СУРГАЛТ, СУДАЛГАА
ХУУЛЬЧИД
МЭДЛЭГИЙН САН
ТАНИЛЦУУЛГА
МЭДЭЭЛЭЛ
БҮТЭЭЛ
ХОЛБОО БАРИХ
Search this site
EN
ҮЙЛ АЖИЛЛАГАА
ХУУЛЬ ЗҮЙН ЗӨВЛӨГӨӨ
ТӨЛӨӨЛӨЛ
ХУУЛЬ ЗҮЙН СУРГАЛТ, СУДАЛГАА
ХУУЛЬЧИД
МЭДЛЭГИЙН САН
ТАНИЛЦУУЛГА
МЭДЭЭЛЭЛ
БҮТЭЭЛ
ХОЛБОО БАРИХ
Search this site
EN
НҮҮР ХУУДАС
МЭДЛЭГИЙН САН
ШҮҮХ ХУРАЛДААНД ОРОЛЦОХ ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧИЙГ СОНГОХ, ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧ ШҮҮХ ХУРАЛДААНД ОРОЛЦОХ ЖУРМЫН ТАНИЛЦУУЛГА
ШҮҮХ ХУРАЛДААНД ОРОЛЦОХ ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧИЙГ СОНГОХ, ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧ ШҮҮХ ХУРАЛДААНД ОРОЛЦОХ ЖУРМЫН ТАНИЛЦУУЛГА
Монгол Улсын Үндсэн хуульд зааснаар анхан шатны шүүх хэрэг, маргааныг хамтран шийдвэрлэхдээ иргэдийн төлөөлөгчдийг хуульд заасан журмын дагуу оролцуулна. Эрүү,иргэн, захиргааны хэрэг маргааныг анхан шатны шүүх хуралдаанд дор дурдсан шаардлагыг хангасан иргэдийн төлөөлөгчийг сонгон оролцуулдаг. 1. Эрх зүйн бүрэн чадамжтай, 25-60 хүртэл насны Монгол Улсын иргэн байх. 2. Тухайн анхан шатны шүүхийн харьяаллын нутаг дэвсгэрт байнга оршин суудаг суудаг байх. 3. Эрүүгийн хариуцла га хүлээж байгаагүй. Шүүхийн иргэдийн төлөөлөгчийг сонгох, тангараг өргөх журамд зааснаар иргэдийн төлөөлөгчийг сонгох, шүүх хуралдаанд оролцуулахад дараах журмыг баримтлана. Иргэдийн төлөөлөгчийг сонгох журам 1. Тамгын газрын дарга шүүхийн иргэдийн төлөөлөгчийн нэрсийн жагсаалтыг баталгаажуулна 2. Тамгын газар нь шүүх хуралдаанд оролцох иргэдийн төлөөлөгчийг сонгох ажлыг зохион байгуулна. 3. Шүүх хуралдаан бүрд нэрсийн дэд жагсаалтыг тохиолдлын журмаар сонгоно. 4. Жагсаалтын дарааллаар дараагийн иргэдийн төлөөлөгчийг оролцуулнa. 5. Оролцох боломжгүй бол даруй мэдэгдэнэ. 6. Мэдэгдэх хуудсыг 5-аас доошгүй хоногийн өмнө хүргүүлэх буюу гардуулна. Иргэдийн төлөөлөгч шүүх хуралдаанд оролцох – Шүүх хуралдаан болохоос 1-ээс доошгүй цагийн өмнө шүүхийн байранд хүрэлцэн ирнэ. / Бичиг баримт мэдэгдэх хуудсыг авч ирнэ/ – Иргэдийн төлөөлөгч хуульд заасан эрх эдэлж, үүрэг хүлээж, шүүх хуралдааны дэгийг дагаж мөрдөнө. – Иргэдийн төлөөлөгч шүүх хуралдаан эхлэхээс өмнө хуралдааны танхимд тангараг өргөнө. – Иргэдийн төлөөлөгч хэргийн үйл баримт, зохигчийн гэм буруугийн талаар бичгээр дүгнэлт гаргана. – Иргэдийн төлөөлөгч шүүх хуралдааны дуустал шүүх хуралдаанд оролцоно.
“ДУУСААГҮЙ БАРИЛГАД ҮЛ ХӨДЛӨХ ЭД ХӨРӨНГИЙН АЛБАН ТАТВАР НОГДУУЛАХ ТУХАЙ” УЛСЫН ДЭЭД ШҮҮХИЙН ТОГТООЛЫН ТАНИЛЦУУЛГА
Нэг. Маргааны агуулга “Ө” ХХК нь 2022 оны 10 дугаар сарын 10-ны өдөр 73 хувийн гүйцэтгэлтэй, баригдаж дуусаагүй барилгын өмчлөх эрхээ улсын бүртгэлд …
2026-11-05
ОЛОН УЛСЫН ХӨДӨЛМӨРИЙН ХЯНАЛТЫН КОНВЕНЦ (№81)-ИЙН ТАНИЛЦУУЛГА
Олон улсын хөдөлмөрийн байгууллагын 1947 оны Хөдөлмөрийн хяналтын конвенц /№81/ нь аж үйлдвэр, худалдааны салбарт хөдөлмөрийн хяналтын тогтолцоог бүрд …
2026-11-05
ТӨРИЙН БОЛОН ОРОН НУТГИЙН ӨМЧИТ КОМПАНИЙН ЗАСАГЛАЛЫН ТУХАЙ ХУУЛЬ 2026 ОНЫ 07 ДУГААР САРЫН 02-НЫ ӨДӨР ЭЦЭСЛЭН БАТЛАГДЛАА
Энэхүү хуулиар төрийн болон орон нутгийн өмчит компани үүсгэн байгуулах үндэслэл, журмыг тогтоох, компанийн үйл ажиллагаанд баримтлах зарчим, удирдлаг …
2026-10-01
“ТУСГАЙ ХАМГААЛАЛТТАЙ ГАЗАР НУТАГТ ГАЗАР АШИГЛАХ ЭРХ ОЛГОХ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТАД ОРОЛЦОГЧИД БОЛОН ТӨСӨЛД ТАВИГДАХ НИЙТЛЭГ ШААРДЛАГЫГ ТОДОРХОЙЛОХ ЖУРАМ”-ЫН ТОВЧ ТАНИЛЦУУЛГА
Энэхүү журмыг Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайдын 2026 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн А/649 дугаар тушаалаар шинэчлэн баталсан ба энэхүү …
2026-08-28
“БАНК БУС САНХҮҮГИЙН ЗЭЭЛИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ЖУРАМ”-ЫН ТОВЧ ТАНИЦУУЛГА
Энэхүү журмыг Санхүүгийн зохицуулах хорооны 2026 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн 278 дугаар тогтоолоор баталсан ба энэхүү журам нь ББСБ-аас зээл олг …
2026-08-21