ҮЙЛ АЖИЛЛАГАА
ХУУЛЬ ЗҮЙН ЗӨВЛӨГӨӨ
ТӨЛӨӨЛӨЛ
ХУУЛЬ ЗҮЙН СУРГАЛТ, СУДАЛГАА
ХУУЛЬЧИД
МЭДЛЭГИЙН САН
ТАНИЛЦУУЛГА
МЭДЭЭЛЭЛ
БҮТЭЭЛ
ХОЛБОО БАРИХ
Search this site
EN
ҮЙЛ АЖИЛЛАГАА
ХУУЛЬ ЗҮЙН ЗӨВЛӨГӨӨ
ТӨЛӨӨЛӨЛ
ХУУЛЬ ЗҮЙН СУРГАЛТ, СУДАЛГАА
ХУУЛЬЧИД
МЭДЛЭГИЙН САН
ТАНИЛЦУУЛГА
МЭДЭЭЛЭЛ
БҮТЭЭЛ
ХОЛБОО БАРИХ
Search this site
EN
НҮҮР ХУУДАС
МЭДЛЭГИЙН САН
ЭРҮҮЛ МЭНДИЙН ЧИГЛЭЛЭЭР ҮЙЛ АЖИЛЛАГАА ЭРХЛЭХ ТУСГАЙ ЗӨВШӨӨРӨЛ ХҮСЭГЧИЙН БҮРДҮҮЛЭХ БАРИМТ БИЧИГ
ЭРҮҮЛ МЭНДИЙН ЧИГЛЭЛЭЭР ҮЙЛ АЖИЛЛАГАА ЭРХЛЭХ ТУСГАЙ ЗӨВШӨӨРӨЛ ХҮСЭГЧИЙН БҮРДҮҮЛЭХ БАРИМТ БИЧИГ
“Эрүүл мэндийн чиглэлээр үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл хүсэгчийн баримт бичигт тавигдах шаардлага” журмын зорилго нь Зөвшөөрлийн тухай, Эрүүл мэндийн тухай, Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хуульд тус тус заасан эрүүл мэндийн чиглэлээр үйл ажиллагаа эрхлэх хуулийн этгээд (цаашид “тусгай зөвшөөрөл хүсэгч”)-ийн тусгай зөвшөөрөл хүссэн өргөдөлд хавсаргах баримт бичигт тавигдах шаардлагыг тогтооход оршино. Тусгай зөвшөөрөл хүсэх өргөдлийг баримт бичгийн хамт Эрүүл мэндийн яам, Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газар болон Аймаг, нийслэлийн эрүүл мэндийн газарт цаасан хэлбэрээр эсхүл цахимаар ирүүлнэ. Цахим хэлбэрээр гаргасан зөвшөөрөл хүссэн өргөдлийг Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуульд заасны дагуу бичгээр гаргасан хүсэлт гэж үзнэ. Тусгай зөвшөөрөл хүсэгч нь дараах баримт бичгийг бүрдүүлнэ: 1. Зөвшөөрөл хүссэн өргөдөл. 2. үүсгэн байгуулагчийн шийдвэр; 3. тусгай зөвшөөрөл олгох эрх бүхий байгууллагаас олгосон хэрэгцээний тодорхойлолт; 4. Мэргэжлийн үйл ажиллагааны төсөл; 5. эрүүл мэндийн үйл ажиллагаа эрхлэх байгууллагын барилга нь мэргэжлийн үйл ажиллагааны төсөл болон батлагдсан зураг төсвийн дагуу баригдсан, зориулалтын дагуу ашиглаж болох эсэх талаар холбогдох байгууллагаас гаргасан шийдвэр; 6. эмнэлгийн багаж, тоног төхөөрөмж нь аюулгүй ажиллагааны шаардлагыг хангасан тухай холбогдох байгууллагын дүгнэлт; 7. эмнэлгийн мэргэжилтний бүрэлдэхүүний жагсаалт, мэргэжилтний бүртгэлийн дугаар, хөдөлмөрийн харилцаа үүсгэхийг зөвшөөрсөн зөвшөөрөл. Эх сурвалж: Эрүүл мэндийн сайдын 2023 оны 03 дүгээр сарын 24-ний өдрийн А/100 дугаар тушаал
ТӨРИЙН БОЛОН ОРОН НУТГИЙН ӨМЧИТ КОМПАНИЙН ЗАСАГЛАЛЫН ТУХАЙ ХУУЛЬ 2026 ОНЫ 07 ДУГААР САРЫН 02-НЫ ӨДӨР ЭЦЭСЛЭН БАТЛАГДЛАА
Энэхүү хуулиар төрийн болон орон нутгийн өмчит компани үүсгэн байгуулах үндэслэл, журмыг тогтоох, компанийн үйл ажиллагаанд баримтлах зарчим, удирдлаг …
2026-10-01
“ТУСГАЙ ХАМГААЛАЛТТАЙ ГАЗАР НУТАГТ ГАЗАР АШИГЛАХ ЭРХ ОЛГОХ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТАД ОРОЛЦОГЧИД БОЛОН ТӨСӨЛД ТАВИГДАХ НИЙТЛЭГ ШААРДЛАГЫГ ТОДОРХОЙЛОХ ЖУРАМ”-ЫН ТОВЧ ТАНИЛЦУУЛГА
Энэхүү журмыг Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайдын 2026 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн А/649 дугаар тушаалаар шинэчлэн баталсан ба энэхүү …
2026-08-28
“БАНК БУС САНХҮҮГИЙН ЗЭЭЛИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ЖУРАМ”-ЫН ТОВЧ ТАНИЦУУЛГА
Энэхүү журмыг Санхүүгийн зохицуулах хорооны 2026 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн 278 дугаар тогтоолоор баталсан ба энэхүү журам нь ББСБ-аас зээл олг …
2026-08-21
ХАЯГДАЛ УСАНД АГУУЛАГДАХ БОХИРДУУЛАХ БОДИСЫН ЖИШИГ ХЭМЖЭЭГ ТОГТООХ ТУХАЙ ЖУРМЫН ТАНИЛЦУУЛГА
Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд, Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын сайд нар …
2025-10-13
МЭРГЭЖЛИЙН БОЛОН ТЕХНИКИЙН БОЛОВСРОЛЫН СУРГАЛТЫН БАЙГУУЛЛАГЫН БАГШ, УДИРДАХ АЖИЛТАНД МЭРГЭШЛИЙН ЗЭРЭГ ОЛГОХ, ХҮЧИНГҮЙ БОЛГОХ ЖУРАМ
Энэхүү журам нь мэргэжлийн болон техникийн боловсролын сургалтын байгууллагын багш, удирдах ажилтанд …
2025-10-02