ӨНДӨР НАСНЫ ТЭТГЭВЭР ТОГТООХОД БҮРДҮҮЛЭХ БАРИМТ БИЧИГ
ӨНДӨР НАСНЫ ТЭТГЭВЭР ТОГТООХОД БҮРДҮҮЛЭХ БАРИМТ БИЧИГ
Тэтгэвэр тогтоолгох хүсэлт гаргасан даатгуулагч (иргэн) нь Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 25 дугаар зүйлд заасан дараах баримт бичгийг бүрдүүлнэ. Үүнд: 1. Нийгмийн даатгалын дэвтэр; 2. Даатгуулагч 1995 оноос өмнө ажиллаж байсан бол хөдөлмөрийн дэвтэр; 3. Даатгуулагч 1995 оноос өмнө ажилласан хугацаанд авсан хөдөлмөрийн хөлснөөс тэтгэвэр тогтоолгохыг хүсвэл хөдөлмөрийн хөлсний тодорхойлолт; 4. Төрүүлсэн болон З хүртэл настайд нь үрчлэн авсан дөрөв, түүнээс дээш хүүхдээ 6 настай болтол өсгөсөн эх 20-иос доошгүй жил тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн, 50 нас хүрсэн болзлоор тэтгэвэр тогтоолгоход хүүхдүүдийн төрсний гэрчилгээ. Дээр дурдсанаас гадна Нийгмийн даатгалын ерөнхий газрын даргын 2022 оны 02 дугаар сарын 24-ны өдрийн А/31 дүгээр тушаалын хавсралтаар баталсан “Тэтгэвэр тогтооход шаардагдах баримт бичгийг бүрдүүлэх, хянах журам”-ын 2-т зааснаар дараах баримтыг бүрдүүлнэ. Үүнд: 1. Тэтгэвэр тогтоолгохыг хүссэн өргөдөл; 2. Иргэний үнэмлэх; 3. Хөдөлмөрийн тухай болон Иргэний хуулийн дагуу байгуулсан гэрээний хугацааг дуусгавар болгосон болон ажлаас чөлөөлсөн тухай тушаал, шийдвэр; 4. Нийгмийн даатгалд сайн дураар даатгуулсан тухай гэрээ; 5. Нийгмийн даатгалын дэвтэр; 6. Үндсэн ажлаас гадуур гүйцэтгэсэн ажил үйлчилгээний орлогод шимтгэл ногдуулах хуудас; 7. Цэргийн батлах; 8. Тушаалын хуулбар, архивын лавлагаа, шүүхийн шийдвэр; 9. Төрүүлсэн болон үрчлэн авсан хүүхдийн төрсний гэрчилгээ; 10. Гомдлын шаардлагын зөвлөлийн тогтоол. Эх сурвалж: Эрх зүйн акт дэлгэрэнгүй (legalinfo.mn)
Энэхүү хуулиар төрийн болон орон нутгийн өмчит компани үүсгэн байгуулах үндэслэл, журмыг тогтоох, компанийн үйл ажиллагаанд баримтлах зарчим, удирдлаг …
2026-10-01
Энэхүү журмыг Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайдын 2026 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн А/649 дугаар тушаалаар шинэчлэн баталсан ба энэхүү …
2026-08-28
Энэхүү журмыг Санхүүгийн зохицуулах хорооны 2026 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн 278 дугаар тогтоолоор баталсан ба энэхүү журам нь ББСБ-аас зээл олг …
2026-08-21
Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд, Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын сайд нар …
2025-10-13
Энэхүү журам нь мэргэжлийн болон техникийн боловсролын сургалтын байгууллагын багш, удирдах ажилтанд …
2025-10-02