COVID-19 ВИРУСИЙН АЖЛЫН БАЙРНЫ НӨЛӨӨЛЛИЙН СУДАЛГААНЫ ТАЙЛАН
COVID-19 ВИРУСИЙН АЖЛЫН БАЙРНЫ НӨЛӨӨЛЛИЙН СУДАЛГААНЫ ТАЙЛАН
Covid-19 вирусийн халдвар, тархалтаас сэргийлэх арга хэмжээний ажлын байранд үзүүлж байгаа үр нөлөө ба шаардагдаж буй дэмжлэгийг тодорхойлох зорилгоор 2020 оны 3 сарын 20-23 өдрүүдэд МҮХАҮТ-ын гишүүн болон гишүүн бус 1504 аж ахуйн нэгжийг хамруулан судалгаа явуулсан байна. Судалгаанд оролцсон ААН-үүдийг салбараар харвал 19% нь худалдаа, 15% нь үйлчилгээ, 13% нь аялал жуулчлал, 9% нь хүнсний үйлдвэрлэл, 6% нь хөнгөн үйлдвэрлэл ба 40% нь бичил, 39% нь жижиг дунд, 21% нь орлоготой том аж ахуй нэгж бөгөөд 51% нь 10 жилээс дээш үйл ажиллагаа явуулсан байна. Судалгаанд оролцсон нийт ААН-үүдийн 67.4 хувьд нь Covid-19 вирусийн халдвар, тархалтаас сэргийлэх арга хэмжээ маш их, 22.8 хувьд нь дунд зэрэг нөлөөлсөн байна. Салбараар авч үзвэл, аялал жуулчлалын салбарын 90 хувь, зочид буудал, нийтийн хоолны салбарын 83 хувьд маш их нөлөөлсөн бол энэ үзүүлэлт хөдөө аж ахуйн салбарт 40 хувь, мэдээллийн технологийн салбарт 33 хувь байна. Үүссэн нөхцөл байдалд ААН-үүдийн 56 хувь нь ажлын цагийн зохицуулалт хийсэн, 33 хувь нь ажиллагсдаа түр болон бүр чөлөөлсөн байна. Судалгаанд оролцсон ААН-үүдийн 65 хувь нь өндөржүүлсэн бэлэн байдлын шийдвэрээс шалтгаалж, 41 хувь нь үйлдвэрлэл үйлчилгээ буурсантай холбоотойгоор ажлын цаг, ажиллах хэлбэрт тодорхой өөрчлөлт оруулсан байна. Эдгээрийн 46 хувь нь богиносгосон цагт шилжүүлсэн, 35 хувь нь зайнаас ажиллуулсан, 16 хувь нь ямар нэг өөрчлөлт оруулаагүй байна. Цалин хөлсний хувьд 63 хувь нь өөрчлөлт оруулаагүй, 36 хувь нь бууруулсан гэжээ. Ажлын байрыг хадгалахад тулгарч байгаа асуудалд 65 хувь нь орлого буурсан, 42 хувь нь үйл ажиллагаа зогссон, 30 хувь нь зардлаа бууруулах шаардлагатай болсон гэж хариулсан байна.
Нэг. Маргааны агуулга “Ө” ХХК нь 2022 оны 10 дугаар сарын 10-ны өдөр 73 хувийн гүйцэтгэлтэй, баригдаж дуусаагүй барилгын өмчлөх эрхээ улсын бүртгэлд …
2026-11-05
Олон улсын хөдөлмөрийн байгууллагын 1947 оны Хөдөлмөрийн хяналтын конвенц /№81/ нь аж үйлдвэр, худалдааны салбарт хөдөлмөрийн хяналтын тогтолцоог бүрд …
2026-11-05
Энэхүү хуулиар төрийн болон орон нутгийн өмчит компани үүсгэн байгуулах үндэслэл, журмыг тогтоох, компанийн үйл ажиллагаанд баримтлах зарчим, удирдлаг …
2026-10-01
Энэхүү журмыг Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайдын 2026 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн А/649 дугаар тушаалаар шинэчлэн баталсан ба энэхүү …
2026-08-28
Энэхүү журмыг Санхүүгийн зохицуулах хорооны 2026 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн 278 дугаар тогтоолоор баталсан ба энэхүү журам нь ББСБ-аас зээл олг …
2026-08-21