ТӨЛӨӨЛӨЛ admin@advocate 2026-02-24
ТӨЛӨӨЛӨЛ

ТӨЛӨӨЛӨЛ, ӨМГӨӨЛӨЛ
ТӨЛӨӨЛӨЛ

Хууль ёсны төлөөл нь аливаа этгээд өөрийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалуулах, хэрэгжүүлэх зорилгоор хуульд заасан үндэслэл, журмын дагуу өөрийн өмнөөс бусдад төлөөлүүлэх харилцааг хэлнэ. Энэ нь зөвхөн шүүх, хууль сахиулах байгууллагад хязгаарлагдахгүй бөгөөд төрийн захиргааны болон орон нутгийн байгууллага, олон улсын байгууллага, бизнесийн харилцаанд ч хамаарна.

Үндсэн шинж чанарууд

  • Хуульд нийцсэн байдал – Төлөөллийн харилцаа нь хууль тогтоомжид заасан үндэслэл, эрх хэмжээний хүрээнд явагдана.
  • Эрх, ашиг сонирхлыг хамгаалах – Үйлчлүүлэгчийн хууль ёсны эрх, ашиг сонирхлыг хамгаалах, хэрэгжүүлэхэд чиглэнэ.
  • Шууд харилцаа – Төлөөлөгч нь үйлчлүүлэгчийн өмнөөс байгууллага, иргэн, хуулийн этгээдтэй шууд харилцаж, шаардлагатай баримт бичиг, үйлдлийг гүйцэтгэнэ.
  • Итгэмжлэл, гэрээний үндсэн дээр – Төлөөллийн эрх нь итгэмжлэл, хууль зүйн туслалцааны гэрээ, эсвэл хуульд заасан бусад үндэслэлээр баталгааждаг.

Хамрах хүрээ

  • Шүүх, хууль сахиулах байгууллага – Иргэний, захиргааны, эрүүгийн хэрэгт өмгөөлөгч, төлөөлөгчөөр оролцох
  • Төрийн захиргааны болон орон нутгийн байгууллага – Лиценз, зөвшөөрөл, бүртгэл, маргаан шийдвэрлэх ажиллагаанд төлөөлөх
  • Бизнесийн харилцаа – Гэрээ хэлцэл байгуулах, маргаан шийдвэрлэх, компанийн үйл ажиллагаанд оролцох
  • Олон улсын байгууллага, арбитр – Гадаад харилцаа, хөрөнгө оруулалт, арбитрын маргаанд төлөөлөх

ӨМГӨӨЛӨЛ

Манай хууль зүйн фирм нь иргэн, хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалан иргэн, эрүү, захиргааны бүхий л хэрэг, маргаанд өмгөөллийн үйлчилгээг үзүүлж байна.

Үндсэн чиглэлүүд

  • Иргэний хэрэгт өмгөөлөл
  • Эрүүгийн хэрэгт өмгөөлөл
  • Захиргааны хэрэгт өмгөөлөл
  • Арбитрын маргаанд өмгөөлөл
  • Шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд өмгөөлөл

Амжилттай шийдвэрлүүлсэн хэргүүдийн жишээ

  • “Оюу толгой” ХХК-д холбогдох хэрэг
  • “Эрдэнэс таван толгой” ХК-д холбогдох хэрэг
  • “Петровис” ХХК-д холбогдох хэрэг
  • “Вагнер Ази Автомотив” ХХК-д холбогдох хэрэг