КИНО УРЛАГИЙГ ДЭМЖИХ ТУХАЙ ХУУЛЬ “ТӨРИЙН МЭДЭЭЛЭЛ” ЭМХЭТГЭЛД ХЭВЛЭГДЛЭЭ
КИНО УРЛАГИЙГ ДЭМЖИХ ТУХАЙ ХУУЛЬ “ТӨРИЙН МЭДЭЭЛЭЛ” ЭМХЭТГЭЛД ХЭВЛЭГДЛЭЭ
Монгол Улсын Их Хурлаас 2021 оны 07 дугаар сарын 02-ний өдөр батлан гаргасан Кино урлагыг дэмжих тухай хуулийг хамт өргөн мэдүүлсэн бусад хууль, тогтоолын хамт 2021 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр нийтлэсэн байна. Энэ хуулийн зорилт нь кино үйлдвэрлэх үйл ажиллагаатай холбоотой эрх зүйн үндсийг бүрдүүлж, Монгол Улсад кино бүтээх таатай орчныг бий болгох, кино урлагийг хөгжүүлэхэд төрөөс дэмжлэг үзүүлэхтэй холбогдсон харилцааг зохицуулахад чиглэсэн бөгөөд дотоодын кино үйлдвэрлэлийг дэмжих төрийн бодлогын чиглэл, зарчим, төрийн байгууллагын эрх, үүрэг, кино урлагийн салбарыг эдийн засгийн хөгжилтэй уялдуулан хөгжүүлэх эрх зүйн орчин бий болгох, кино уран бүтээлчид, техникийн ажилтнуудыг бэлтгэхэд дэмжлэг үзүүлэх, Монгол Улсын нутаг дэвсгэрт гадаадын кино үйлдвэрлэгч кино үйлдвэрлэх зорилгоор зураг авалт хийх үйл ажиллагааг зохицуулах зэрэг асуудлыг тусгасан анхдагч хууль юм. Мөн хуульд уран бүтээлчдийн хөгжлийг дэмжих, кино үйлдвэрлэлд шаардагдах дэд бүтцийг бий болгох, дотоод, гадаадын хөрөнгө оруулалт, төрийн болон хувийн хэвшлийн түншлэлийг нэмэгдүүлэх чиглэлийг төрөөс баримталж ажиллах бөгөөд Засгийн газраас хөтөлбөр, төлөвлөгөөг баталж хэрэгжүүлэхээр тусгажээ. Кино урлагаар дамжуулан дэлхийд түүх, өв соёлоо таниулах, олон улсын түвшинд эн зэрэгцэн хөгжих, өрсөлдөх, үндэсний кино урлагийг хөгжүүлэх шинэ алхмыг бий болгож, кино үйлдвэрлэл болоод монгол хүний оюун санааны хөгжил, улсын нийгэм, эдийн засгийн хөгжлийг дэмжих чухал хөшүүрэг болсон Кино урлагийг дэмжих сан, Кино бүтээх зардлын буцаан олголт, татварын дэмжлэгийн талаар мөн тусгасан байна. Уг сангаар дамжуулан монголын түүх, соёл, ахуй амьдралыг харуулах болон арт кино бүтээх, монгол киног хадгалах, сэргээн хөрвүүлэх зэрэгт санхүүгийн дэмжлэг үзүүлж, кино үйлдвэрлэлд шаардлагатай дэд бүтцийг сайжруулахад чиглэсэн техник технологи, программ хангамж, инноваци нэвтрүүлэхэд хөнгөлөлттэй зээл олгохоор тусгажээ.
2021-09-10

4

Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогтод /2026.08.21/-ны өдөр Улсын Их Хурлын гишүүн Х.Ганхуяг, Р.Батболд, Ц.Мөнхбат, Х.Жангабыл нараас Эдийн засгий …
2026-08-28
Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогтод /2026.08.24/-ны өдөр Засгийн газрын гишүүн, Монгол Улсын Шадар сайд Т.Доржханд, Цахим хөгжил, инновац, хари …
2026-08-28
2026 оны 08 дугаар сарын 18-ны өдөр Монгол Улсын Их Хурлын дэд дарга Ж.Бат-Эрдэнэ, УИХ дахь Монгол-Японы парламентын бүлгийн дарга Ж.Галбадрах нар Япо …
2026-08-21
Улсын Их Хурал 2026 оны 06 дугаар сарын 26-ны өдөр Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг бат …
2026-08-21
Хууль зүй, дотоод хэргийн яамнаас Гэр бүлийн тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийн төслийг Монгол У …
2025-10-13