АЖЛЫН ХЭСГИЙН ХУРАЛДААНААР ИПОТЕКИЙН ЗЭЭЛИЙН ХӨТӨЛБӨРИЙН ХЭРЭГЖИЛТИЙН ТАЛААР МЭДЭЭЛЭЛ СОНСЛОО
АЖЛЫН ХЭСГИЙН ХУРАЛДААНААР ИПОТЕКИЙН ЗЭЭЛИЙН ХӨТӨЛБӨРИЙН ХЭРЭГЖИЛТИЙН ТАЛААР МЭДЭЭЛЭЛ СОНСЛОО
2025 оны 6 сарын 10-нд УИХ-ын Эдийн засгийн байнгын хороо ипотекийн зээлийн хөтөлбөрийн хэрэгжилтийг хянан шалгаж, санал дүгнэлт гаргах ажлын хэсэг байгуулах тогтоол баталсан бөгөөд гишүүн Ж.Алдаржавхлан ахалсан уг ажлын хэсэг 2025-09-29-нд анхны хуралдаанаа хийв. Хуралдаанаар Монголбанк, Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам, Сангийн яам, МИК-ийн нийслэл болон орон нутагт хэрэгжүүлж буй үйл ажиллагаа, санхүүжилтийн тогтолцоо, орон сууцны төсөл, хөтөлбөрүүдийн талаар мэдээлэл сонслоо. Хөтөлбөр эхэлснээс хойш 10.1 их наяд төгрөгийн зээл 139 мянган өрхөд олгогдсон, дундаж хугацаа 17.7 жил байна. 2023 оноос орон нутагт 3.0 хувийн хүүгийн татаастай зээл хэрэгжиж, эхний гурван жилийн 3.0 хувийг улсын төсвөөс санхүүжүүлдэг бөгөөд урьдчилгааны 60 хувьд батлан даалтад хамрагдах боломжтой. Зээлийн чанарын хувьд 95.1 хувь нь хэвийн, 4.6 хувь нь хугацаа хэтэрсэн, 0.3 хувь нь чанаргүйд тооцогдож байна. Санхүүжилт өнгөрсөн оны II улирлаас нэмэгдэж, IV улиралд банкны системийн өсөлт 33.1 хувь хүрэхэд ипотекийн зээл 23.9 хувиар өссөн; шинээр олгосон зээл 2024 онд өмнөх оноос 1.5 дахин өссөн ч 2025 оны есдүгээр сарын байдлаар 4.9 их наяд төгрөгийн шийдвэрлэгдээгүй хүсэлт хуримтлагджээ. Хуралдаанд П.Сайнзориг, А.Ундраа, Н.Батсүмбэрэл, М.Мандхай, Г.Лувсанжамц нар оролцож, хүртээмж, эргэн төлөлт, МИК ба Монголбанкны оролцоо, барилга-орон сууцжуулалтын бодлого чиглэлийн талаар санал асуулт хийж, мэдээлэл авсан талаар УИХ-ын Хэвлэл, мэдээллийн газар мэдээлэв.
2025-10-02

37

2026 оны 08 дугаар сарын 18-ны өдөр Монгол Улсын Их Хурлын дэд дарга Ж.Бат-Эрдэнэ, УИХ дахь Монгол-Японы парламентын бүлгийн дарга Ж.Галбадрах нар Япо …
2026-08-21
Улсын Их Хурал 2026 оны 06 дугаар сарын 26-ны өдөр Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг бат …
2026-08-21
Хууль зүй, дотоод хэргийн яамнаас Гэр бүлийн тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийн төслийг Монгол У …
2025-10-13
Хууль зүй, дотоод хэргийн яамнаас Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын эргэлтэнд хяналт тавих ту …
2025-10-13
АНУ-ын Төрийн департамент Монгол Улсын 2025 оны “Хөрөнгө оруулалтын орчны мэдэгдэл”-ийг нийтэлж, АНУ …
2025-10-02