ДЭЭД ШҮҮХИЙН ШҮҮГЧДИЙН ЗӨВЛӨГӨӨНӨӨР “ТАНХИМЫН НИЙТ ШҮҮГЧИЙН ХУРАЛДААН”-НЫ ЖУРМЫГ БАТАЛЛАА
ДЭЭД ШҮҮХИЙН ШҮҮГЧДИЙН ЗӨВЛӨГӨӨНӨӨР “ТАНХИМЫН НИЙТ ШҮҮГЧИЙН ХУРАЛДААН”-НЫ ЖУРМЫГ БАТАЛЛАА
Монгол Улсын дээд шүүхийн Шүүгчдийн зөвлөгөөн 2022 оны 4 дүгээр сарын 18-ны өдөр болсон. Зөвлөгөөн Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.7.5-д заасан дараах заалтуудын хэрэгжилтийг судалж, санал гаргах үүрэг бүхий ажлын хэсгийн “ Хяналтын журмаар гаргасан гомдлыг хэлэлцүүлэх эсэхийг шийдвэрлэж буй үйл ажиллагаа ”-ны талаарх судалгааны танилцуулга, санал дүгнэлттэй танилцав. 25.7.5. Улсын дээд шүүх хууль хэрэглээний нэгдмэл байдлыг хангах зорилгоор давж заалдах шатны шүүхийн магадлалыг дараах тохиолдолд хяналтын журмаар хянан шийдвэрлэх: 25.7.5.а. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах; 25.7.5.б. Хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн; 25.7.5.в. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн.” Мөн ажлын хэсгээс боловсруулсан “ Монгол Улсын Дээд Шүүхийн танхимын нийт шүүгчийн хуралдааны журам ” болон хяналтын журмаар гаргасан гомдлын бүртгэл, хяналтын хуудас, хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэн шийдвэрлэх асуудлын жагсаалтын маягтыг тус тус баталлаа. “Монгол Улсын дээд шүүхийн танхимын нийт шүүгчийн хуралдааны журам”-ыг цахим хуудаст нээлттэй байршуулахаар болжээ. Мөн хяналтын журмаар гомдол гаргах үндэслэлийн талаарх судалгааны дүнд үндэслэн Дээд шүүхийн дэргэдэх Шүүхийн сургалт, судалгаа, мэдээллийн хүрээлэн хуульч, өмгөөлөгч, судлаачдыг хамруулсан танилцуулга, судалгааны хэлэлцүүлэг хийх, хяналтын журмаар гаргасан гомдлын шийдвэрлэлтийн талаарх мэдээллийг тогтмол, ойлгомжтой хэлбэр, агуулгаар түгээх ажлыг зохион байгуулахаар боллоо. Түүнчлэн Эрүү, Иргэн, Захиргааны хэргийн танхимууд хяналтын журмаар гаргасан гомдлын мэдээ гаргах, судалгаа хийлгэх зорилгоор “гомдлын мэдээллийн цахим сан” бүрдүүлэх, цаашид шаардлагатай бол хяналтын журмаар гаргасан гомдлыг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх хуулиар тогтоосон нөхцөл шалгуур, түүнийг хэлэлцэх ажиллагааны зохицуулалтыг боловсронгуй болгох санал бэлтгэхээр тогтжээ.
http://www.supremecourt.mn/home?page=pages&id=58&pg=2524&pr=14&tp=list&h=0 
2022-04-21

6

Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогтод /2026.08.21/-ны өдөр Улсын Их Хурлын гишүүн Х.Ганхуяг, Р.Батболд, Ц.Мөнхбат, Х.Жангабыл нараас Эдийн засгий …
2026-08-28
Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогтод /2026.08.24/-ны өдөр Засгийн газрын гишүүн, Монгол Улсын Шадар сайд Т.Доржханд, Цахим хөгжил, инновац, хари …
2026-08-28
2026 оны 08 дугаар сарын 18-ны өдөр Монгол Улсын Их Хурлын дэд дарга Ж.Бат-Эрдэнэ, УИХ дахь Монгол-Японы парламентын бүлгийн дарга Ж.Галбадрах нар Япо …
2026-08-21
Улсын Их Хурал 2026 оны 06 дугаар сарын 26-ны өдөр Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг бат …
2026-08-21
Хууль зүй, дотоод хэргийн яамнаас Гэр бүлийн тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийн төслийг Монгол У …
2025-10-13