Хууль зүй, дотоод хэргийн яам, Хууль зүйн үндэсний хүрээлэн хамтран “Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн хэрэгжилтэд гарч буй хүндрэл, бэрхшээл” сэдэвт хэлэлцүүлгийг 2016 оны 12 дугаар сарын 19-ний өдөр 09 30 -17 00 цагт Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн “Хуульчдын танхим”-д болно. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн хэрэгжилтэд гарч буй хүндрэл, бэрхшээл” сэдэвт хэлэлцүүлгийн хөтөлбөр 2016 оны 12 сарын 19 09.30–09.40. – Хэлэлцүүлгийг Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Бямбацогт нээнэ. – ХЗҮХ-ийн захирал С.Энхцэцэг үг хэлнэ. Үдээс өмнөх хэлэлцүүлгийн чиглүүлэгч: Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг, Хууль зүйн ухааны доктор /LLD/ 09.40–09.55 “Иргэний хэрэг шүүх хянан шийдвэрлэх тухай хуульд хяналтын шатны шүүхийн чиг үүргийг тодорхой болгох нь” Илтгэгч: УДШ-ийн Иргэний хэргийн танхимын шүүгч Г.Цагаанцоож, Хууль зүйн магистр /LLM/ 10.00–10.15 “Анхан шатны шүүхэд мэтгэлцэх эрхийг хангахад тулгамдаж буй асуудал” Илтгэгч: СХД-ийн ИХАШШ-ийн Ерөнхий шүүгчийг түр орлон гүйцэтгэгч Б.Цолмонбаатар, Хууль зүйн магистр 10.20–10.35 “Иргэний процессын шуурхай, тодорхой байдлыг хангах асуудлууд” Илтгэгч: Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Батзориг 10.40-10.55 “Иргэний зарим хэргийг шүүхэд хянан шийдвэрлэхэд анхаарах асуудал” Илтгэгч: ХСИС, ЭЗНУС-ийн Эрх зүйн онолын тэнхимын эрхлэгч Ш.Ариунбилэг, Хууль зүйн ухааны доктор /PhD/ 10.55–11.25 Цайны завсарлага 11.25–12.25 Хэлэлцүүлэг /асуулт, хариулт, санал/ 12.25–12.40 Чиглүүлэгч: Үдээс өмнөх хэлэлцүүлгийг дүгнэж, хэлэлцүүлгээс гарах санал, зөвлөмжийн төслийг танилцуулах 12.40 – 13.40 Завсарлага / Үдийн хоолгүй/ Үдээс хойших хэлэлцүүлгийн чиглүүлэгч: Монголын Хуульчдын холбооны Иргэний эрх зүйн хорооны Удирдах зөвлөлийн гишүүн, өмгөөлөгч Б.Мөнхбат. 13.40-13.55 “Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаан дахь өмгөөлөгчийн оролцоо” Илтгэгч: МУИС. ХЗС-ийн Хувийн эрх зүйн тэнхимийн багш, Өмгөөлөгчдийн холбооны гишүүн Ц.Давхарбаяр, Хууль зүйн магистр /LLM/ 14.00-14.15 “Иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд прокурор оролцоход гарч буй хүндрэл бэрхшээл” Илтгэгч: УЕПГ-ын Шүүхэд төрийг төлөөлөх хэлтсийн хяналтын прокурор Х.Батчимэг, Хууль зүйн магистр 14.20–14.35 “Шүүхээс гарах шийдвэрийг баталгаажуулах шүүгчийн захирамжийг хэрэгжүүлэхэд гарч буй хүндрэл бэрхшээл” Илтгэгч: ШШГЕГ-ын Шийдвэр гүйцэтгэх газрын Зүүн бүс хариуцсан ахлах мэргэжилтэн, хошууч Б.Дашдаваа 14.40-14.55 “Хариуцагчийг эрэн сурвалжлах шийдвэрийг гүйцэтгэхэд гардаг зарим асуудал” Илтгэгч: Отгонтэнгэр ИС, ХЗС-ийн Нийтийн эрх зүйн тэнхимийн багш Б.Энхбаяр, Хууль зүйн магистр 15.00-15.15 “Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн хэрэгжилтэд гарч буй хүндрэл бэрхшээл” сэдэвт судалгааны танилцуулга. Илтгэгч: ХЗҮХ-ийн Судалгааны төвийн ЭША Ж.Бариаширсүрэн, Хууль зүйн магистр /LLM/ 15.15–15.40 Цайны завсарлага 15.40–16.40 Хэлэлцүүлэг /асуулт, хариулт, санал/ 16.40–16.55 Чиглүүлэгч: Үдээс өмнөх хэлэлцүүлгийг дүгнэж, хэлэлцүүлгээс гарах санал, зөвлөмжийн төслийг танилцуулах 16.55–17.00 Хэлэлцүүлгийг ХЗДХЯ-ны Хууль зүйн нэгдсэн бодлогын газрын дарга П.Сайнзориг хаана. Хэлэлцүүлэг ХЗҮХ-ийн 304 тоот танхимд болно.