“МОНГОЛ УЛС, БҮГД НАЙРАМДАХ СОЦИАЛИСТ ВЬЕТНАМ УЛС ХООРОНДЫН ЯЛТАН ШИЛЖҮҮЛЭХ ТУХАЙ ХЭЛЭЛЦЭЭР”-ИЙН ТӨСЛИЙГ ҮЗЭГЛЭВ
“МОНГОЛ УЛС, БҮГД НАЙРАМДАХ СОЦИАЛИСТ ВЬЕТНАМ УЛС ХООРОНДЫН ЯЛТАН ШИЛЖҮҮЛЭХ ТУХАЙ ХЭЛЭЛЦЭЭР”-ИЙН ТӨСЛИЙГ ҮЗЭГЛЭВ
Монгол Улс болон БНСВУ-д сурч, хөдөлмөрлөх, жуулчлах зэргээр хоёр улсын иргэдийн зорчих хөдөлгөөн нэмэгдэх болсонтой холбогдуулан манай улс тус улстай эрх зүйн харилцан туслалцааны чиглэлээр зарим гэрээ, хэлэлцээрийг нэмж байгуулахаар ажиллаж байна. Манай улс БНСВУ-тай “Монгол Улс, Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын хооронд иргэн, гэр бүлийн болон эрүүгийн хэргийн талаар эрх зүйн туслалцаа харилцан үзүүлэх тухай гэрээ”-г 2000 онд байгуулсан. 2014 оноос хойш БНСВУ-ын холбогдох байгууллагатай хамтран ажиллаж ирсэн “Монгол Улс, Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улс хоорондын ялтан шилжүүлэх тухай хэлэлцээр”-ийн төслийг эцэслэн тохирох уулзалт 4 дүгээр сарын 16-наас 17-ны өдрүүдэд ХЗДХЯ-нд болж 4 дүгээр сарын 17-ны өдөр тус хэлэлцээрийн төслийг үзэглэв. Энэхүү хэлэлцээрийг 2018 онд багтаан байгуулахаар төлөвлөж байгаа бөгөөд ингэснээр хоёр улсын эрүүгийн хэргийн талаарх хамтын ажиллагааг бэхжүүлж, ялтан шилжүүлэх ажиллагаанд хурдан шуурхай хамтран ажиллах эрх зүйн орчин бүрдэх юм.
2018-04-27

7

Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогтод /2026.08.21/-ны өдөр Улсын Их Хурлын гишүүн Х.Ганхуяг, Р.Батболд, Ц.Мөнхбат, Х.Жангабыл нараас Эдийн засгий …
2026-08-28
Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогтод /2026.08.24/-ны өдөр Засгийн газрын гишүүн, Монгол Улсын Шадар сайд Т.Доржханд, Цахим хөгжил, инновац, хари …
2026-08-28
2026 оны 08 дугаар сарын 18-ны өдөр Монгол Улсын Их Хурлын дэд дарга Ж.Бат-Эрдэнэ, УИХ дахь Монгол-Японы парламентын бүлгийн дарга Ж.Галбадрах нар Япо …
2026-08-21
Улсын Их Хурал 2026 оны 06 дугаар сарын 26-ны өдөр Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг бат …
2026-08-21
Хууль зүй, дотоод хэргийн яамнаас Гэр бүлийн тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийн төслийг Монгол У …
2025-10-13