НИЙГМИЙН СҮЛЖЭЭНД ХҮҮХДИЙН ОРОЛЦООГ ЗОХИЦУУЛАХ ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙГ ХЭЛЭЛЦЭХИЙГ ДЭМЖИВ
НИЙГМИЙН СҮЛЖЭЭНД ХҮҮХДИЙН ОРОЛЦООГ ЗОХИЦУУЛАХ ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙГ ХЭЛЭЛЦЭХИЙГ ДЭМЖИВ

Улсын Их Хурлын холбогдох Байнгын хорооны хуралдаанаар Нийгмийн сүлжээнд хүүхдийн оролцоог зохицуулах тухай болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцэж, хуралдаанд оролцсон гишүүдийн олонх үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг дэмжлээ.

Хуулийн төслийн хүрээнд хүүхдийн хувийн мэдээлэл, дүрс бичлэгийг зөвшөөрөлгүй ашиглах, цахим дарамт, цахим гэмт хэргийн эрсдэлээс хамгаалах, нийгмийн сүлжээний үйлчилгээ үзүүлэгч, эцэг эх, асран хамгаалагч болон төрийн байгууллагын үүрэг, хариуцлагыг тодорхой болгохоор тусгажээ.

Тухайлбал, 13 хүртэлх насны хүүхдийг нийгмийн сүлжээнд бүртгэл үүсгэж, ашиглахыг хориглох, 13–16 насны хүүхдийн хэрэглээнд аюулгүй байдлын хамгаалалт, зохистой хэрэглээний тохиргоо нэвтрүүлэх зохицуулалтыг санал болгосон байна.
Хэлэлцүүлгийн үеэр гишүүд нас баталгаажуулах технологи, платформуудын хариуцлага, хүүхдийн хувийн мэдээллийн хамгаалалт, цахим гэмт хэргээс урьдчилан сэргийлэх арга хэмжээ болон хуулийг хэрэгжүүлэх зардлын талаар асуулт тавьж, хариулт авчээ.

Эх сурвалж: https://parliament.mn/

2026-11-05

0

Монгол Улсын Засгийн газрын 2026 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 416 дугаар тогтоолоор суурь тэтгэврийн хэмжээг тооцоход баримтлах үзүүлэлтүүдийг то …
2026-11-05
Засгийн газрын 2026 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 89 дүгээр тогтоолын хавсралтаар Шинжлэх ухаан, технологийн салбарын шагнал олгох журмыг баталсан. …
2026-10-01
Засгийн газрын 2026 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн 353 дугаар тогтоолын хавсралтаар Сүү боловсруулах үйлдвэр, цехэд техникийн зохицуулалтын шаардлаг …
2026-10-01
НҮБ 1945 онд АНУ-ын Сан Франциско хотод 51 гишүүнтэй байгуулагдсан бөгөөд өдгөө 193 орон элсээд байна. …
2026-10-01
Манай улс энэ өвлийн ид хүйтэн, оргил ачааллын үед цахилгаан эрчим хүчийн дутагдлыг БНХАУ, ОХУ-аас авна. …
2026-10-01