СУУРЬ ТЭТГЭВРИЙН ХЭМЖЭЭГ ТООЦОХОД БАРИМТЛАХ ҮЗҮҮЛЭЛТҮҮДИЙГ ТОГТООЛОО
СУУРЬ ТЭТГЭВРИЙН ХЭМЖЭЭГ ТООЦОХОД БАРИМТЛАХ ҮЗҮҮЛЭЛТҮҮДИЙГ ТОГТООЛОО

Монгол Улсын Засгийн газрын 2026 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 416 дугаар тогтоолоор суурь тэтгэврийн хэмжээг тооцоход баримтлах үзүүлэлтүүдийг тогтоолоо.

Тус тогтоолоор суурь тэтгэврийн үндсэн дүнг 100,000 төгрөг, суурь тэтгэврийн хэмжээг тооцоход баримтлах тогтмол дүнг 40,000 төгрөг, нийгмийн даатгалын шимтгэл төлсөн жил тутамд тооцох дүнг 5,000 төгрөг, суурь тэтгэврийн дээд хэмжээг 300,000 төгрөг байхаар тус тус тогтоосон байна.

Суурь тэтгэврийн хэмжээг Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн тухай хуульд заасан нөхцөл, шаардлага, тооцох томьёо болон дээрх үзүүлэлтийг үндэслэн тооцож, хуулийн дагуу олгох юм.

Уг тогтоолыг 2026 оны 10 дугаар сарын 16-ны өдөр батлагдсан Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

Эх сурвалж: https://legalinfo.mn/mn/detail?lawId=17929811387042

2026-11-05

2

Улсын Их Хурлын холбогдох Байнгын хорооны хуралдаанаар Нийгмийн сүлжээнд хүүхдийн оролцоог зохицуулах тухай болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд …
2026-11-05
Засгийн газрын 2026 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 89 дүгээр тогтоолын хавсралтаар Шинжлэх ухаан, технологийн салбарын шагнал олгох журмыг баталсан. …
2026-10-01
Засгийн газрын 2026 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн 353 дугаар тогтоолын хавсралтаар Сүү боловсруулах үйлдвэр, цехэд техникийн зохицуулалтын шаардлаг …
2026-10-01
НҮБ 1945 онд АНУ-ын Сан Франциско хотод 51 гишүүнтэй байгуулагдсан бөгөөд өдгөө 193 орон элсээд байна. …
2026-10-01
Манай улс энэ өвлийн ид хүйтэн, оргил ачааллын үед цахилгаан эрчим хүчийн дутагдлыг БНХАУ, ОХУ-аас авна. …
2026-10-01