НИЙГМИЙН ДААТГАЛЫН БАЙГУУЛЛАГА ИРГЭДИЙГ КОРОНАВИРУСИЙН ХАЛДВАРААС СЭРГИЙЛЭХ ЗОРИЛГООР ЦАХИМ ҮЙЛЧИЛГЭЭГ САНАЛ БОЛГОЖ БАЙНА
НИЙГМИЙН ДААТГАЛЫН БАЙГУУЛЛАГА ИРГЭДИЙГ КОРОНАВИРУСИЙН ХАЛДВАРААС СЭРГИЙЛЭХ ЗОРИЛГООР ЦАХИМ ҮЙЛЧИЛГЭЭГ САНАЛ БОЛГОЖ БАЙНА
Нийгмийн даатгалын байгууллагаас иргэдийг олноор цуглуулахгүй байх, зарим төрлийн үйлчилгээг цахимаар үзүүлэх арга хэмжээг хэрэгжүүлж эхэллээ. Тухайлбал, ажил олгогчийн хоёрдугаар сарын нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тайланг хуулийн хугацаанд цахимаар болон шуудангаар авч, хөл хорионы хугацаа дууссаны дараа НД-7, НД-8 цаасан тайланг хүлээн авна. Мөн сайн дурын даатгалын гэрээний хугацаа дууссан тохиолдолд заавал хэлтэс дээр очиж сунгуулах шаардлагагүй дараа сарын шимтгэлээ төлснөөр сунгагдсанд тооцно. Салбар болон орон нутгийн Эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын хурлаар даатгуулагчийн хөдөлмөрийн чадвар алдалтын хувь, хугацааг тогтоохдоо тухайн иргэнийг заавал оролцуулахгүй амбулаторийн карт, төрөлжсөн мэргэжлийн эмчийн үзлэг, шинжилгээний дүн, эмнэлэг хяналтын комиссын саналыг үндэслэн цахим болон бичиг баримтад тулгуурлан сунгаж, тогтооно. Харин шинээр тогтоолгож байгаа тохиолдолд Эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын хуралд төрөлжсөн мэргэжлийн эмч танилцуулж, шийдвэрлүүлэх юм.
Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд, Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын сайд нар …
2025-10-13
Энэхүү журам нь мэргэжлийн болон техникийн боловсролын сургалтын байгууллагын багш, удирдах ажилтанд …
2025-10-02
Засгийн газрын 2025 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 43 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтаар “Хяна …
2025-09-24
Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн ерөнхий газрын даргын 2025 оны 5 дугаар сарын 20-ны өдр …
2025-07-28