ТЭЭВРИЙН ХЭРЭГСЛИЙН УЛСЫН ДУГААРААР ЯЛГАЖ ЗАМЫН ХӨДӨЛГӨӨНД ОРОЛЦУУЛАХ ЦАГ, БҮСЧЛЭЛ
ТЭЭВРИЙН ХЭРЭГСЛИЙН УЛСЫН ДУГААРААР ЯЛГАЖ ЗАМЫН ХӨДӨЛГӨӨНД ОРОЛЦУУЛАХ ЦАГ, БҮСЧЛЭЛ
1. Тээврийн хэрэгслийн улсын дугаарын сүүлчийн тоогоор ялган ажлын өдрийн 08.00-20.00 цагийн хооронд хөдөлгөөнийг хязгаарлана. 2. Улаанбаатар хотын Их тойруугийн зам болон түүний доторх замуудад, Энхтайваны өргөн чөлөөнд Саппорогийн уулзвараас Чулуун овооны уулзвар хүртэлх хэсэгт, Чингисийн өргөн чөлөөнд 120 мянгатын уулзвараас Энхтайваны өргөн чөлөө хүртэлх хэсэгт, Энэбишийн өргөн чөлөөнд Ахуй үйлчилгээний ордны уулзвараас Баянбүрдийн аюулгүйн тойрог хүртэлх хэсэгт, Ард Аюушийн өргөн чөлөөнд Ахуй үйлчилгээний ордны уулзвараас Саппорогийн уулзвар хүртэлх хэсэгт, Нарны зам болон түүний доторх замуудад, Чингэлтэйн өргөн чөлөөнд 32-ын тойрог, Доржийн гудамж КТМС-ийн баруун урд аюулгүйн тойрог, Их хүрээ гудамж Дүнжингаравын уулзвар, Их Монгол Улсын гудамж Хоум плазагийн уулзвар, Энгельсийн гудамж МИС-ын уулзвар, Ажилчдын гудамж ТЭЦ-4 уулзвараас дотогш замын хөдөлгөөнд оролцохыг хязгаарлана. 3. Шаардлагатай тохиолдолд тодорхой хугацаанд энэхүү бүсчлэлийг Нийслэлийн Засаг даргын шийдвэрээр өөрчлөн тогтоож болно.
https://www.legalinfo.mn/annex/details/11210?lawid=15580
Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд, Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын сайд нар …
2025-10-13
Энэхүү журам нь мэргэжлийн болон техникийн боловсролын сургалтын байгууллагын багш, удирдах ажилтанд …
2025-10-02
Засгийн газрын 2025 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 43 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтаар “Хяна …
2025-09-24
Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн ерөнхий газрын даргын 2025 оны 5 дугаар сарын 20-ны өдр …
2025-07-28