Засгийн газрын 2024 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 222 дугаар тогтоолын хавсралтаар баталсан уг журмаар Боловсролын ерөнхий хуульд заасны дагуу гадаад улсад амьдарч байгаа Монгол Улсын харьяат хүүхэд болон иргэдэд монгол хэл, түүх, ёс заншил, соёлын чиглэлээр суурь чадамж эзэмшүүлэх төсөл, хөтөлбөр хэрэгжүүлж байгаа Боловсролын ерөнхий хуульд заасан боловсролын сургалтын байгууллага болон мөн хуульд заасан насан туршийн боловсролын байгууллагад төрөөс дэмжлэг үзүүлэхтэй холбоотой үйл ажиллагааг зохицуулна. • С ургалтын хэрэглэгдэхүүн, цахим сурах бичиг, гарын авлагаар хангах; • Б агш, суралцагчдыг цахим сургалтад хамруулах, мэргэжил, арга зүйн удирдлагаар хангах, зөвлөн туслах; • С ургалтын модуль, платформыг хөгжүүлэх, монгол хэл, түүх, ёс заншил, соёл, үндэсний өв уламжлалын чиглэлээр контент хөгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх; • Соёлын тухай хуульд заасан хөтөлбөр, төсөл, арга хэмжээг хамтран хэрэгжүүлэх. Төрөөс дэмждэг үзүүлэх боловсролын байгууллагад тавигдах шаардлага: • Монгол хэл, бичиг үсэг, ёс заншил, түүх, соёл, өв уламжлалын чиглэлээр сургалт, сурталчилгаа зохион байгуулдаг; • Монгол хүний хөгжлийг дэмжих төсөл, хөтөлбөр хэрэгжүүлдэг; • Боловсрол нөхөн эзэмших сургалт зохион байгуулдаг; • Ү йл ажиллагаагаа нээлттэй, ил тод мэдээлдэг; • Эрх бүхий байгууллагаас олгосон дүгнэлт бүхий сургалтын хөтөлбөр; сурах бичиг, гарын авлага зэргийг ашигладаг; • Сургалтыг багшлах эрхийн гэрчилгээтэй багш зохион байгуулдаг. Боловсролын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага энэ журмын хэрэгжилтийг зохион байгуулж, дор дурдсан арга хэмжээг хэрэгжүүлнэ: • Г адаад улсад үйл ажиллагаа явуулж байгаа байгууллагын холбогдох мэдээллийн нэгдсэн цахим сан бүрдүүлэх; • Г адаад оронд амьдарч байгаа монгол иргэдийн эх хэл, ёс заншил, бичиг үсгийн боловсрол эзэмшүүлэх сургалтын жишиг хөтөлбөр, шаардлагатай хэрэглэгдэхүүн, цахим сурах бичгээр хангах, багшийг мэргэжил, мэргэшлээ дээшлүүлэх сургалтад зайн болон цахим хэлбэрээр хамруулах, мэргэжил, арга зүйн удирдлагаар хангах; • С ургалтын модуль, платформыг хөгжүүлэх, зөвлөн туслах, багш, суралцагчдыг цахим сургалтад хамрагдахад дэмжлэг үзүүлэх; • М онгол хэл, түүх, ёс заншил, соёл, өв уламжлалын чиглэлээр сургалт, сурталчилгаа хийх, төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэхэд бодит дэмжлэг үзүүлэх; • Э нэ журмыг хэрэгжүүлэхэд холбогдох төрийн болон төрийн бус байгууллагуудын оролцоог хангаж, хамтран ажиллах. Гадаад харилцааны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага Монгол Улсаас хилийн чанадад суугаа Дипломат төлөөлөгчийн газраар дамжуулан дараах чиг үүргийг хэрэгжүүлнэ: • Б айгууллагад төрөөс үзүүлэх дэмжлэгийг хүлээн авах, хуваарилах, үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх; • Б оловсролын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагыг гадаад улсад үйл ажиллагаа явуулж байгаа байгууллагын мэдээллийн сан бүрдүүлэхэд холбогдох мэдээллээр хангаж, хамтран ажиллах. Байгууллага энэ журамд заасан дэмжлэгийн хэрэгжилт, түүнтэй холбогдох үйл ажиллагааны тайланг боловсролын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагад тогтоосон хугацаанд ирүүлнэ. Гадаад улсад амьдарч байгаа Монгол Улсын харьяат хүүхэд болон иргэнд монгол хэл, түүх, ёс заншил, соёлын чиглэлээр суурь чадамж эзэмшүүлэх төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэхэд шаардлагатай хэвлэмэл сурах бичиг, гарын авлага болон хэрэглэгдэхүүн авах хүсэлт гаргасан тохиолдолд тээвэр, гаалийн болон бусад татварыг гадаад улсад үйл ажиллагаа явуулж буй тухайн байгууллага хариуцна. Боловсролын ерөнхий хуульд зааснаар байгууллага шашны сургалт, зан үйл, холбогдох бусад үйл ажиллагаа зохион байгуулахыг хориглоно. Эх сурвалж: h ttps://legalinfo.mn/mn/detail?lawId=17048317839141&showType=1