СЭЖИГТЭН, ЯЛЛАГДАГЧ, ШҮҮГДЭГЧИД ӨМГӨӨЛӨГЧ ТОМИЛЖ, ХЭРЭГ ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ АЖИЛЛАГААНД ОРОЛЦУУЛАХ ЖУРАМ
СЭЖИГТЭН, ЯЛЛАГДАГЧ, ШҮҮГДЭГЧИД ӨМГӨӨЛӨГЧ ТОМИЛЖ, ХЭРЭГ ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ АЖИЛЛАГААНД ОРОЛЦУУЛАХ ЖУРАМ
Энэхүү журмыг Хууль зүйн дотоод хэргийн сайдын 2024 оны 9 дүгээр сарын 23-ны өдрийн А/58 дугаар тушаалын хавсралтаар баталсан. Сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах, өмгөөлүүлэх, хууль зүйн туслалцаа авах эрхээр хангах зорилгоор өмгөөлөгч томилж, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулахтай холбогдсон харилцааг энэ журмаар зохицуулна. Сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, гэр бүлийн гишүүн, төрөл, садны хүн нь өмгөөлөгч сонгож авсан ч хүрэлцэн ирээгүй, эсхүл сонгон аваагүй тохиолдолд хүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах зорилгоор өмгөөлөгч томилж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулахаар журамласан. Томилогдсон өмгөөлөгч нь Монгол Улсын Үндсэн хууль, Монгол Улсын нэгдэн орсон олон улсын гэрээ, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль, Өмгөөллийн тухай хууль, Өмгөөлөгчийн ёс зүйн хэм хэмжээнд заасан эрх эдэлж, үүрэг хүлээнэ. Томилогдсон өмгөөлөгч нь томилогдон ажилласантай холбоотой тайлан гаргаж, салбар зөвлөлдөө хүргүүлнэ. Өмгөөлөгч нь томилогдсон тухайгаа эрх бүхий албан тушаалтанд нэн даруй мэдэгдэх бөгөөд газар нутгийн алслагдсан байдал, тээврийн хэрэгслийн хүртээмжтэй байдал, тээврийн зардлыг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалд хамааруулах боломж, хүрч очиход нөлөөлөх бусад нөхцөлийг харгалзан эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд тогтоосон хугацаанд очиж оролцох үүргийг хүлээсэн байна.
Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд, Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын сайд нар …
2025-10-13
Энэхүү журам нь мэргэжлийн болон техникийн боловсролын сургалтын байгууллагын багш, удирдах ажилтанд …
2025-10-02
Засгийн газрын 2025 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 43 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтаар “Хяна …
2025-09-24
Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн ерөнхий газрын даргын 2025 оны 5 дугаар сарын 20-ны өдр …
2025-07-28