ДААТГУУЛАГЧ (ИРГЭН)-ИЙН ХӨДӨЛМӨРИЙН ЧАДВАР АЛДАЛТЫГ ТОГТООХОД БАРИМТЛАХ ӨВЧНИЙ ЖАГСААЛТ, ХӨДӨЛМӨРИЙН ЧАДВАР АЛДАЛТЫН ХУВЬ ХЭМЖЭЭ, ХУГАЦААГ ШИНЭЧЛЭН БАТЛАСАН БАЙНА.
ДААТГУУЛАГЧ (ИРГЭН)-ИЙН ХӨДӨЛМӨРИЙН ЧАДВАР АЛДАЛТЫГ ТОГТООХОД БАРИМТЛАХ ӨВЧНИЙ ЖАГСААЛТ, ХӨДӨЛМӨРИЙН ЧАДВАР АЛДАЛТЫН ХУВЬ ХЭМЖЭЭ, ХУГАЦААГ ШИНЭЧЛЭН БАТЛАСАН БАЙНА.
Эрүүл мэндийн сайд, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын хамтарсан 2021 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн №А/758, А/197 дугаар тушаалаар Даатгуулагч (иргэн)-ийн хөдөлмөрийн чадвар алдалтыг тогтооход баримтлах өвчний жагсаалт, хөдөлмөрийн чадвар алдалтын хувь хэмжээ, хугацааг шинэчлэн батласан байна. Даатгуулагч (иргэн)-ийн хөдөлмөрийн чадвар алдалтыг тогтооход баримтлах “Ердийн өвчний жагсаалт, хувь хэмжээ, хугацаа”, “Мэргэжлээс шалтгаалсан өвчний жагсаалт, хувь хэмжээ, хугацаа”-г тус тус баталсан байна. Тус тушаалыг мөрдөж ажиллахыг Эмнэлэг хөдөлмөрийн магадлах төв, салбар, орон нутгийн комисс, эмнэлгийн байгууллагын Эмнэлэг хяналтын комисст тус тус үүрэг болгосон байна. Мөн хэрэгжүүлэх талаар Эмнэлэг хөдөлмөрийн магадлах комисс, Эмнэлэг хяналтын комисс, холбогдох эмч, мэргэжилтнүүдэд сургалт зохион байгуулах, мэргэжил арга зүйгээр хангах, даатгуулагч (иргэн)-д мэдээлэл өгч, сурталчилж ажиллахыг Эрүүл мэндийн яамны Эмнэлгийн тусламж, үйлчилгээний газар, Нийгмийн даатгалын ерөнхий газар, Нийгмийн даатгалын ерөнхий газрын дэргэдэх Эмнэлэг хөдөлмөрийн магадлах төв комисст тус тус даалгасан. Өвчний жагсаалтаас хасагдсан эсхүл өөрчлөгдсөн өвчний заалтаар урьд нь хөдөлмөрийн чадвар алдалтын хувь, хугацаа тогтоолгосон, эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын хүчин төгөлдөр шийдвэртэй даатгуулагч (иргэн)-ийн хөдөлмөрийн чадвар алдалтын хувь, хугацааг урьд байснаар үргэлжлүүлэн мөрдүүлэхээр зохицуулсан байна.
Нэг. Маргааны агуулга “Ө” ХХК нь 2022 оны 10 дугаар сарын 10-ны өдөр 73 хувийн гүйцэтгэлтэй, баригдаж дуусаагүй барилгын өмчлөх эрхээ улсын бүртгэлд …
2026-11-05
Олон улсын хөдөлмөрийн байгууллагын 1947 оны Хөдөлмөрийн хяналтын конвенц /№81/ нь аж үйлдвэр, худалдааны салбарт хөдөлмөрийн хяналтын тогтолцоог бүрд …
2026-11-05
Энэхүү хуулиар төрийн болон орон нутгийн өмчит компани үүсгэн байгуулах үндэслэл, журмыг тогтоох, компанийн үйл ажиллагаанд баримтлах зарчим, удирдлаг …
2026-10-01
Энэхүү журмыг Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайдын 2026 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн А/649 дугаар тушаалаар шинэчлэн баталсан ба энэхүү …
2026-08-28
Энэхүү журмыг Санхүүгийн зохицуулах хорооны 2026 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн 278 дугаар тогтоолоор баталсан ба энэхүү журам нь ББСБ-аас зээл олг …
2026-08-21