ҮЙЛ АЖИЛЛАГАА
ХУУЛЬ ЗҮЙН ЗӨВЛӨГӨӨ
ТӨЛӨӨЛӨЛ
ХУУЛЬ ЗҮЙН СУРГАЛТ, СУДАЛГАА
ХУУЛЬЧИД
МЭДЛЭГИЙН САН
ТАНИЛЦУУЛГА
МЭДЭЭЛЭЛ
БҮТЭЭЛ
ХОЛБОО БАРИХ
Search this site
EN
ҮЙЛ АЖИЛЛАГАА
ХУУЛЬ ЗҮЙН ЗӨВЛӨГӨӨ
ТӨЛӨӨЛӨЛ
ХУУЛЬ ЗҮЙН СУРГАЛТ, СУДАЛГАА
ХУУЛЬЧИД
МЭДЛЭГИЙН САН
ТАНИЛЦУУЛГА
МЭДЭЭЛЭЛ
БҮТЭЭЛ
ХОЛБОО БАРИХ
Search this site
EN
НҮҮР ХУУДАС
МЭДЛЭГИЙН САН
КОМПАНИЙН НОГДОЛ АШИГ ХУВААРИЛАХ ТУХАЙ
КОМПАНИЙН НОГДОЛ АШИГ ХУВААРИЛАХ ТУХАЙ
Компанийн тухай хуулийн 46 дугаар зүйлд санхүүгийн жил дууссанаас 50 хоногийн дотор ногдол ашиг хуваарилах шийдвэрийг төлөөлөн удирдах зөвлөл гаргана хэмээн заасан байдаг. Ногдол ашигийг хуваарилах шийдвэрийг Төлөөлөн удирдах зөвлөл /ТУЗ/ хэрэв байхгүй бол Хувьцаа эзэмшигчдийн хурлаас уг шийдвэрийг гаргана. Ногдол ашгийг заавал хуваарилахгүй байж болох бөгөөд ингэхдээ яагаад хуваарилахгүй болсон үндэслэлээ Хувьцаа эзэмшигчдийн хуралдаанд тайлагнах үүрэгтэй. Ногдол ашиг хуваарилахаар шийдвэрлэсэн тохиолдолд шийдвэртээ хэзээ хуваарилахаа тусгах ба тухайн өдрөө ногдол ашгийг төлөөгүй бол хувьцаа эзэмшигчийн нэхэмжлэлээр алданги төлөх эрсдэл үүснэ. Үүнээс болж компанид учирсан хохирлыг гүйцэтгэх удирдлага хариуцаж арилгах болохыг анхаарна уу. Ногдол ашгийн хуваарилалтыг тухайн компанийн жилийн эцсийн татвар төлсөний дараах цэвэр ашгаас тооцон тогтоох ба нэг төрлийн хувьцаанд адил хэмжээний ногдол ашиг хуваарилдаг. Компани нь ногдол ашиг хуваарилах шийдвэртээ дараах зүйлийг заавал зохино. 1.Хувьцаа бүрд ногдох ашгийн хэмжээ; 2.Ногдол ашиг авах эрхтэй хувьцаа эзэмшигчдийн нэрсийн жагсаалт гаргах өдөр; 3.Ногдол ашиг олгох хугацаа; 4.Бүртгэлийн өдөр; 5.Тараах хэлбэр; 6.Ногдол ашиг олгох хэлбэр -Бэлэн мөнгөөр олгох ногдол ашиг -Хөрөнгөөр олгох ногдол ашиг. Компани дараах тохиолдолд энгийн хувьцаанд ногдол ашиг хуваарилна: Ногдол ашиг төлсний дараа компани нь төлбөрийн чадвартай байх; Ногдол ашиг төлсний дараа компанийнн өөрийн хөрөнгийн хэмжээ нь энэ хуулийн 30.5-д заасан хувь нийлүүлсэн хөрөнгийн хэмжээ, давуу эрхийн хувьцааны төлөгдөөгүй ногдол ашиг, түүний татан буулгалтын үнэ зэргийн нийлбэрээс их байх; Компани нь эргүүлэн худалдаж авах үүрэгтэй үнэт цаасаа бүрэн авсан байх Компани нь дараах нөхцөлд давуу эрхийн хувьцаанд ногдол ашиг хуваарилна: Ногдол ашиг төлсний дараа компани нь төлбөрийн чадвартай байх; Компани нь эргүүлэн худалдаж авах үүрэгтэй давуу эрхийн хувьцааг бүрэн авсан байх. Хувьцаат компани нь ногдол ашиг хуваарилалтын тайланг ногдол ашиг хуваарилж дууссан өдрөөс хойш ажлын 15 өдрийн дотор гаргаж, Санхүүгийн зохицуулах хорооноос тогтоосон хугацаанд уг хороо болон үнэт цаасны арилжаа эрхлэх байгууллагад хүргүүлнэ.
ХАЯГДАЛ УСАНД АГУУЛАГДАХ БОХИРДУУЛАХ БОДИСЫН ЖИШИГ ХЭМЖЭЭГ ТОГТООХ ТУХАЙ ЖУРМЫН ТАНИЛЦУУЛГА
Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд, Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын сайд нар …
2025-10-13
МЭРГЭЖЛИЙН БОЛОН ТЕХНИКИЙН БОЛОВСРОЛЫН СУРГАЛТЫН БАЙГУУЛЛАГЫН БАГШ, УДИРДАХ АЖИЛТАНД МЭРГЭШЛИЙН ЗЭРЭГ ОЛГОХ, ХҮЧИНГҮЙ БОЛГОХ ЖУРАМ
Энэхүү журам нь мэргэжлийн болон техникийн боловсролын сургалтын байгууллагын багш, удирдах ажилтанд …
2025-10-02
ХЯНАЛТ-ШИНЖИЛГЭЭ ХИЙХ ЖУРМЫН ТОВЧ ТАНИЛЦУУЛГА
Засгийн газрын 2025 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 43 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтаар “Хяна …
2025-09-24
ГАЗАР ЭЗЭМШИХ, АШИГЛАХ ЭРХИЙН ДУУДЛАГА ХУДАЛДААНЫ АНХНЫ ҮНЭ ТОДОРХОЙЛОХ АРГАЧЛАЛЫГ БАТАЛЖЭЭ
Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн ерөнхий газрын даргын 2025 оны 5 дугаар сарын 20-ны өдр …
2025-07-28
ИРГЭНИЙ АЛБАН БУС БОЛОВСРОЛ БОЛОН АМЬДРАЛЫН ОРЧИНД СУРАЛЦАЖ ЭЗЭМШСЭН МЭДЛЭГ, ЧАДВАРЫГ АЛБАН БОЛОВСРОЛЫН ТОГТОЛЦООНД ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРӨХ, БАТАЛГААЖУУЛАХ ЖУРМЫН ТАНИЛЦУУЛГА
Боловсролын сайд, Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын хамтарсан 2025 оны 5 дугаар сарын 29 …
2025-07-28