ЭРЧИМ ХҮЧНИЙ ЗОХИЦУУЛАХ ХОРООНООС “ТАРИФ БАТЛАХ ТУХАЙ” ТОГТООЛ БАТАЛЛАА
ЭРЧИМ ХҮЧНИЙ ЗОХИЦУУЛАХ ХОРООНООС “ТАРИФ БАТЛАХ ТУХАЙ” ТОГТООЛ БАТАЛЛАА
Эрчим хүчний зохицуулах хорооны 2019 оны 03 сарын 25-ны өдрийн 94 дугаар “Тариф батлах тухай” тогтоолоор Төв, Зүүн, Өмнөд бүсийн нэгдсэн сүлжээнд холбогдсон хэрэглэгчдэд борлуулах цахилгааны тарифыг индексжүүлж, үйлдвэр, аж ахуйн нэгж, байгууллагад борлуулах цахилгааны тарифыг нэгдүгээр, айл өрхөд борлуулах цахилгааны тарифыг хоёрдугаар, тоолуургүй ахуйн хэрэглэгчдийн цахилгааны төлбөр тооцох сарын дундаж цахилгааны хэрэглээг гуравдугаар хавсралтаар тус тус баталсан байна. ҮЙЛДВЭР, АЖ АХУЙН НЭГЖ БАЙГУУЛЛАГАД БОРЛУУЛАХ ЦАХИЛГААНЫ ТАРИФ Үйлдвэр, аж ахуйн нэгж байгууллагад борлуулах цахилгааны тарифыг (НӨАТ-гүй) ангиллаас нь хамааруулан төлбөр тооцох үзүүлэлтийн нэгжид дараах байдлаар тогтооно: № Ангилал Хэмжих нэгж Тариф 1 Уул уурхайн олборлох, боловсруулах аж үйлдвэр Үүнд: Нүүрс олборлолт, боловсруулалт Газрын тос, шатдаг хий олборлолт, боловсруулалт Төмрийн хүдэр олборлолт, боловсруулалт Түгээмэл тархацтай ашигт малтмал олборлолт Бусад ашигт малтмал олборлолт, боловсруулалт 1.1 Энгийн тоолууртай Төг/кВт.ц 155.90 1.2 3 тарифт тоолууртай а Өдрийн хэрэглээ /өглөөний 06.00 цагаас оройн 17.00 цаг хүртэл/ Төг/кВт.ц 155.90 б Оройн хэрэглээ /оройн 17.00 цагаас шөнийн 22.00 цаг хүртэл/ Төг/кВт.ц 276.00 в Шөнийн хэрэглээ /шөнийн 22.00 цагаас өглөөний 06.00 цаг хүртэл/ Төг/кВт.ц 77.10 2 Бусад үйлдвэр, аж ахуйн нэгж байгууллага 2.1 Энгийн тоолууртай Төг/кВт.ц 140.59 2.2 3 тарифт тоолууртай а Өдрийн хэрэглээ /өглөөний 06.00 цагаас оройн 17.00 цаг хүртэл/ Төг/кВт.ц 140.59 б Оройн хэрэглээ /оройн 17.00 цагаас шөнийн 22.00 цаг хүртэл/ Төг/кВт.ц 221.89 в Шөнийн хэрэглээ /шөнийн 22.00 цагаас өглөөний 06.00 цаг хүртэл/ Төг/кВт.ц 89.19 2.3 “Цахилгаан тээвэр“ ХК Төг/кВт.ц 89.19 3 Улаанбаатар хот, аймгийн төвийн нийтийн зориулалттай зам талбайн гэрэлтүүлэг болон нийтийн зориулалттай орон сууцны орцны гэрэлтүүлэг 3.1 10, 11, 12, 1, 2, 3 дугаар саруудад а Өдрийн хэрэглээ /өглөөний 06.00 цагаас оройн 19.00 цаг хүртэл/ Төг/кВт.ц 140.59 б Орой, шөнийн хэрэглээ /оройн 19.00 цагаас өглөөний 06.00 цаг хүртэл/ Төг/кВт.ц 89.19 3.2 4, 5, 6, 7, 8, 9 дүгээр саруудад а Өдрийн хэрэглээ /өглөөний 06.00 цагаас оройн 22.00 цаг хүртэл/ Төг/кВт.ц 140.59 б Орой, шөнийн хэрэглээ /оройн 22.00 цагаас өглөөний 06.00 цаг хүртэл/ Төг/кВт.ц 89.19 АЙЛ ӨРХӨД БОРЛУУЛАХ ЦАХИЛГААНЫ ТАРИФ Айл өрхөд борлуулах цахилгааны тарифыг (НӨАТ-гүй) ангиллаас нь хамааруулан төлбөр тооцох үзүүлэлтийн нэгжид дараах байдлаар тогтооно: № Ангилал Хэмжих нэгж Тариф 1 Энгийн тоолууртай а Сарын нийт хэрэглээний 150 кВт.ц хүртэлх хэрэглээг Төг/кВт.ц 110.49 б Сарын нийт хэрэглээний 151 кВт.ц болон түүнээс дээших хэрэглээг Төг/кВт.ц 130.29 2 2 тарифт тоолууртай а Өдрийн хэрэглээ /өглөөний 06.00 цагаас шөнийн 21.00 цаг хүртэл/ Төг/кВт.ц 116.39 б Орой, шөнийн хэрэглээ /оройн 21.00 цагаас өглөөний 06.00 цаг хүртэл/ Төг/кВт.ц 89.19 3 Сарын суурь тариф Төг/сар 2,000.00 АХУЙН ТООЛУУРГҮЙ ЦАХИЛГААН ХЭРЭГЛЭГЧДИЙН ТӨЛБӨР ТООЦОХ САРЫН ДУНДАЖ ХЭРЭГЛЭЭ Ахуйн тоолуургүй цахилгаан хэрэглэгчдийн төлбөр тооцох сарын дундаж хэрэглээг төлбөр тооцох үзүүлэлтийн нэгжид дараах байдлаар тогтооно: № Ангилал Хэмжих нэгж Сарын хэрэглээ 1 Айл өрх кВт.ц 350 Тайлбар: Өдөр, орой, шөнийн тарифыг мөрдөх хугацааг тоолуурын цагаар тооцно.
Нэг. Маргааны агуулга “Ө” ХХК нь 2022 оны 10 дугаар сарын 10-ны өдөр 73 хувийн гүйцэтгэлтэй, баригдаж дуусаагүй барилгын өмчлөх эрхээ улсын бүртгэлд …
2026-11-05
Олон улсын хөдөлмөрийн байгууллагын 1947 оны Хөдөлмөрийн хяналтын конвенц /№81/ нь аж үйлдвэр, худалдааны салбарт хөдөлмөрийн хяналтын тогтолцоог бүрд …
2026-11-05
Энэхүү хуулиар төрийн болон орон нутгийн өмчит компани үүсгэн байгуулах үндэслэл, журмыг тогтоох, компанийн үйл ажиллагаанд баримтлах зарчим, удирдлаг …
2026-10-01
Энэхүү журмыг Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайдын 2026 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн А/649 дугаар тушаалаар шинэчлэн баталсан ба энэхүү …
2026-08-28
Энэхүү журмыг Санхүүгийн зохицуулах хорооны 2026 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн 278 дугаар тогтоолоор баталсан ба энэхүү журам нь ББСБ-аас зээл олг …
2026-08-21