ЗЭВСЭГТ ХҮЧИН, ХИЛ ХАМГААЛАХ БАЙГУУЛЛАГЫН АЛБА ХААГЧИД МЭРГЭШЛИЙН ЗЭРГИЙН НЭМЭГДЭЛ ОЛГОХ ЖУРАМ
ЗЭВСЭГТ ХҮЧИН, ХИЛ ХАМГААЛАХ БАЙГУУЛЛАГЫН АЛБА ХААГЧИД МЭРГЭШЛИЙН ЗЭРГИЙН НЭМЭГДЭЛ ОЛГОХ ЖУРАМ
Засгийн газрын 2025 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн 161 дүгээр тогтоолын хавсралтаар “Зэвсэгт хүчин, хил хамгаалах байгууллагын алба хаагчид мэргэшлийн зэргийн нэмэгдэл олгох журам”-ыг баталжээ. Уг журмаар Зэвсэгт хүчин, хил хамгаалах байгууллагын офицер, ахлагч, цэргийн гэрээт алба хаагчид мэргэшлийн зэргийн нэмэгдэл олгох харилцааг зохицуулна. Цэргийн мэргэжлийн дээд удирдлагын байгууллагаас тогтоосон шалгуур үзүүлэлтийг хангасан Зэвсэгт хүчин, хил хамгаалах байгууллагын офицер, ахлагч, цэргийн гэрээт алба хаагчид мэргэшлийн зэргийн нэмэгдэл олгоно. Зэвсэгт хүчин, хил хамгаалах байгууллагын офицер, ахлагч, цэргийн гэрээт алба хаагчид мэргэшлийн зэргийн нэмэгдлийг тухайн алба хаагчийн албан тушаалын сарын үндсэн цалингаас доор дурдсан хувиар бодож олгоно. Үүнд: 1. Мэргэшлийн I зэрэг 20 хувь; 2. Мэргэшлийн II зэрэг 15 хувь; 3. Мэргэшлийн III зэрэг 10 хувь. Зэвсэгт хүчний алба хаагчид мэргэшлийн зэрэг олгох шалгуур үзүүлэлтийг Зэвсэгт хүчний Жанжин штабын дарга, хил хамгаалах байгууллагын алба хаагчид мэргэшлийн зэрэг олгох шалгуур үзүүлэлтийг Хил хамгаалах ерөнхий газрын дарга тус тус тогтооно гэж заажээ.
Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд, Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын сайд нар …
2025-10-13
Энэхүү журам нь мэргэжлийн болон техникийн боловсролын сургалтын байгууллагын багш, удирдах ажилтанд …
2025-10-02
Засгийн газрын 2025 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 43 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтаар “Хяна …
2025-09-24
Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн ерөнхий газрын даргын 2025 оны 5 дугаар сарын 20-ны өдр …
2025-07-28