НЯЛХ БАЛЧИР ХҮҮХДИЙГ ХООЛЛОХ ЗОРИУЛАЛТЫН БҮТЭЭГДЭХҮҮНИЙ САВ, БАГЛАА БООДОЛ, ШОШГОД ТАВИХ ЕРӨНХИЙ ШААРДЛАГА
НЯЛХ БАЛЧИР ХҮҮХДИЙГ ХООЛЛОХ ЗОРИУЛАЛТЫН БҮТЭЭГДЭХҮҮНИЙ САВ, БАГЛАА БООДОЛ, ШОШГОД ТАВИХ ЕРӨНХИЙ ШААРДЛАГА
Зориулалтын бүтээгдэхүүний сав баглаа боодол шошго нь Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай хуульд зааснаас гадна дараах мэдээллийг агуулсан байна.Үүнд: бүтээгдэхүүнийг зөв бэлтгэх заавар; хооллох хэрэгслийн ариутгал, цэвэрлэгээг хийх арга; бүтээгдэхүүний орц, найрлага, агууламжийг тайлбарласан бичвэр; үйлдвэрлэх, түгээх, борлуулах чиглэлээр үйл ажиллагаа эрхлэгч /цаашид “хуулийн этгээд” гэх/-ийн шаардлагатай мэдээлэл; бүтээгдэхүүний сав, баглаа боодлыг нээхийн өмнө болон нээсний дараа хадгалах заавар. зориулалтын бүтээгдэхүүний сав, баглаа боодол, шошгод байршуулах мэдээлэл монгол хэлээр бичигдсэн байна. Бүтээгдэхүүний сав, баглаа боодол, шошгод дараахь мэдээлэл байршуулахыг хориглоно: бүтээгдэхүүний найрлагыг эхийн сүүний найрлага дахь шимт бодис, агууламжтай адилтгасан мэдээлэл; тухайн бүтээгдэхүүн хүүхэд бүрд тохирно гэсэн агуулгатай мэдээлэл; үйлдвэрлэгчийн лого, дүрсээр илэрхийлсэн хэрэглэх заавраас бусад зураг, дүрс; бүтээгдэхүүний найрлагыг тодотгосон эрүүл мэндийн болон шим тэжээллэг чанарын тухай анхааруулга зэрэг байна. Нэмэгдэл хоол, ундааны сав, баглаа боодол, шошгод тавих тусгай шаардлага, хориглох зүйл: Нэмэгдэл хоол ундааны сав баглаа боодол шошгод хуульд заасан ерөнхий шаардагаас гадна дараах мэдээллийг байршуулна.Үүнд: шошгын нүүрэн хэсэгт бүтээгдэхүүнийг хэрэглэх нас; бэлтгэх, хадгалах горим алдагдсантай холбоотой үүсэх эрүүл мэндийн эрсдэлийг сануулсан анхааруулгыг “ САНАМЖ ” гарчгийн доор; энэ бүтээгдэхүүнийг зургаан сар хүртэлх насны хүүхдэд өгч болохгүй тухай анхааруулга; хэрэглэх зааврын хажууд “ ДАВС, ЭСХҮЛ ЧИХЭР НЭМЖ БОЛОХГҮЙ ” гэсэн мэдээлэл том үсгээр. Нэмэгдэл хоол, хүүхдийн ундааны сав, баглаа боодол, шошгод тухайн бүтээгдэхүүнийг эхийн сүүний найрлага дахь шимт бодис, агууламжтай адилтгасан, эсхүл эхийн сүүний ач холбогдлыг бууруулсан агуулга бүхий мэдээлэл байршуулахыг хориглоно. Сүү, сүүн бүтээгдэхүүний сав, баглаа боодол, шошгод “энэ бүтээгдэхүүн нь хүүхдийн хоногийн шимт бодис, эрдэс, аминдэмийн хэрэгцээг дангаар хангахгүй” гэсэн агуулга бүхий анхааруулгыг байршуулсан байна.
Энэхүү журмыг Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайдын 2026 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн А/649 дугаар тушаалаар шинэчлэн баталсан ба энэхүү …
2026-08-28
Энэхүү журмыг Санхүүгийн зохицуулах хорооны 2026 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн 278 дугаар тогтоолоор баталсан ба энэхүү журам нь ББСБ-аас зээл олг …
2026-08-21
Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд, Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын сайд нар …
2025-10-13
Энэхүү журам нь мэргэжлийн болон техникийн боловсролын сургалтын байгууллагын багш, удирдах ажилтанд …
2025-10-02
Засгийн газрын 2025 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 43 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтаар “Хяна …
2025-09-24