ХҮМҮҮНЛЭГИЙН АРГА ХЭМЖЭЭ
ХҮМҮҮНЛЭГИЙН АРГА ХЭМЖЭЭ
2015 оны 01 сарын 26-нд хүмүүнлэгийн арга хэмжээг Өмгөөллийн “Монгол Өмгөөлөгч” ХХН болон Олон улсын “ЛИДЕР” Арслан клуб (“Leader” Lions Club International) хамтран Насанд хүрээгүйчүүдийн 411-р хорих ангид зохион байгуулжээ. Тус арга хэмжээнд дотоодын хүмүүнлэгийн байгууллагууд идэвхитэй хамрагдсан бөгөөд урилгаар “Precident Aesthetic Dental Clinic” шүдний эмнэлэгийн эмч нар оролцсон байна. Хүмүүнлэгийн арга хэжээгээр хорих ангийн 110 дугаар бүрэн дунд сургуулийн номын санд 200 гаруй ном, сурах бичиг хандивлан, хууль зүйн зөвлөгөө өгч, амны хөндийн эрүүл ахуйн үзлэг, зөвлөгөө өгч хүүхдүүдэд дусргалын зүйл гардуулах үйл ажиллагааг явуулжээ. Манай хууль зүйн фирмийн бүх өмгөөлөгч, хуульчид тус арга хэмжээнд идэвхитэй оролцож нийт 60 гаруй ном, сурах бичгийг номын санд хандивлан хүүхдүүдэд урам зориг, эрч хүч бэлэглэх зорилгоор “Ном бидний амьдралд” сэдвээр илтгэл, лекц уншсан байна. Сайн үйлс бүхэн дэлгэрэх болтугай!
2015-01-27

16

Улсын Их Хурал 2026 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын 2027 оны улсын төсөв болон Үндэсний баялгийн сан, Нийгмийн даат …
2026-11-23
Улсын Их Хурлын Хүний хөгжил, нийгмийн бодлогын байнгын хорооны өнөөдөр (2026.11.17)-ийн хуралдаан 10.36 цагт 60.0 хувийн ирцтэй эхэллээ. Улсын Их Хур …
2026-11-23
Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогтод Улсын Их Хурлын гишүүн О.Саранчулуун, Ж.Баясгалан, А.Ариунзаяа, С.Одонтуяа, Д.Ганмаа, С.Эрдэнэбат нараас 20 …
2026-11-19
Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хорооны 2026 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр хуралдаан 13.53 цагт 53.1 хувийн ирцтэйгээр эхэлж, хоёр асууд …
2026-11-19
Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хороо, Ёс зүйн дэд хороо, Монгол Улсын Ёс зүйн хороо хамтран 2026 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр“Төрийн ал …
2026-11-06